1
Тэр тан руу хөгжилтэй зүйлс илгээхээ больсон
Зарим хосууд интернетэд ил тод байхыг хүсээгүйгээсээ болж араар тавилт гээч зүйлтэй учирдаг гэнэ. Хайртай хүн тань Фэйсбүүкээр хөгжилтэй зураг бичлэгээ явуулж, хөгжилтэй дурсамжуудаа хуваалцдаг байснаа гэнэт больсон бол түүнд хамтдаа инээх өөр хүн гарч ирсэн байж магадгүй юм. Эрчүүд хамгийн их санал нийлж, сэтгэл татагддаг хүмүүстэйгээ л хөгжилтэй зураг бичлэгээ хуваалцдаг учир та энэ тохиолдолд түүнийг явалдаж байгаа эсэхийг сэжиглэх үндэслэлтэй.
2
Усанд орох нь ихсэх
Тэр гэртээ орж ирэнгүүтээ шүршүүрт орох, эсвэл гаднаас нойтон үстэй орж ирвэл түүнээс яагаад гэдгийг нь асуух хэрэгтэй. Хэрэв тэр оройтож ирэхдээ усанд орчихсон, ядарч орж ирээд шууд унтаад өгвөл бүх зүйл аль хэдийн буруугаар эргэсний шинж. Мөн гадагш гарахынхаа өмнө, өдөр ирээд гээд л жирийн үеийнхээсээ олон удаа шүршүүрт орж, танаас зайгаа барьж байвал үүнийг зүгээр өнгөрөөж болохгүй.
3
Цагийн хуваарьт нь томоохон өөрчлөлт орох
Таны танихгүй, түүний шинэ найз гэнэт хотод ирэх эсвэл шөнө хүртэл ажиллаж эхлэх, илүү удаан хугацаагаар томилолтонд явж байвал түүнийг сэжиглэх үндэслэлтэй юм. Магадгүй тэрээр шинэхэн амрагтайгаа уулзаж, учирах цаг гаргаж байгаа ч юм билүү? Гэхдээ ямар ч сэжүүргүй түүнийг ингэж хардвал та өөрөө эвгүй байдалд орох учир, ямар нэг нотолгоо олсныхоо дараа яах эсэхээ шийдээрэй.
4
Утсаар нь оролдоход дургүйцэх
Утсаар нь оролдоход тэр гэнэт огцом уурлаж, утсаа танаас авах, эсвэл нууц код хийх зэргээр утсандаа харам болох нь, өөр хүнтэй явалдаж байгаа хүмүүсийн хамгийн түгээмэл хийдэг үйлдэл юм. Учир нь маш нямбай залуу л биш бол ихэнх эрчүүд нууц амрагийнхаа мессеж, дуудлага зэргийг устгахаа мартсан байдаг гэнэ.
5
Та хоёрын дунд ямар ч шалтгаангүй маргаан болох
Хосуудын харилцаа хэвийн байх үед ямар ч шалтгаангүй маргаан гардаггүй. Бие биенээ ойлгож, асуудлаа шийвэрлэхийг хүсдэг. Харин тэр таныг хуурч эхэлсэн бол тан руу уурлаж, бидний харилцаа төгс биш гэсэн ойлголтыг төрүүлэхийг хүсдэг. Хайртай залуу чинь нэгэнт хэрүүл хийж эхэлсэн бол таныг түүнээс залхаж, зайгаа барих хүртэл дэмий зүйл дээр ч хэрэлдсээр байх болно. Хэрэв таны хайртай залуу ийм үйлдэл гаргавал түүнийг эртхэн орхиорой. Хэрүүлийг нь тэвчсээр байвал та зовсоор л байх болно.
6
Таныг өөр залуутай унтсан гэж гүтгэх
Араар тавигчдын сэтгэл зүй маш хэврэг, өөдгүй байдаг. Тэд өөрөө хуурч байгаа болохоор таныг ч бас түүнийг хуурч байгаа гэж хардаж, гүтгэдэг. Эрчүүд ганцаараа буруутан болохгүйн тулд ийм аргаар өөрийгөө хуурч тайвшруулдаг гэнэ.
7
Тэр таныг хэзээ, хаана байхыг үргэлж асуудаг болсон бол ...
Тэр таныг хаана, хэзээ, хэнтэй, юу хийх гэж байгааг байнга андаж танддаг болно. Хэрэв таныг гэнэт төлөвлөгөөгөө өөрчилбөл тэр танд уурлаж, таныг элдвээр хэлж ч магадгүй. Учир нь нөгөөх бүсгүйтэйгээ байхдаа тантай тааралдахгүйн тулд хоол идэх газар, гэртээ урих эсэхээ төлөвлөснийг нь та бусниулсан учраас тэр. Таны үйлдэл бүрийг хянаад эхэлбэл та түүнийг шалгах цаг нь болжээ гэсэн дохио.
8
"Чи надаас илүү" гэж хэлэх
"Чи бол маш ухаантай, сайхан бүсгүй, чи надаас илүү сайхан залуутай учрах хэрэгтэй" гэсэн утгатай зүйл хэлж байвал, тэр өөрийгөө голж явдаг азгүй амьтан, аль эсвэл танаас салахыг хүсч байгаа гэсэн үг. Хэрэв тэр энэ үгийг танд хэлсэн бол тэр та хоёрын ирээдүйн хамтын амьдралд итгэлгүй байдаг, эсвэл танаас салахыг хүссэний шинж. Ийм залуутай цаашид хамт байх эсэхээ сайн бодож үзэх хэрэгтэй. Учир нь өөртөө итгэлгүй залуу, араар тавигч хоёрын аль нь ч сайхан сонголт биш.
9
Гэнэт маш их халамжлах
Хайр халамжаа үзүүлэх нь сайн хэрэг ч гэнэт л маш их халамжлаад байвал тэр ямар нэгэн хэрэг тарьсан, тэр тусмаа бүр араар чинь тавьж байж ч болох юм. Учир нь тэр өөрийгөө гэм хийсэн гэдгийг мэдсэн учраас ямар нэгэн аргаар түүнийгээ нууж, эхнэртээ хар авахуулахгүй гэсэндээ маш романтик болж, сарнай, чихэр, шоколад, хайрын болзоо зэргээр бөмбөгдөж эхэлдэг байна.
10
Олон нийтийн газраар тантай хамт явахаас татгалзах
Тэр гэнэт л тантай олон нийтийн газар явахаас эмээгээд байвал гарцаагүй араар тавьж буйн шинж юм. Өөрөөр хэлбэл тэр нууц амрагийнхаа нүдэнд эхнэртэйгээ хамт явж харагдахыг хүсэхгүй байгаа учраас тэр. Түүнчлэн эр хүн эхнэрээ араар нь тавьж байх үедээ дотроо их юм нуудаг болохоор бага зэрэг бүрэг болж, олон нийтийн газраар явах дургүй болсон байж болно.
11
Бие болон сэтгэлээрээ зайгаа барихыг хичээгээд байгаа бол
Эхнэрээ/ найз бүсгүйгээ гэнэт өөрөөсөө түлхэж эхлэх нь араар тавьж буйн шинж мөн. Өөрөөр хэлбэл тэр өөрийгөө явалдаж буй гэдгийг нуух, эсвэл өөр эмэгтэйтэй явалдах болсон нь эхнэрээс боллоо гэсэн дүгнэлтэд хүрч байгаа бол эхнэрээсээ зайгаа барьж эхэлдэг. Гэхдээ та үүнд хууртах хэрэггүй. Нөхөр нь өөр хүнтэй явалдаж эхэлсэнд эхнэрийн халамж анхаарал дутсан нь нөлөөлсөн байж болох ч хамгийн их буруутай хүн нь нөхөр / найз залуу өөрөө юм шүү дээ.
12
Сэтгэл зүрхээрээ мэдэрч, зөн совин татаад байвал
Гэнэт нөхрийн тань зан ааш, үйл хөдлөл өөрчлөгдөж байгааг та анзаарсан бол, мөн түүний гар утас, цахим хаягаар сэжигтэй зурвас, дуудлагууд ирж байгаа бол та зөн совиндоо итгээд нэг үзээрэй. Тэр таныг араар чинь тавьж байж болох юм. Харин заримдаа эрчүүд таны энэ эргэлзээг ашиглаж, өөрийгөө хүнд байдлаас аврах оролдлого хийж байж болох юм. Жишээ нь, “чи ойрд их ууртай болжээ, хардалт гэдэг чинь өвчин шүү, надад яагаад эргэлзээд байгаа юм бэ?” гэх мэтээр сэтгэл санааг чинь хоёрдуулахыг хичээдэг.
13
Бэлгийн замын халдварт өвчин туссан бол
Хэрвээ та нөхрөөсөө/ найз залуугаасаа өөр бэлгийн хавьтагчгүй атлаа бэлгийн замын халдварт өвчин авсан бол үүнд мэдээж тэр л буруутай. Өөр хүнтэй явалдаж, эхнэртээ бэлгийн замын халдварт өвчин халдаана гэдэг бол хамгийн гутамшигтай зүйл мөн. Гэхдээ та уур хилэнгээ бадраахаас өмнө өөрт тань өмнө нь илэрч байсан, эсвэл удамшлын гаралтай байж болох эсэхийг сайн нягтлаарай.
14
Өмнө нь хэн нэгэнтэй явалдаж байсан бол
“Араар тавих” гэдэг нь нэг ёсондоо зуршил юм. Өөрөөр хэлбэл хүн нэг удаа араар тавьж үзсэн л бол тэр зуршлаа яаж ч хичээгээд хаяж чаддаггүй. Тэр өмнө нь таныг хэн нэгэнтэй араар тавьж байсан бол, өөрөө хичнээн амласан ч дахиад араар тавихгүй байх найдваргүй юм. Түүнчлэн таны ойр дотны хүмүүстэй дотносож, араар чинь тавьж байвал бүр ч аюултай. Та магадгүй хүн бүр л залуу халуун насыг туулдаг, бүгд л алдаа гаргадаг гэж хэлэх байх. Гэхдээ энэ бол засрашгүй зүйл гэдгийг та хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
15
Гэнэт гадаад төрхөндөө анхаараад эхэлвэл
Та найз залуугаа хангалттай царайлаг гэж боддог байж болох ч эрэгтэй хүмүүс ихэнхдээ өөрийгөө нэг их тоодоггүй, үсээ хайнга янзалж, цэвэрхэн л бол ямар ч хамаагүй хувцас өмсчихдөг. Харин хайртай залуу чинь гэнэт л гадаад төрхөндөө “маш их” анхаарч, байнга хувцсаа угааж индүүдэн, нүүрнийхээ арьсыг арчилж, үснийхээ хэв маягт анхаарал хандуулан, булчинтай болохыг хичээж, дасгалаа илүү шаргуу хийн, хоолны дэглэмээ өөрчлөөд эхэлбэл түүнд магадгүй танаас өөр сайхан харагдахыг хүссэн эмэгтэй байж болох талтай. Ялангуяа урт удаан, тогтвортой харилцаанд байсан эрчүүд өөртөө гэнэт анхаарал тавих нь маш ховор үзэгдэл юм.