Онлайн гүйлгээний эрсдэлээс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

Төлбөр тооцоо байнгын шинэчлэлтэд орж буй энэ эринд бидний хамгийн чухалчлах ёстой зүйл бол аюулгүй байдал юм. Аливаа гүйлгээ, тэр тусмаа онлайн гүйлгээ хийхэд тулгарч болзошгүй эрсдэлээс өөрийгөө хэрхэн хамгаалах талаарх зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна. 

Онлайн гүйлгээний эрсдэлээс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

1 Баталгаатай веб хуудас ашиглах

Веб хаяг https://-ээр эхлэх буюу “s” үсэгтэй байх (“s” нь secure буюу аюулгүй гэсэн үгний товчлол юм);
Веб хаягын зүүн талд “Secure” гэсэн үг байх;
Веб хаягын зүүн талд ногоон цоожны зураг байх зэрэг нь тухайн веб хуудсыг баталгаатайг тодорхойлдог.

Баталгаатай веб хуудас ашиглах

2 Нийтийн WI-FI ашиглахаас зайлсхийх

Аливаа хайлтын систем буюу browser автоматаар нэвтрэх нэр, нууц үг гэх мэт мэдээлэл хадгалах сонголттой байдаг. Та өөрийн картын мэдээллийг хадгалснаар, таны компьютерт нэвтэрч буй хэн ч байсан таны картын мэдээллийг ашиглах боломжтой болох тул гүйлгээ хийхдээ картын мэдээллээ хадгалахгүй байх нь чухал юм.

Нийтийн WI-FI ашиглахаас зайлсхийх

3 Нийтийн компьютер ашиглахаас зайлсхийх

Мэдээллийн аюулгүй байдал хадгалах тал дээр нийтийн компьютер, интернет кафе зэрэг маш муу байдаг тул онлайн гүйлгээ хийхдээ ашиглахгүй байхыг зөвлөж байна.

Нийтийн компьютер ашиглахаас зайлсхийх

4 Картын мэдээллээ хадгалахгүй байх

Үнэгүй интернет ашигласнаар таны веб хайлт болон хувийн мэдээлэл алдагдах боломжтой болдог, тэр тусмаа картын болон дансны мэдээллийг нийтийн интернет холбоосоор дамжуулан түгээх нь маш их эрсдэл дагуулдаг юм.

Картын мэдээллээ хадгалахгүй байх

Эх сурвалж: ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.