1
Тавилгын өнгө
Өрөөнийхөө тавилга, шал, тааз, хананыхаа өнгийг солиорой. Ингэвэл өрөө илүү том, гэрэлтэй харагддаг. Сүүлийн үед тавилгын дэлгүүрийн өнгөний сонголт лавендер ягаан, бүдэг ягаан, цэнхэр, цагаан шаргал зэрэг завсрын гэгээтэй өнгө зонхилж байгаа шүү.
Ийм маягаар ханаа саарал болгож болно. Тэгвэл өрөө илүү тансаг, тухтай орчинтой болох юм.
2
Тод өнгийн тавилга
Өрөөнийхөө буйдан, зөөлөн сандлынхаа өнгийг илүү тод болговол өрөө илүү амьд бөгөөд загварлаг харагддаг.
Буйдангийн оронд гэрлийн бүрхүүл, жижиг тавилгаа ч мөн адил өнгө хоршуулан тод өнгөөр сольж болох юм. Мөн өрөөний хивсэнцэрийг том хээтэйг сонговол илүү чамин, дахин давтагдашгүй үзэмжтэй болгодог.
3
Шинэ туршилт хий
Зөвхөн тавилга гэлтгүй хана эсвэл шалныхаа бүүдгэр өнгийг, хурц анхаарал татах өнгөөр сольбол, гэр тань илүү сонирхолтой мэдрэмжийг танд өгөх болно.
4
Хоосон зайг ашигла
Ямар ч давчуу өрөөнд том толь байрлуулахад хараа зүйн талаасаа бодит хэмжээнээсээ 2 дахин том харагддаг учир, ханын толь ашиглахыг шилдэг интерьерүүд зөвлөдөг.
5
Гэрэлтүүлгээ зөв сонго
Зөв гэрлийн бүрхүүл сонгож чадсан өрөө маш дэгжин, цэлгэр харагдаг. Сүүлийн үед хүмүүсийн ашиглаж байгаа шалны, таазны, унждаг гараар хийсэн бүрхүүл сонгоход буруудахгүй шүү.
6
Өрөөний чимэглэлийг мартаж болохгүй
Сүүлийн үед хүмүүс минималист амьдралын хэв маягийг ихээр сонгох болсон. Гэхдээ өрөөндөө дор хаяж 1 чимэглэлтэй байх хэрэгтэй. Энэ нь ваартай цэцэг, гэрлийн бүрхүүл, хивсэнцэр эсвэл ханын зураг байсан ч болно. Та өөрийн хэв маягтаа зохицуулан ашиглаж чадвал өрөө үлгэрийн мэт л сайхан харагдах болно.
Өрөөгөө илүү зөөлөн, тухтай харагдуулъя гэвэл буйдангийн чимэглэлийн дэр, үслэг сандлын дэвсгэр зэргийг сонгоорой.
7
Хэтрүүлэх хэрэггүй
Та гэрийнхээ дотор заслыг хийхдээ аятайхан санагддаг бүх зүйлсээ нэг дор бөөгнүүлчихэж болохгүй. Хэт олон гял цал зүйлс нийлбэл эмх замбараагүй мэдрэмжийг төрүүлдэг. Тиймээс ханаа илүү энгийн байлгахад гэмгүй.
8
Сүртэй байх хэрэгтэй зүйл бол таны ор
Таны унтлагын өрөөний ор хичнээн ч том, олон дэртэй, зузаан, өнгийн хувьд хэт дэгжин байсан ч асуудалгүй. Та унтах ороо ихэмсэг бөгөөд сүртэй байлгавал, таны сэтгэл санаа ч дагаад сайхан байдаг юм шүү гэж зөвлөжээ.