1
Гэдэс хөөж, өвдөх
Хоолоо хэтрүүлж идээгүй байсан ч гэдэс хөөж, томроод байвал элэг муудсаны шинж юм. Гэхдээ та элэг муудсан хэмээн оношлохоосоо өмнө жирэмсэн болсон эсэхээ нягтлаарай. Мөн хэвлийн хөндийгөөр, ялангуяа баруун хавирганы тус газар өвдөж байвал элэг өвчилсний шинж тэмдэг юм. Зарим үед бүр байж суухын аргагүй болтол, хүчтэй өвдөх нь бий.
2
Баруун мөр өвдөх
Ихэвчлэн элэгний хорт хавдрын үед, хавдрын эс үсэрхийлж эхлэхэд баруун мөр өвдөх шинж илэрдэг. Энэ үед хавдрын эс үсэрхийлж, эргэн тойрныхоо эрхтнүүдийн мэдрэлийн системд халддаг бөгөөд ерөнхийдөө баруун мөр хавьцаа өвдөлт нь илүүтэй мэдрэгддэг аж. Мөн хавдрын эс үсэрхийлсэн үед баруун мөр өвдөхөөс гадна, зогьсож, гэдсэнд даралт үзүүлж эхэлдэг.
3
Огих, хоолны дуршил өөрчлөгдөх
Элэг өвчилсөн үед хоол тэжээл, шингэнийг боловсруулахад хүндрэлтэй болж, хоол боловсруулах системийг хямраадаг. Тиймээс хоол идсэний дараа дотор муухайрах, огих, бөөлжих, гэдэс өвдөх шинж илэрдэг. Мөн хоол идэх хүсэл төрөхөө больж, маш ихээр турж эцэх нь бий.
4
Хөхрөх
Элэг нь цус бүлэгнэлтэд нөлөөлдөг уургийг нийлэгжүүлдэг. Харин өвчилсөн үед цус бүлэгнэлт муудаж, биеийн энд тэнд хөхрөх шинж тэмдэг илэрдэг аж.
5
Үргэлж ядрах
Хичнээн сайн унтаж амарсан ч ядарч, сульдаад, эрч хүчгүй байгаад байвал элэг өвчилсөнтэй холбоотой байж болох юм. Энэ нь элгэнд хорт бодис хуримтлагдаж, хүчилтөрөгчийн хэмжээ буурсантай холбоотой.
6
Зан ааш өөрчлөгдөх
Биеийг цэвэршүүлэх үүрэгтэй гол эрхтэн болох элэг өвчилснөөр цусанд хорт бодис хуримтлагдаж, энэ нь аажмаар тархинд нөлөөлдөг байна. Ингэснээр анхаарал төвлөрөхгүй болж, ой санамж муудах, нойронд муу болох, түргэн ааштай болох зэрэг шинжээр илэрдэг.
7
Шарлах
Элэг өвчилснөөр биед хорт бодис хуримтлагдаж, цөсний шингэн цусанд ордог байна. Цөсний шингэн цусанд орсноор нүд, арьс шарлах шинж тэмдэг илэрдэг. Бага насны хүүхэд бохир болон халдварын вирусээс болж шарлах үзэгдэл байдаг боловч насанд хүрэгчдийн хувьд энэ нь элэгний өвчлөлийн шинж тэмдэг байх нь элбэг.
8
Хөлийн шагай хавагнах
Элэгний хавдар нь зөвхөн хэвлийн хөндийгөөр тархаад зогсохгүй хөлийн шагайнд ч нөлөөлдөг. Гэвч хөл хавагнах нь өөр олон шалтгаантай байж болох тул та эхлээд эмчтэй зөвлөлдөөрэй.
9
Суулгах
Энэ нь мөн л хоол боловсруулах эрхтний хямралтай холбоотой юм.
10
Шээс бараан өнгөтэй болох
Шээсний өнгөөр биеийн эрүүл мэндийг шинжих олон арга байдаг билээ. Харин шээс жирийн үеийнхээсээ илүү бараан өнгөтэй болсон байвал элэг өвчилсөн байх магадлал хамгийн өндөр юм.
Элэг нь нян, вирус, дархлаа суларснаас болж өвчилдгөөс гадна архины хэрэглээ хамгийн их нөлөө үзүүлдэг байна. Хэрвээ та дээрх шинж тэмдгүүдээр элэгнийхээ эрүүл мэндийг тодорхойлсон бол яаралтай эмчид хандаарай!