1
Материалар нь ялгаж индүүд
Хамгийн бага темпратурт индүүдэх хувцаснууд буюу сорочкан цамц, зуны торон даашинз, торгон алчуур зэргээ эхлэж индүүднэ. Үүний дараа даавуун хувцас, цагаан хэрэглэл гэх мэт ангилж индүүдвэл хувцсаа түлэх, индүүдлэг авах зэрэгт асуудал үүсэхгүй, цаг бага зарцуулахад тустай байдаг юм шүү.
2
Индүүдсэн хувцсаа шууд өлгө
Индүүдлэг хийхийн өмнө хажуудаа хэд хэдэн өлгүүр тавиад индүүдсэн хувцаснуудаа өлгөөрэй. Хувцсаа индүүдсэн даруйдаа шууд эвхэж шүүгээндээ хийвэл ахиад индүүдэх хэрэг гарна. Учир нь индүүнд халсан хувцас, чийгтэй хувцас шиг хэлбэр орохдоо амархан байдаг. Тиймээс ахиж индүүдэхгүйн тулд өлгүүрт өлгөж байгаад хөрснийх нь дараа шүүгээндээ хийгээрэй.
3
Босоо чиглэлээр индүүд
Удаан хатаасан эсвэл гүнзгий үрчлээ тогтсон зузаан даавуун цамцыг индүүдэхэд хамгийн хэцүү байдаг. Ийм хувцсыг индүүдэхдээ:
- Ус шүршигчээр бага зэрэг чийглэнэ.
- Босоо чиглэлд индүүдэж буй тавцан дээрээ байрлуулна.
- Хувцсаа бага зэрэг татаж байгаад индүүднэ.
Ингэвэл гүнзгий үрчлээс хурдан арилдаг.
Бусад чухал зөвлөгөөнүүд:
- Хуниастай хувцсыг цаасны хавчаар эсвэл зүүгээр тогтоож байгаад хөдөлгөөнгүй болгосны дараа индүүднэ. Ингэвэл дөнгөж дэлгүүрээс худалдаж авсан юм шиг л харагдах болно.
- Зангиаг индүүдэхдээ дотор нь хатуу картонон цаас тохируулан хайчилж хийгээд, гадна талд нь даавуу тавьж уураар индүүддэг. Ингэвэл зангиа гялайхгүйн дээр жигд, сайн индүүдэгднэ.
- Сунадаг материал буюу нийлэг даавууг нойтон байхад нь индүүдвэл хэлбэрээ алддаг учир бүрэн хатсаных нь дараа бага темпратураар индүүдээрэй.
- Зах болон ханцуйг 2 талаас нь индүүдвэл, өмссөний дараа нэг тийшээ босдоггүй. Тиймээс эхлээд гадна талаас нь, дараа нь дотор талаас нь индүүдээрэй.
4
Том даавуу индүүдэхдээ ширээгээ ашигла
Угаасны дараа индүүдэхэд хамгийн хэцүү зүйлс бол хөшиг, цагаан хэрэглэл, бүтээлэг гэх мэт том даавуунууд байдаг. Эдгээрийг том ширээн дээр тавьж индүүдвэл хамгийн хялбар байх болно. Мөн индүүдлэг ч сайн авдаг. Индүүдэхийнхээ өмнө ширээгээ сайтар арчиж цэвэрлээрэй.
5
Яагаад хувцсаа гадуур нь юмаар дарж индүүдэх хэрэгтэй вэ?
Эрчүүдийн хослол, бүсгүйчүүдийн оффис юбка зэргийг хийдэг зарим материал нь индүүний халууны улмаас гялтгар толботой болж таагүй харагддаг. Тиймээс зориулалтын даавууг чийглэж, хувцсан дээрээ тавьж индүүдээрэй. Хэрэв байхгүй бол марль болон нимгэн алчуур хэрэглэж болно. Энэ алчуур нь өнгө болон элдэв хээгүй байх хэрэгтэйг санаарай.
6
Хөнгөн залгууртай индүү битгий аваарай
Хувцас индүүдэх үед та гараа байнга нааш цааш хөдөлгөх хэрэгтэй. Ийм хөдөлгөөний үед хөнгөн залгуур нь разетканаас амархан мултарч байн байн салж төвөгтэй байдаг гэнэ. Тиймээс аль болох залгуурандаа сайн сууж барагтай хөдөлгөөнд салахааргүй, хүндэвтэр залгууртайг сонгоорой.
7
Доод хэсгээс нь эхэлж индүүд
Хувцсаа доод хэсгээс нь эхлэж индүүдвэл цаг бага ордог. Мөн дээд хэсэг үрчлээтэхгүй давуу талтай.
8
Хувцсаа индүүдсэний дараа
Хувцсаа индүүдчихээд шүүгээндээ хийх гэж яарах хэрэггүй. Зөв хэлбэрт байлгаж 2-3 цагийн дараа бүрэн хатсных нь дараа шүүгээндээ хийгээрэй. Ингэхдээ сорочкан цамц, хослол, өмд, гадуур хувцас зэргээ өлгүүрт өлгөөрэй.