Сормуусаа урт бөгөөд өтгөн ургуулах хялбар аргууд

Өтгөн атлаа урт, хүн бүхний харааг булаах сайхан сормуустай болохыг хүсдэггүй хүн гэж үгүй. Бүсгүй хүнийг чимэх, үзэсгэлэнтэй сайхан харагдуулдаг гол хүчин зүйл болох сормуусаа та хэр их арчилж, ургалтанд нь анхаардаг вэ? Хүмүүс арьсаа өдөр бүр арчилж, хэрэгтэй гэх бүх амин дэмийг өгдөг атлаа сормуусыг орхигдуулдаг талтай. Иймд бүсгүйчүүддээ зориулан гэрийн нөхцөлд сормуусаа гайхалтай, урт болон өтгөн болгох хялбар аргуудыг танилцуулъя. 

Сормуусаа урт бөгөөд өтгөн ургуулах хялбар аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Вазелин түрх

Вазелин нь сормуусанд чийгшил өгч, ургах хурдыг нэмэгдүүлдэг юм. Та үүнийг унтахынхаа өмнө эсвэл өглөөдөө түрхээд бүхий л өдөржин байх боломжтой. Вазелинаа сайн тарааж, хурууныхаа өндгөөр эсвэл хөвөнтэй модоор түрхэж болно. Ингэснээр вазелин нь үр дүнгээ 3 долоо хоногийн дотор үзүүлж, таныг гайхршуулах болно. Гэхдээ нүд гэдэг хамгийн эмзэг эрхтэн тул та маш болгоомжтой байх хэрэгтэй. 

Вазелин түрх

2 Сормуус ургуулах тос бэлтгэх

Та өөрөө ч сормуус ургуулах үр нөлөөтэй тосыг бэлтгэж болно. Үүнд:

  • Оливын тос, Е витамин, кастол тос зэргийг нэгтгэж бэлтгэнэ.
  • Бэлтгэсэн тосоо сормуусандаа багахан хэмжээтэйгээр түрхэх хэрэгтэй.

Орой бүр тосоо түрхэснээр сормуус өтгөрч, хурдацтай ургадаг байна. 

Сормуус ургуулах тос бэлтгэх

3 Өндөг

Өндөг нь В витаминаар баялаг тул үсний ургалтад онцгой үйлчилгээг үзүүлдэг. 1 ширхэг өндгөн дээр 1 амны халбага глицерин хийгээд хутгах хэрэгтэй. Ингээд бэлдсэн зуурмагаа сормуусны багсанд нааж, сормуусандаа жигд түрхэж өгнө. 15 минут болсны дараа хүйтэн усаар зайлж угаагаарай. 7 хоногт 3 удаагийн давтамжтай түрхэх боломжтой.

Өндөг

4 Сормуус ургуулагч серум

Гадуур худалдаалагдах сормуус ургуулагч серум нь хэдхэн долоо хоногийн дотор таны сормуусыг уртасгах аж. Тус бүтээгдэхүүний орцонд олон төрлийн витамин, алоё, пептид зэргийг агуулсан байдаг тул сормуусанд тань онцгой сайнаар нөлөө үзүүлдэг. Хамгийн гол нь та ямар брэнд, компани, хаана үйлдвэрлэсэн болохыг нь судлах хэрэгтэй юм. 

Сормуус ургуулагч серум

5 Хоолоо тохируулах

Сормуусаа ургуулахын тулд та тохирсон хоолыг идэж байх хэрэгтэй. Ялангуяа витамин В-ээр баялаг хүнсийг сонгож хэрэглэх нь үр дүнтэй байдаг. Иймд та элэг, салмон загас, лууван, гадил, өндөг, мөөг зэрэг хүнсийг түлхүү хэрэглэж байгаарай. Мөн үсний ургалтанд сайнаар нөлөөлөх байцаа, өргөст хэмх, олив, шар айраг, будаа зэргийг ч тогтмол идэж байх нь итгэмээргүй үр дүнд хүргэнэ. 

Хоолоо тохируулах

6 Сормуусны пример

Бид сормуусаа өдөр тутамдаа будаж урт харагдуулдаг билээ. Гэвч энэ нь бидний нүд болон сормуусыг бага хэмжээгээр ч болов гэмтээж байдгыг та мэдэх үү? Тиймээс сормуусны примерийг будагныхаа дор түрхэж нүдээ хамгаалах хэрэгтэй. Үүнээс гадна пример нь сормуусыг ургуулах үйлчилгээтэй байдаг юм. 

Сормуусны пример

7 Сормуусны будаг хэрэглэх

Тогтмол сормуусны будаг ашигласнаар сормуус ургаж, бэхжин төлждөг. Гэвч танд сормуусны будаг ашиглах, сонгохдоо анхаарах хэрэгтэй хэдэн зүйлсийг дуулгая.

  • Хэрвээ та харшилтай бол сормуусны будаг авахдаа орц найрлагийг нь судлах хэрэгтэй.
  • Хүнтэй битгий сормуусны будгаа хуваалц. Учир нь үүгээр дамжиж олон тооны нян бактер дамжиж байдаг.
  • Усны хамгаалалттай сормуусны будаг нь энгийн будгийг бодвол нүдэнд үзүүлэх эрсдэл, хор нөлөө их байдаг юм.
  • Орой унтаж амрахдаа нүдний будгаа тусгай цэвэрлэгчээр цэвэрлэж байгаарай. 
  • Хэрэв нүдээ өвдсөн үед сормуусны будгаа ашигласан бол ахин ашиглах хэрэггүй. Учир нь сормуусны будганд тань өнөөх өвчний бактериуд хэдийн үүрлэчихсэн байгаа юм. 

Сормуусны будаг хэрэглэх

8 Сормуус дэрвийлгэгч бүү ашигла

Сормуусаа аль болох илүү урт харагдуулахын тулд сормуус дэрвийлгэгч ашиглах нь буруу алхам юм. Учир нь энэ нь сормуусын ургалтыг зогсоож, унагаах аюултай байдаг. 

Сормуус дэрвийлгэгч бүү ашигла

9 Сормуусаа самнах

Витамин Е болон багахан оливийн тосыг шингээн, сормуусаа зориулалтын сойзон багсаар самнаж байх нь чухал. Мөн дууссан сормуусны будагны саванд Е витамин, вазелин, оливийн тосны аль нэгээс хийж, өдөр тутамдаа түрхэж, сайтар самнаж байгаарай.

Сормуусаа самнах

10 Нүдэндээ иллэг хийх

Нүдэндээ тойрог хэлбэрээр иллэг хийж, сормуусыг сайтар дарж өгөх нь ургалтыг сайжруулдаг байна. Та өдөр бүр нүдэндээ 5-10 минут иллэг хийж өгснөөр удалгүй үр дүнг нь мэдрэх болно. Үүнээс гадна өглөө бүр өлөн шүлсээрээ сормуусаа чийглэх нь хурдан ургуулдаг билээ. 

Нүдэндээ иллэг хийх

11 Сормуусаа урт мэт харагдуулах

Үнэхээр эдгээр аргуудыг хэрэглээд үр дүнд хүрч чадахгүй бол сормуусаа зөв зүйтэй будаж, урт өтгөн харагдуулах хэрэгтэй. Ингэхдээ сормуусаа бөөгнөрүүлэлгүй будах ёстой төдийгүй дээрээс доош чиглэлтэй болон доороос дээш чиглэлтэй будна. 

Сормуусаа урт мэт харагдуулах

12 Сормуусаа тодруулж өгөх

Сормуусаа будсаны дараа улам бүр тодруулж өгөхийн тулд нүдний харандааг ашиглаж, нүдний дотор талыг будна. Энэ нь таны нүд, сормуусыг өтгөн харагдуулах шидтэй билээ. 

Сормуусаа тодруулж өгөх

13 Контур зурах

Үүний дараа нүдэндээ контур зурж нүдээ тодотгоорой. Том алаг нүд нь сормуусыг урт, өтгөн, дэрвэгэр харагдуулдаг тул сормуусыг контураас ялгаж ойлгож хэрхэвч болохгүй. 

Контур зурах

14 Хиймэл сормуус

Хэрвээ танд дээрх аргуудын аль ч тохирохгүй бол яагаад хиймэл сормуусыг сонгож болохгүй гэж? Энэ нь таны сормуусыг урьд өмнө нь байгаагүй гайхалтай урт болгох төдийгүй хүн бүхний анхаарлыг татна. Хэрэв та байнга салгаж, наана гэдэг хэцүү гэж үзэж байвал сормуус суулгуулах боломжтой. Алдартай одуудын урт гайхалтай сормуусны нууц нь ердөө сормуус суулгуулах байдаг юм шүү. Хамгийн гол нь чанартай сайн газар сонгох хэрэгтэй аж. 

Хиймэл сормуус

15 Эмчид ханд

Хичнээн арчилсан ч сормуус тань унаж, санааг тань зовоож байвал эмчид хандаарай. Энэ нь ямарваа нэгэн өвчний шинж тэмдэг ч байж мэднэ. 

Эмчид ханд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()