2017 онд моодноос гарах 10 гоёл

Моод гэдэг нэг хэвэндээ удаан байдаггүй жамтай. Жилээс жилд хувьсан өөрчлөгдөх бөгөөд үүнийг дагаж, охид бүсгүйчүүд хувцаслалт, нүүр будалт зэргээ сольж өөрчлөх хэрэг гардаг. Мэдээж хэдийн моодноос гарсан загвараар хувцаслах нь таныг мэдрэмжгүй, хоцрогдмол нэгэн мэт харагдуулах сөрөг талтай бол шинэхэн трэндийг дагаж, баримтлахгүй гээд ч яах билээ. Иймд бид 2017 он гэхэд моодноос гарах хувцаслалтыг танилцуулъя. 

2017 онд моодноос гарах 10 гоёл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Өнгө хосолсон чимэглэл

Бид чимэглэл сонгохдоо аль болох адил өнгөтэй байлгахыг зорьдог. Харин энэхүү сонголт маань ирэх онд инээдтэй зүйл болж хувирах гэнэ. 2017 онд зөөлөн даруу өнгийн чимэглэл, зүүлтийг өнгө ойролцоо зүйлстэй тохируулан өмсдөг болох аж. 

Өнгө хосолсон чимэглэл

2 Матте будалт

Энэ жилийн тухайд охид нүүрээ төгс атлаа хүчирхэг харагдахуйц будаж, гоо үзэсгэлэнгээ улам бүр тодотгосон. 2016 оны хамгийн гол трэнд бол матте уруулын будаг байсан ч ирэх  жил зөөлөн будалт охидын дунд дэлгэрэх аж. Энэ нь эмэгтэй хүний гоо төрхийг улам бүр тодотгож, дур булаам харагдуулах юм. 

Матте будалт

3 Хэт буржгар үс

Хэт буржгар үс нь бүсгүй хүнийг улам бүр жавхаалаг, эрч хүчтэй харагдуулж байсан. Гэвч ирэх онд та үүнээс татгалзах хэрэгтэй болж байгаа юм. Үүний оронд сул долгионтой буржгар үс эмэгтэй хүний дотны найз болно. 

Хэт буржгар үс

4 Чокер

2016 онд хамгийн их трэнд болж охидын дунд моодонд орсон зүйл бол яахын аргагүй чокер юм. Хүзүүг урт, үзэсгэлэнтэй харагдуулах тус зүүлтийг 2016 онтойгоо хамт баяртай гэж хэлэх хэрэгтэй. Учир нь ирэх жилүүдэд илүү гоёмсог, чамин зүүлт моодонд орох гэнэ. 

Чокер

5 Жинсэн хүрэм

Олон жилийн турш охидын дунд трэнд байсаар ирсэн жинсэн хүрэмний хэрэглээ 2017 он хүрээд дуусах байжээ. Ирэх оны тухайд хилэн материалтай, тансаг хүрэмнүүд хэрэглээнд нэвтрэх байна. 

Жинсэн хүрэм

6 Дэрвэгэр юбка

Охидыг өхөөрдөм, дэгжин харагдуулдаг тютю буюу дэрвэгэр юбкаа шүүгээнээсээ гаргаж хаях шаардлагатай болох нээ. Харин үүний оронд цэвэрхэн атлаа урт шулуун юбка таныг үзэсгэлэнтэй харагдуулах аж. 

Дэрвэгэр юбка

7 Бариу даашинз

Бариу даашинз ч мөн адил моодноос гарна гэнэ шүү охидоо. Тус даашинзны орон зайг зөөлөн торон материалтай линжериа даашинз эзлэх бөгөөд энэхүү өөрчлөлт нь бүсгүй хүний гоо үзэсгэлэнг илүүтэй тодотгож, улам бүр халуухан харагдуулах юм. 

Бариу даашинз

8 Нэвсгэр хүрэм

Сүүлийн үед нэлээдгүй трэнд болж охидын өмсөх дуртай хувцас болоод байсан нэвсгэр хүрмэнд баяртай гэж хэлэх цаг болжээ. Тус хүрэмний оронд яг таарсан, бариу пальто моод болж, бүсгүйчүүдийн тэргүүн сонголт болох аж.

Нэвсгэр хүрэм

9 Гутал, цүнхнийхээ өнгийг тохируулах

Саяхан л эмэгтэй хүн гутал болон цүнхнийхээ өнгийг тохируулж байх хэрэгтэй хэмээх бичигдээгүй дүрэм үйлчилж байсан ч 2017 он хүрээд цуцлагдах болсон байна. Гутал, цүнхнийхээ өнгийг тохируулж хувцаслахаас илүүтэй ойролцоо өнгийн цүнх гутлыг тааруулан өмсөх нь таныг загварын өндөр мэдрэмжтэй болгож харуулна.

Гутал, цүнхнийхээ өнгийг тохируулах

10 Өсгийтэй пүүз

Та ирэх жил өсгийтэй пүүз биш өндөр өсгийтэй дэгжин гутал өмсөөрэй. Таны хөлийг улам бүр үзэсгэлэнтэй, халуухан харагдуулах нь гарцаагүй. 

Өсгийтэй пүүз

Жил бүр өөр хувцаслалт трэнд болж, хувцасны шүүгээгээ шинэчлэх хэрэг гардаг. Харин та яг тухайн үед моодонд орж байгаа хувцсыг өмсөж, олонтой мөр зэрэгцэн алхаж чаддаг уу? 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()