Өмнөд болон Хойд Солонгос сүүлийн 70 жилд хэр өөрчлөгдсөн бэ?

Өмнөд Солонгост 1948 оны тавдугаар сард парламентын сонгууль болж наймдугаар сарын 15-нд БНСУ-ыг зарлан тунхаглажээ. Үүний хариуд 1948 оны 9 дүгээр сарын 9-нд Хойд Солонгост Ардын дээд хурлын сонгууль явуулж БНАСАУ-ыг зарлан, тунхагласан билээ. Ингээд хоёр Солонгос сөргөлдсөөр 1950-иад оны эхээр дайн болж, 1991 онд эвлэрлийн гэрээ байгуулсан юм. Анх тусгаар улс болсон цагаас өнөөг хүртэл 70 жилийн хугацаанд юу өөрчлөгдсөн тухай мэдээллийг фото зургийн хамт харьцуулан танд хүргэе. 

Өмнөд болон Хойд Солонгос сүүлийн 70 жилд хэр өөрчлөгдсөн бэ?

1 Нийслэл хотууд

Хойд Солонгосын нийслэл, хамгийн том хот Пёнган, Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хоёул томоохон метрополис болж хөгжиж чаджээ. 

Нийслэл хотууд

2 Хотын ерөнхий үзэмж

Хойд Солонгосын нийслэл хотоор дайрч өнгөрөх гүүрэн замыг та энэ зургаас харж болно. Өмнөд Солонгосын хувьд хот дундуур урсах голуудын дээгүүр үүнтэй адил олон гүүртэй. Харамсалтай нь Өмнөд Солонгост гүүрэн дээрээс үсэрч амиа хорлох явдал маш их гардаг байна. 

Хотын ерөнхий үзэмж

3 Хотын төв

Энэ зурагт хоёр Солонгосын худалдаа үйлчилгээ, бизнесийн төв гудамжуудыг харуулжээ. 

Хотын төв

4 Хүмүүсийн амьдардаг хорооллууд

Хойд Солонгос энэ тал дээр илүү эмх цэгцтэй, олон давхар байрыг барьсан бол Өмнөд Солонгосчууд зохион байгуулалт муутай жижиг орон сууцыг барьжээ. Үүнээс гадна Хойд Солонгосын иргэд байртай болохын тулд мөнгө төлөхгүй бөгөөд байрандаа орсны дараа ч ямар нэг төлбөр төлдөггүй ажээ. 

Хүмүүсийн амьдардаг хорооллууд

5 Хувцас загвар

Хойд Солонгост эмэгтэйчүүдийг өмд өмсөхийг хориглосон, зөвхөн цөөн хэдэн үс засалтыг зөвшөөрдөг гэдэг нь худал цуурхал билээ. Эмэгтэйчүүд өөрсдийн гэсэн стильтэй боловч хэт задгай хувцаслаж болдоггүй аж. Хойд Солонгосын зарим баян хүмүүс олон улсын дэлгүүрээс эсвэл Хятадын дамын наймаачдаас загварлаг хувцас худалдан авч өмсдөг.  Өмнөд Солонгос бол дэлхийн загварын тэргүүлэгч орнуудын нэг бөгөөд дэлхийн хамгийн их хувцас үйлдвэрлэгч болоод байна. Энэ хоёр улсын хооронд 50 жилийн загварын хөгжлийн ялгаа ажиглагддаг гэнэ. 

Хувцас загвар

6 Боловсролын ялгаа

Хойд Солонгост, хүүхдүүд цэцэрлэгт явсны дараа ЕБСургуульд 10 жил суралцаад, зөвхөн онц сайн суралцсан хүүхдүүдийг шигшиж дээд сургуульд элсүүлэн үлдсэнийг нь ажилчин анги болгодог ажээ. Иргэдэд барууны соёлыг дуурайх, сонирхохыг хориглодог ч Америк, Европын алдартай зохиолын тухай хичээл заадаг гэнэ. Харин Өмнөд солонгост 12 жил ЕБСургуульд сураад, олон улсын тэтгэлэг авах, гадаад улсад суралцах бүхий л боломж нээлттэй байдаг. Их дээд сургуулиуд нь сайн боловсрол олгодгоороо дэлхийд алдартай. 

Боловсролын ялгаа

7 Ажил хөдөлмөр

Хоёр Солонгосчууд амралтынхаа цагаар Го даам тоглох дуртай гэнэ. Энэ уламжлал 70 жилийн өмнөөс одоог хүртэл өөрчлөгдөөгүй хэвээрээ байна. Хойд Солонгост өдрийн хоолыг тасалбараар олгодог бөгөөд өдөрт 3 доллартай тэнцэх цалин авдаг гэнэ. Харин Өмнөд Солонгост цалингийн хэмжээ 1000 дахин их байдаг. 

Ажил хөдөлмөр

8 Соёлын ялгаа

Өмнөд Солонгосын K-Pop урсгал дэлхийд өөрийн гэсэн байр сууриа аль хэдийн эзэлсэн билээ. Мөн зугаа цэнгэлийн тусдаа гудамж, караоке, шөнийн клуб, биеэ үнэлэгч, мөрийтэй тоглоом гээд байж болох бүхий л газрууд бий. Харин хойд Солонгост энэ төрлийн соёл байхгүй учир, гадагшаа цагаачилж буй хүмүүс 3 сарын соёлын сургалтанд суудаг гэнэ. 

Соёлын ялгаа

9 Хоол хүнс

Хойд Солонгосын хөрс Өмнөд Солонгосыг бодвол шим тэжээл муутай учир олон төрлийн хүнсний ногоо болон жимс тарихад хүндрэлтэй байдаг. Тиймээс Хойд Солонгост ихэвчлэн байцаа болон алим иддэг байна. Хоол хүнс нь тарчиг учир зарим үед мэлхий болон яст мэлхий чанаж иддэг гэнэ. Хойд Солонгосын гудамжинд попкорн, зайрмаг, зайдас, жигнэмэг зэрэг амттан зардаг, харин Өмнөд Солонгосын хоолны соёл маш их хөгжиж өөрийн орны болон барууны гээд, дэлхий дээр зарагддаг бүх л хоол хүнсийг авч хэрэглэж болдгоороо ялгаатай.  

Хоол хүнс

10 Тээврийн хэрэгсэл

Хойд Солонгосын төвд гуравхан метроны буудал байдаг бөгөөд үүгээр нь зөвхөн гадаад хүмүүс зорчдаг гэсэн худал цуурхал бий. Үнэндээ Хойд Солонгосын метро, Өмнөдийнхөөс хамаагүй эрт баригдсан бөгөөд хотын бүх иргэд зорчих эрхтэй байдаг аж. Мөн Хойд Солонгост машинаар зөвхөн маш чухал, өндөр албан тушаалтнууд л явдаг тул энгийн иргэд автобус болон моторт дугуй, энгийн дугуй зэргээр ажил, гэр рүүгээ явцгаадаг гэнэ. 

Тээврийн хэрэгсэл

11 Техник, технологи

Хойд Солонгос өөрийн гэсэн технологитой, ухаалаг утас, хавтгай дэлгэцтэй зурагт ч бий. Гэхдээ хүмүүс нь бага цалинтай тул эдгээрийг авч хэрэглэх нь ховор. Андройд үйлдлийн системтэй, БНХАУ-д үйлдвэрлэсэн "Arirang" болон "Pyongong" гэх ухаалаг утсыг хөрөнгөтэй хүмүүс авч хэрэглэдэг гэнэ.  

Техник, технологи

12 Чөлөөт цаг

Хойд Солонгост тансаг зэрэглэлээр тохижуулсан гольфийн талбай байдаг. Үүнд зөвхөн онцгой зочид, төлөөлөгчид болон улс төрийн гишүүд гээд томоохон албан тушаалтнууд л ирдэг аж. Учир нь энгийн иргэдэд энэ нь хориотой. 

Чөлөөт цаг

13 Усан парк

Хойд Солонгосын "Мунсү" усан парк 2013 онд нийслэл хот Пёнгяний зүүн хэсэгт нээлтээ хийж байжээ. 6 задгай, 2 битүү гулсууртай томоохонд тооцогддог парк юм. 

Усан парк

14 Дүгнэлт

Хэдийгээр Хойд Солонгос улс "төмөр хөшигний" цаана хаалттай байдаг ч, өөрийн гэсэн соёл дэглэмээ даган амьдарсаар байгаа юм. Тэдний тухай үнэн худал нь мэдэгдэхгүй аймшигтай баримт олон цацагддаг ч тэд энэ талаар ямар нэгэн тайлбар хийдэггүй. 

Дүгнэлт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()