Аз жаргалтай амьдрахыг хүсэж байна уу? Тэгвэл өдөр бүр энэ асуултыг өөрөөсөө асуугаарай!

Та өглөө сэрээд хамгийн түрүүнд юуны талаар боддог вэ? Магадгүй өнөөдөр ахиад л ажиллана, имэйл хаягаа шалгаж зурвас илгээх хэрэгтэй, цэгцлэх ёстой хайрцаг дүүрэн бичиг баримт, гэрийн ажил гээд л .... Эдгээр зүйлс хэзээ ч таньд аз жаргалтай бодол, мэдрэмжийг өгдөггүй. Тиймээс дэмий зүйлсийг түр хойш тавиад өглөөг таныг аз жаргалтай болгодог тэр бодлуудаар эхлүүлж яагаад болохгүй гэж? 

Аз жаргалтай амьдрахыг хүсэж байна уу? Тэгвэл өдөр бүр энэ асуултыг өөрөөсөө асуугаарай!

1 Эерэг сэтгэлгээг өглөөд хэрхэн бий болгох вэ?

Альберт Эйнштэйн хэлэхдээ: "Энэ дэлхийн хамгийн чухал шийдвэр бол бид амьдарч буй дэлхийгээ нөхөрсөг гэж хүлээн авч байна уу эсвэл дайсагнасан гэж хүлээж авч байна уу гэдэг юм." хэмээн хэлж байжээ. Энэ үгний цаад утганд хүний аз жаргалтай байх эсэх тухайн хүний ертөнцийг харж буй нүднээс шалтгаалдаг гэдгийг бидэнд ойлгуулж байна.

Бид аливааг эерэгээр харж, дүгнэж сэтгэж чадвал бүх зүйлээс аз жаргалыг мэдэрч болдог. Харин эсрэгээрээ сөрөг бухууг харж байвал хүний сэтгэл дагаад бүгдийг хар бараанаар харах болно. Та юун түрүүнд өглөө бүр өөрөөсөө "Намайг юу аз жаргалтай болгодог вэ? Би юуг хийж байхдаа, хэнтэй хамт байхдаа илүү өөрийнхөөрөө аз жаргалтай байж чаддаг вэ? хэмээх асуултыг өөрөөсөө асууж байгаарай! Ингэснээр таны ирээдүйд хийх зүйлс болон юу хийх хэрэгтэй зорилго тань тодорхой болох учиртай.

Эерэг сэтгэлгээг өглөөд хэрхэн бий болгох вэ?

2 Амьдралыг хэрхэн эерэгээр харж сурах вэ?

​Амьдралыг аз жаргалтай, гэгээлгээр харж сурахын тулд та эхлээд доорх зүйлсийг амьдралдаа мөрдлөг болгох хэрэгтэй.

  • Аз жаргалтай мөч ирэхийг хүлээх хэрэггүй, харин түүнийг бүтээ!
  • Аливаа зүйлийг яаран бүү дүгнэ!
  • Талархаж сур
  • Үргэлж гэрэл цацруулсан, эерэг хүмүүстэй нөхөрлө!

Ингэж чадвал, таны амьдралын хором мөч бүхэн, аз жаргалтай болж чадна.

Амьдралыг хэрхэн эерэгээр харж сурах вэ?

Танд амжилт хүсье!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()