Турсны дараа яагаад биеийн жин ахин нэмэгддэг вэ?

Жингээ хасах гол дүрэм бол бага идэж, их дасгал хийж, сайн амрах гэдгийг хүмүүс мэддэг. Эдгээрийг зөв хийсэн ч жин хасахгүй эсвэл хассан жингээ буцаад нэмэх нь таны амьдралын хэв маягаас гадна өөр шалтгаантай байж болно. Жингээ хасах гэж хоолоо хасан, дасгал хөдөлгөөнөөр хичээллэж, маш их хичээж хаясан 5 кг жингээ долоо хоногийн дотор буцаад нэмчихдэг хүмүүс байдаг. Эдгээр хүмүүс наашаа суугаад энэ мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. 

Турсны дараа яагаад биеийн жин ахин нэмэгддэг вэ?

1 Хүн биеийнхээ энергийг юунд зарцуулдаг вэ?

Бидний хоол хүнсээрээ авсан нүүрс ус боловсорч, задран бидэнд амьд байх эрч хүчийг өгдөг. Харин хоолоороо авсан энэ эрч хүчээ гүйцэд ашиглахгүй бол өөх болж таргалалт явагддаг байна. Хүн энергиэ:

  • Амьсгалах
  • Зүрх, судасны үй ажиллагаа
  • Биеийн эрхтэн, эд эсүүдийн үйл ажиллагаанд зарцуулдаг. 

Идэвхитэй амьдралын хэв маягтай хүмүүс өдөрт авсан эрч хүчнийхээ 50%-ийг амрахад зориулдаг бол бусад хүмүүс 60-75%-ийг нь амарч өнгөрөөдөг ажээ. 

Биеийн ерөнхий үйл ажиллагаанаас гадна, дасгал хөдөлгөөнөөр хичээллэх, идэвхитэй байх үед мөн биеийн калори шатаж байдаг. Үүнд: 

  • Фитнесс, усан спорт гэх мэт төлөвлөгөөт спортын хөдөлгөөнүүд 
  • Алхах, дээш доош сууж босох зэрэг өдөр тутмын амьдралд хийдэг бүх хөдөлгөөнүүд
  • Өдрийн турш идсэн хоолны калори болон хоорондын зохилдолгоо

Зурагт харуулсан хүснэгтэд: Шар-Амарч буй үе, Ягаан-Дасгал хөдөлгөөн, Ногоон-Хооллолтыг дүрсэллээ. Эхний диаграммт дасгал хийдэггүй хүн, дараагийнх нь идэвхитэй хөдөлгөөн хийдэг хүнийх. 

Хүн биеийнхээ энергийг юунд зарцуулдаг вэ?

2 Хоол хүнсний зохилдолгоо гэж юу вэ? Энэ нь жин хасахад ямар нөлөөтэй вэ?

Зөв хооллох үедээ хүмүүс хоорондоо үл зохилдох хүнсийг хэрэглэснээр энэ нь эсрэгээрээ буруу хооллолт болох нь бий. Хоорондоо зохицохгүй хүнс хэрэглэбэл, ходоодонд шингэхгүй удаж хоол боловсруулах эрхтнийг ихээр хямраадаг. 

Хоорондоо зохицдог болон үл зохицдог хүнснүүд: 

  • Шарсан загас нь цагаан будаа, төмс, лууван зэрэг хүнстэй маш сайн зохицдог. Харин тахианы мах, өндөгтэй үл нийцнэ.
  • Самар нь хүний биед хэрэгцээтэй амин дэмүүд /натри, кали, марганец, фосфор, төмөр/-ийг ихээр агуулдаг. Гэвч согтууруулах ундаатай хамт хэрэглэвэл тэдгээр хэрэгцээтэй амин дэмүүд нь ашиггүй бодис болон задардаг.
  • Тараг нь хүний биед нэн тустай хүнс болдог. Харин шар тос болон шар тосонд чанасан боорцогтой хамт идэж огт болохгүй.
  • Шарсан өндгийг улаан лооль, ногоон сонгинотой хамт нэг дор хэрэглэхэд хоорондоо сайн зохицдог. Харин сүүтэй цай, хийжүүлсэн ундаа, майонезтай тохирдоггүй.
  • Мал амьтны элэг нь хүний биед нэн шаардлагатай төмрийг хамгийн ихээр агуулдаг. Тиймээс төрөл бүрийн хүнсний ногоотой хольж идвэл маш сайн. Харин сүү тараг болон бусад даршилсан ногоо зэрэгтэй идэх нь үл тохирно.
  • Шарсан мах байнга хэрэглэх нь ходоод гэдсэнд хорт хавдар үүсэх эрсдлийг агуулдаг. Харин брокколиг махтай хамт хэрэглэвэл хорт хавдар үүсэх эрсдлийг бууруулдаг бөгөөд брокколи нь бие организмаас хортой бодисуудыг гадагшлуулдаг тустай.

Хоол хүнсний зохилдолгоо гэж юу вэ? Энэ нь жин хасахад ямар нөлөөтэй вэ?

4 Турсны дараа дахин таргалахгүйн тулд юу хийх вэ?

Хүн турахын тулд маш шаргуу хөдөлмөрлөж, олон цагийг зарцуулах хэрэгтэй болдог.  Нэгэнт хүссэн жиндээ очсоны дараа хүссэн бүхнээ хийж, ахин таргалахгүй мэт аашлах хэрэггүй. Та анзаарахгүй байж байтал ахиад л жин нэмчихнэ. Тиймээс зөв амьдралын хэмнэлээ үргэлжлүүлж эрүүл амьдрахын тулд:

  • Өөрийн ажлаа 7 хоногоор төлөвлөх, үүндээ дасгал хийх цагаа заавал багтаагаарай.
  • Хүнсээ 7 хоногоор төлөвлөн цуглуулж, замдаа ямар нэг түргэн хоол идэх хэрэггүй.
  • Баяр ёслолын үеэр ч дэглэмээ алдалгүй, бага идэж хэвших.
  • Хоолны дэглэмээ өөрчлөхдөө илчлэгийг хэт бууруулж болохгүй. Ингэснээр улам илүү өлсч, биеийн бодисын солилцоо буурна.
  • Ажил дээрээ ч гэртээ ч өөрийгөө хууралгүй үнэнч бай.
  • Аз жаргалын даавар нь таныг стресснээс хол байлгаж, хоол идэх дуршлыг бууруулах учир байнга идэвхитэй хөдөлгөөн хийж, найз нартайгаа гадуур зугаалах цагийг өөртөө гаргаж байгаарай. 

Турсны дараа дахин таргалахгүйн тулд юу хийх вэ?

Тэгэж чадвал та эргэн жин нэмэхгүй юм!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()