Махлаг бүсгүйчүүд хувцаслалтаараа хэрхэн өө сэвээ далдлах вэ?

Махлаг эмэгтэйчүүд бусад эмэгтэйчүүдээс илүү хувцаслалтандаа анхаарах хэрэгтэй. Учир нь буруу хувцас сонгож өмсвөл, таны давуу талыг бус, дутагдлыг тань илүү тодотгох болно. "Хувцас бурхан, бие чөтгөр" гэдэг үг үнэний ортой. Та доорх зөвлөгөөний дагуу хувцаслабал илүү үзэсгэлэнтэй, дур булаам харагдах боломжтой шүү. 

Махлаг бүсгүйчүүд хувцаслалтаараа хэрхэн өө сэвээ далдлах вэ?

1 Төрөлхийн гоо үзэсгэлэнгээ тодотго

2017 оны чиг хандлага бол өөрийнхөөрөө байдал, сонголт хийх эрх чөлөө юм. Урт юбка, хөнгөн намирсан материалтай гоёмсог даашинз зэрэг хувцас махлаг бүсгүйчүүдийг эрх чөлөөтэй, хөгжилтэй, өөртөө итгэлтэй харагдуулдаг гэнэ. Эдгээр хувцас нь биеийн хэлбэрийг тодотгосон бүдгэрсэн сүүдэртэй, босоо шугамтай, өмсгөл нь төгс таарсан байвал таныг бүр ч илүү үзэсгэлэнтэй харагдуулах болно. 

  • V хэлбэрийн ухлаадас нь хүзүүг урт, нарийн харагдуулж, хөхийг илүү хэлбэрлэг харагдуулдаг. Тиймээс ийм захтай даашинз, цамц зэргийг сонгоорой. 
  • Өөрийгөө өнгө болон загварын хувьд хязгаарлах хэрэггүй. Гэхдээ бэлхүүс тодотгосон хэлбэртэй, цайвар өнгийн оруулгатай хувцас эмэгтэй хүнийг илүү энхрий, хац булаам харагдуулах шидтэй.
  • "Дээгүүрээ цагаан - доогуураа хар". Энэ дүрмээр хувцаслабал, бэлхүүс илүү тодорч харагддаг. Ялангуяа хар юбка болон цагаан сорочка энэ хослолд хамгийн сайхан зохицдог. 
  • Халаастай, торон оруулгатай хувцас болж өгвөл сонгох хэрэггүй.
  • Цагаан өмд өмсөх хэрэггүй. Цагаан өнгийн өмд нь анхаарал их татдаг учир таны өө сэвийг илүү их харагдуулна. 
  • Геометрийн дүрстэй хувцаснаас айх хэрэггүй. Хүссэн төрлийн материалаа сонгож өмсөөрэй. 
  • Цэцгэн хээтэй хувцас махлаг эмэгтэйд сайхан харагддаг. Таны имиджинд улам залуу, цэвэрхэн, эмэгтэйлэг байдлыг нэмэх болно. 
  • Нягт хүнд материалтай хувцас сонгох хэрэггүй. Ийм материал нь биеийг илүү бүдүүн, эв хавгүй харагдуулдаг. Үүний оронд савхин материал сонгоорой. 
  • Яг тохирсон размераа сонгож өмсөх хэрэгтэй. Багадсан эсвэл томдсон хувцас таныг байгаагаас тань илүү махлаг харагдуулдаг. 

Төрөлхийн гоо үзэсгэлэнгээ тодотго

2 Сул хувцас

Эмэгтэйчүүд сул хувцас өмсөх дуртай байдаг. Учир нь биед илүү эвтэйхэн, загварлаг харагдуулдаг. Харин махлаг бүсгүйчүүд нэг дор олон сул хувцас өмсөх нь тэднийг илүү том, эршүүд харагдуулдаг гэж стилистүүд хэлжээ. Тиймээс сул сорочкан цамцаа, бариу юбка эсвэл өмдтэй хослуулан өмсөөрэй. 

Сул хувцас

3 Жинсэн хувцас

Жинсэн хувцас хүн бүрийн шүүгээнд бий. Харин та жинсэн өмд сонгохдоо хэт бариу биш, шулуун загварыг сонгоорой. Энэ нь таны хөлийг илүү нарийн, урт харагдуулах болно. 

Жинсэн хувцас

4 Томдсон гадуур хүрэм

Бариу даашинз, сул гадуур хувцас бол чөлөөтэй бөгөөд стиллэг харагдах гол "зэвсэг". Ийм хувцас бие барьдаггүй, чөлөөтэй хөдлөхөд ямар нэг саадгүй учир сэтгэл санааг илүү тайван байлгадаг гэнэ. Энэ жил далайн давалгааны цэнхэр, номин ногоон, тас хар өнгүүд гадуур хувцасны загварт зонхилж байна. 

Томдсон гадуур хүрэм

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()