Хуян болон мөрний өвчнийг анагаах шилдэг 10 арга

Хоёр гараа урдаа байрлуулж ажилладаг хүмүүсийн нуруу хамгийн их өвддөг гэнэ. Ийм ажлуудад хүүхэд асрах, хоол хийх, аяга угаах, хүнд зүйл өргөх зэрэг ордог билээ. Тиймээс нуруунд ачаалал өгдөг ажил хийдэг хүмүүс нурууныхаа эрүүл мэндэд бусдаас илүү их анхаарах хэрэгтэй юм. Олон цагаар ажилласны дараа гэрийн аргаар өвчин намдаах шалгарсан 10 аргыг танд зааж өгөхөөр бэлтгэлээ. 

Хуян болон мөрний өвчнийг анагаах шилдэг 10 арга

Мөрний өвчний талаар ...

Мөрний үе болон холбогч эдүүдийн гэмтэл, түүнийг тойрсон булчингийн суналт зэргээс үүдэн мөр өвддөг гэнэ. Энэ үед хөдөлгөөн хийхэд төвөгтэй болж, чөлөөтэй хөдөлгөөнд саад учруулдаг. Тиймээс хүчилж эсвэл огцом хөдөлвөл илүү ноцтой гэмтэл учруулах аюултай. Харин доорх аргуудыг хэрэглэн түр хугацааны өвдөлтийг намдааж болох юм. Хэрэв таны мөр байнга өвдөж дотор муухай оргих, зан араншин өөрчлөгдөх зэрэг шинж илэрвэл эмчид яаралтай хандаарай. 

Мөрний өвчний талаар ...

1 Хүйтэн жин тавих

Нуруу тань өвдвөл хамгийн түрүүнд хүйтэн жин тавиарай. Энэ нь хуян багасгаж, булчингийн өвдөлтийг намдаадаг. 

  1. Ус гоожуулахгүйн тулд нимгэвтэр алчууранд хэсэг мөс хийж бооно.
  2. Боосон мөсөөрөө өвчин намдтал 10-15 минут авдсөн газартаа жин тавьна.
  3. Хоёр хоногийн турш өдөрт 5-6 удаа ингэж жин тавьбал өвчин намдана. 

Хэрэв байнга мөс хэрэглэх арга байхгүй бол ууттай хөлдөөсөн бүтээгдэхүүнүүд хэрэглэж болно. 

Хүйтэн жин тавих

2 Халуун жин тавих

Нуруу хатуурч, хүнд мэдрэгдэж байвал халуун жин тавиарай. Энэ нь мөр хэсгийн цусны эргэлтийг сайжруулж зангирсан булчинг тайвшруулдаг. 

  • Зориулалтын зузаан резинэн саванд халуун ус хийж нуруун дээрээ байрлуулна. Мөрний өвчин намдтал нэг удаад 10-15 минут жин тавьна. 
  • Хэрэв та байнга суугаа ажил хийдэг, зав багатай бол шүршүүрт орох үедээ халуун усаар нурууныхаа ар хэсгийг минут орчим шүршээрэй. 

Халуун жин тавих

3 Мөр болон нурууны зөв байрлал

Суух үедээ зөв цэх сууж чадахгүй байвал зориулалтын бүсээр нуруугаа тэгшилж, гараа сойж болно. Мөн хэвтэх үедээ халдаггүй материалтай дэр хүзүүн доороо эвээрэй. 

Мөр болон нурууны зөв байрлал

4 Иллэг хийх

Нуруундаа өөрөө иллэг хийх хэцүү учраас та тусгайлан массажинд цаг захиалж бариулах хэрэгтэй. Ингэвэл нурууны булчингийн зангирч, хатуурсан хэсэг нь тайвширч таатай мэдрэмж төрдөг. 

  1. Массажинд орохоос өмнө 10 минут халуун усанд орж биеийн булчингаа суллаарай. 
  2. Бага зэрэг халаасан олив, наргил модны эсвэл гичний тосыг өвдөж буй газрууддаа түрхэнэ. 
  3. Тос түрхсэн хэсгүүддээ гурил нухаж байгаа юм шиг зөөлөн дарж, гулгуулан тойрог хөдөлгөөнөөр иллэг хийх зэргээр массажилна. 
  4. Үүний дараа бүлээн алчуураар бигнэж, нурууг тосноос нь салгаад, нурууг тайвшруулж 5 минут тайван хэвтээрэй. 
  5. Нуруу өвдөхөө больтол 7 хоногт 2-3 удаа иллэг хийх хэрэгтэй. 

Иллэг хийх

5 Сунгалтын дасгал

Тогтмол сунгалтын дасгал хийж байвал, цусны эргэлт сайжирч, булчингийн уян хатан байдалд эерэгээр нөлөөлдөг. Сунгалтын дасгал хийх маш олон арга  байдаг. 

  1. Тэгш зогсоод мөрөө дээш өргөж 5 секунд бариад буулгана. 
  2. Мөрөө хойш гэдийлгэж 5 секунд барина.
  3. Хоёр мөрөө урагш нь хотойлгож 5 секунд барина. 
  4. Эдгээр дасгалаа 10 минут, өглөө, өдөр, оройд хийгээрэй. 

Сунгалтын дасгал

6 Мөрөө эргүүлэх дасгал

Мөрөө тойргоор нь эргүүлж дасгал хийвэл хуян хөөрөх, мөр  сулрах үед өвчинг намдаадаг. Гэхдээ өвдөлт хэтэрхий хурц, гараа хөдөлгөх боломжгүй бол хөдөлгөлгүй байрлалд хэвтүүлж эмнэлгийн тусламж дуудаарай.

  1. Хөлөө зэрэгцүүлж тавин хооронд нь бага зэрэг зай авна. 
  2. Мөрөө дээш өргөж байгаа мэт сунгаж, буцан буулгана.
  3. Энэ мэтээр дээш өргөн, өргөсөн цэгээсээ урд хэсэгтээ тойруулан эргүүлнэ. 
  4. Энэ дасгалыг нэг удаад 10-15 удаа хийж, амьсгалаа жигд авч, гаргаарай. 
  5. Дасгалаа өдөрт 4-5 удаа хийвэл өвчин намдана. 

Мөрөө эргүүлэх дасгал

7 Босоо байрлалаас дасгал хийх

Энэ нь яаралтай үед өвчин намдаах хамгийн шилдэг арга юм. Хажуудаа байгаа өндөр сандал эсвэл ширээг гараараа тулж, өвдөж байгаа мөрөө доош нь унжуулан хоёр тийш нь зөөлөн савчуулна. Энэ дасгалаа 1 минут орчим хугацаанд, өдөрт 3-4 удаа давтаж хийнэ. 

Босоо байрлалаас дасгал хийх

8 Цэгэн бариа

Хятадын уламжлалт анагаах ухаанд зөв цэгүүд дээрээ дарж эсвэл зүү тавьж чадвал, бүхий л өвчнийг анагааж болдог гэж үздэг. Та  LI 15, LI 16, SI 9, SI 10, SI 11, SI 12 цэгүүд дээр зүү тавьбал, нурууны өвчин намддаг аж. Харин мэргэжлийн эмчин хяналтгүй зүү тавьж болохгүй учир, энэ цэгүүд дээр хөнгөн даралт өгч өвчинг намдааж болдог. 

Цэгэн бариа

9 Д витамин

Д витамин нь булчингийн үйл ажиллагаанд онцгой сайн нөлөөтэй. Булчингийн суналт, булчин татах зэрнээс сэргийлэх чадвартай тул өвлийн улиралд нар багасахад Д витаминаар баялаг хоол хүнсийг тогтмол хэрэглэж байгаарай. Д витамин нь кальци, ясанд шингэх үйл явцад сайнаар нөлөөлдөг гэнэ. 

  • Зуны улиралд шууд нарны тусгалд 10 минут зогсох
  • Д витаминаар баялаг хүнс болох өндөг, загасны мах, цагаан идээ, жүржийн шүүс зэргээс
  • Нэмэлт витамины капсул уух зэргээр биедээ Д витаминыг авч болно. 

Д витамин

10 Үрэвслийн эсрэг хүнс

Оливын тос, интоор, цагаан гаа, турмэрик, ногоон цай, салмон загас, синнамон, сармис, ханборгоцой зэрэг хүнс нь байгалийн үрэвсэл болон өвчин намдаагч эх үүсвэрүүд юм. 

Нуруу өвдсөн үед: 

  • Тамхи татах үед биеийн хэсгүүд дэхь хүчилтөрөгчийн хэмжээ багасдаг тул тамхи татахаа болих хэрэгтэй.
  • Теннис тоглох, хүнд юм өргөх зэрэг хэрэггүй хөдөлгөөнөөс татгалзаарай. 
  • Ажил болон хичээл дээрээ эгц, зөв байрлалаар суугаарай.
  • Капсацин 0.0125 мг агуулсан өвчин намдаах тос түрхэж болно. 
  • Зөв дэр сонгоорой. Ингэхдээ гараа зангидаж үзээд үүнтэйгээ өндрөөрөө ижил бөгөөд харимтгай материалтай, толгой халаадаггүй дэр сонгоорой. 

Үрэвслийн эсрэг хүнс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()