1
Мексик
Мексикт та далайн эргийн цагаахан элсэн дээр хэвтэж, биеэ шарангаа жинхэнэ текилла шимж, байгалийн сайхныг биширч болно. Харин дараах зүйлсээс болгоомжлох хэрэгтэй:
- Мексикт 280 төрлийн хилэнцэт хорхой байдаг бөгөөд тэдний ихэнх нь хортой. Түүнчлэн зарим нь нэг хазалтаараа хүнийг хөнөөх ч чадалтай. Тиймээс эргэн тойрондоо хилэнцэт хорхой байгаа эсэхийг сайн анзаараарай.
- Мексикийн гудамжаар согтуу явбал, шоронд ч орох аюултай. Түүнчлэн хортой архи уухаас болгоомжлоорой.
- Мексикийн крантны ус нь маш бохир. Тиймээс Мексикчүүд өөрсдөө ч крантны ус уудаггүй, заавал дэлгүүрээс авч уудаг байна.
- Мексикт гэмт хэргийн гаралт маш өндөр байдаг. Ялангуяа гадаадын жуулчдыг олон нийтийн газар дээрэмдэх үзэгдэл тун элбэг. Тиймээс орой үдэш ганцаараа гадуур явж болохгүй.
- Сэтгэл санаагаа аль болох өөдрөг байлгаж, дархлаагаа сайн байлгахыг хичээгээрэй. Учир нь Мексикт элдэв халдварт өвчин маш их байдаг.
2
Колумб
Та Колумбид очсоноор археологийн парк (San Agustín Archaeological Park) болон кофе парк зэрэг үзэж сонирхох газар маш ихтэй. Харин та дараах зүйлсээс болгоомжлоорой:
- Колумбд гэмт хэргийн гаралт маш өндөр. Ялангуяа гудамжнаас такси барихдаа болгоомжтой байх хэрэгтэй. Эсвэл такси барих шаардлагатай бол байрлаж байгаа зочид буудлынхаа утсаар албан ёсны такси компани руу залгаж дуудаарай.
- Колумбийн гол мөрөн, далайн усанд пиран гэх мэт махчин загас маш их байдаг төдийгүй дэлхийн хамгийн хортой мэлхий, энэ газарт амьдардаг байна. Тиймээс гол усны хажуугаар явахдаа заавал бат бөх гутал өмсөж, усанд сэлэхээр бол нутгийн иргэдээс аль газар аюулгүй болохыг сайтар асууж байж яваарай.
3
Турк
Ихэнх аялагчид Туркийг аялахад хамгийн тохиромжтой, аюулгүй газар хэмээдэг. Гэхдээ та энд дараах аюултай учирч болзошгүй:
- Жуулчин ихээр очдоггүй нутгуудаар эмэгтэй хүн ганцаараа явж болохгүй. Түүнчлэн эмэгтэй хүн гадуур явахдаа аль болох биеэ ил гаргасан хувцас өмсөхгүй байхыг хичээхийн сацуу толгойгоо бүтээх гивлүүр бэлдэхэд ч илүүдэхгүй.
- Туркэд явж байхдаа та хөдөөний жорлон буюу шаландаа жижигхэн нүхтэй нойлд орж болох юм. Иймэрхүү нойлд, ариун цэврийн цаас бараг л байдаггүй тул та урьдчилан бэлтгээрэй.
4
Энэтхэг
Түүхийн дурсгалт газрууд, будагны баяр, амтат хоол гэх мэтчилэн Энэтхэг рүү аялах маш олон шалтгаан бий. Харин та дараах зүйлсээс болгоомжлоход илүүдэхгүй:
- Энэтхэгт халдварт өвчин, шимэгч хорхой маш ихтэй. Тиймээс савлагаагүй ус, найдваргүй хоол хүнсний зүйл авч идэхээс болгоомжлоорой.
- Энэтхэг рүү аялж байгаа эмэгтэй хүмүүс хувцаслалтандаа анхаарахын дээр шөнө оройн цагаар ганцаараа явахгүй байхыг хичээгээрэй.
5
Египет
Египетэд та пирамид, Сфинкс зэрэг түүхийн дурсгалт газруудыг үзэх боломжтойгоос гадна Улаан тэнгисийн эрэг дээр амрах зэргээр цагийг хөгжилтэй өнгөрөөх боломжтой. Харин дараах зүйлсийг анхаараарай:
- Египетийн ус нь халдварт өвчин, хорхой ихтэй тул зөвхөн усан сан болон сэлэх зориулалттай, ариутгасан газруудын усанд л ороорой.
- Түүнчлэн улаан тэнгист хатгадаг одон загаснууд их байдаг. Эдгээрийн зүү нь маш хортой бөгөөд толгой эргэх, дотор муухайрах болон суулгахад хүргэдэг байна.
- Египет нь исламын шашинтай тул хувцаслалтандаа анхаарал хандуулаарай.
6
Тунис
Гайхалтай далай тэнгис, наран шарлагын газар, спа үйлчилгээгээрээ алдартай Тунист аяллаар явахдаа дараах зүйлсийг анхаараарай:
- Бослого, хөдөлгөөн үе үе гардаг тул гадуур явж байхдаа олон хүн цугласан газраас холуур яваарай.
- Тунист барилга байгууламж, зам гүүр болон цэргийн обьектүүдийн зургийг дарах нь маш хатуу шийтгэлтэй байдаг тул зураг дарахын өмнө заавал зөвшөөрөл хүсэх хэрэгтэй.
- Тунист 8-р сард усанд сэлэхдээ далайн залхагнаас (медуза) болгоомжлоорой. Хэрвээ далайн залхаганд цохиулж, түлэгдсэн бол яаралтай эмчид хандаарай.
- Халдварт өвчнөөс болгоомжил. Тунист ирсэн жуулчид гепатит А болон хижиг өвчин тусах нь элбэг байдаг.
7
Өмнөд Африкийн Бүгд найрамдах улс
Үзэсгэлэнтэй онгон дагшин байгалиараа алдартай Өмнөд Африкийн нутгаар аялахдаа дараах зүйлсийг анхаараарай:
- Гэмт хэргийн гаралт өндөр тул орой үдэш гадуур явж болохгүй. Хэрвээ та машинтай яваа бол машиныхаа цонхыг заавал хааж орхихгүй бол хулгай ихтэй байна.
- Замын хөдөлгөөнд болгоомжтой оролцоорой. Учир нь ӨАБНУ-д зүүн гарын дүрэм үйлчилдэг тул зам хөндлөн гарахдаа эхлээд зүүн, дараа нь баруун тийшээ хараарай.
- Олон нийтийн газруудад тамхи татах хориотой.
- Өмнөд Африкт дэлхийн хамгийн олон аюултай амьтад амьдардаг. Тиймээс аяллаар явахдаа араатан амьтнаас болгоомжлоорой. Түүнчлэн усанд нь махчин загас их байдаг тул бие хамгаалах хэрэгсэл байнга авч яваарай.
8
Этиоп
Этиопийн нийслэл Аддис-Абаба бол жуулчид хамгийн ихээр очдог газруудын нэг юм. Гэхдээ та энэхүү үзэсгэлэнт газраар аялахдаа дараах зүйлсээс болгоомжлоорой:
- Этиопийн хөрш улсууд болох Сомали, Кени, Судан зэрэг нь гэмт хэргийн гаралт өндөртэй бөгөөд хүний наймаа их байдаг тул хилийн дагуух нутгуудаар зорчихоос зайлсхийгээрэй.
- 4-9-р сар нь борооны улирал тул аялахаасаа өмнө цаг агаарын нөхцөл байдлыг бодолцоорой.
- Зураг авахаасаа өмнө заавал зөвшөөрөл авахгүй бол эндхийн хууль нь маш хатуу.
- Халдварт өвчнүүдээс болгоомжлоорой.
9
Нигери
Нигери улс нь боолын наймаа, хувьсгалт хөдөлгөөн, тусгаар тогтнолын дайн зэргийг давж гарсан бөгөөд өдгөө ч аялахад хүндрэл учруулах хэд хэдэн хүчин зүйл бий:
- Гадаадын жуулчдыг хулгайлах, эд эрхтнийг нь наймаалах хэрэг их гардаг тул ганцаараа болон цөөхүүлээ гадуур явж болохгүй.
- Хэт задгай хувцас өмсөж явж болохгүй. Мөн далайн эргээр хөл нүцгэн алхаж болохгүй. Учир нь хортой хорхой, шавж их байдаг аж.
- Нигерид маш олон төрлийн хорт могой байдаг. Түүнчлэн гол усны ойролцоо байхдаа усны үхэр, матар зэргээс болгоомжлоорой. Гудамж болон байгальд таарсан ямар ч амьтныг хооллож болохгүй, энэ нь маш аюултай.