1
Хувцасны сонголт
Эрчүүд сайхан бүсгүйг бүхэлд нь харж, дүгнэдэг бол эмэгтэйчүүд өмссөн хувцас бүрийг нь ажиглаж, нэг бүрчлэн хардаг байна. Хувцаслалт тал дээр эмэгтэйчүүд илүү сайн ажиглаж чаддаг аж.
2
Гадаад дүр төрх
Зөвхөн эмэгтэйчүүд л бүсгүйг ажиглаж, духанд нь тогтсон нарийн үрчлээг ч харах чадвартай. Харин эрчүүд зөвхөн бүхэлд нь дүгнэж, үзэсгэлэнтэй гэх тодотгол өгдөг байна.
3
Нүүр будалт
Эрчүүдийн тухайд нүүр будалтыг гайхан бишэрч, магтахаас хэтэрдэггүй бол эмэгтэйчүүд нэг бүрчлэн будалтыг ажиглаж, өө дарагчийн өнгө нь арьстай уусч байгаа эсэхийг хүртэл ажигладаг аж.
4
Зан чанар
Сайхан бүсгүйн ялдамхан инээмсэглэл, үзэсгэлэнтэй нүдийг ажиглах нь эрчүүдийн зан. Харин эмэгтэйчүүд тухайн бүсгүй хэрхэн биеэ авч яван, бусадтай харилцахдаа биеийн хэл ашиглаж байгаа эсэхийг ч давхар ажиглаж, дүгнэлт өгдөг байна.
5
Биеийн галбир
Эрчүүд бүсгүйчүүдийн биеийн галбирыг ерөнхийд нь ажиглаж, хэд хэдэн хэсэг дээр харцаа тогтоодог. Харин эмэгтэйчүүдийн тухайд сайхан бүсгүйгээс өөг олж харахдаа гаргууд бөгөөд багахан целлюлитыг алдалгүй харж, өөртэйгөө харьцуулдаг.