Хуурамч пүүзийг хэрхэн таних вэ?

Өдгөө хөлтэй хүн бүхэн л "Yeezy" пүүзийг өмсөж, гангарах болоод байгаа билээ. Гэхдээ та өөрийн анзааргагүй байдал, хайхрамжгүй зан зэргээсээ болж хуурамч пүүзийг өндөр үнээр авчихвал яана? Иймд өнөөдөр та бүхэндээ хуурамч "Yeezy"-г таних хялбар аргууд болон таних тэмдгүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Хуурамч пүүзийг хэрхэн таних вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Өсгий хэсэг

Тус төрлийн пүүзний өсгий хэсэгт уяа оёж өгсөн байдаг билээ. Үүнийгээ хамгийн чанартай утсаар маш цэвэрхэн нэг хэвэнд хатган урласан байдаг бол хуурамч пүүзнүүд ихэвчлэн муруй тахир, болоод тун ч бохир оёсон байдаг юм. 

Өсгий хэсэг

2 Дээд оёдол

Гуталны төв хэсэгт урт шулуун оёдол байдаг бөгөөд энэ нь "Х" хэлбэрийг харуулсан чанартай болоод үзэмжтэй байдлыг илтгэдэг юм. Харин хуурамчаар дуурайлган үйлдвэрлэсэн пүүзнүүдийн тухайд зүгээр л оёдол хэмээн ташаа ойлгож, олон давхарлан, бохир харагдахуйц оёж урладаг байна. 

Дээд оёдол

3 Улавч

Оригнал пүүзны улавч нь материал нь барьж үзэхэд л мэдэгдэхээс гадна түүн дээр бичигдсэн "adidas Yeezy" гэх бичиг амар арилахгүй төдийгүй хар өнгөөр цэвэрхэн гэгч нь урлагдсан байдаг билээ. Энэ нь эсрэгээрээ цагаан өнгөтэй байх аваас хуурамч гэдгийг илтгэнэ. 

Улавч

4 Улавчны доод тал

Улавчны доод тал нь мөн үзэмж төгс байхаас гадна хүн бүхний дуурайлган хийж чадахааргүй ажиллагааг сийлж өгсөн байдаг аж. Хуурамч пүүзний тухайд үүнийг алгасан энгийнээр улавчаа үйлдвэрлэсэн байдаг юм. 

Улавчны доод тал

5 "YZY"

Тус пүүзны хажуу талд нь "YZY" гэх лого байдаг бөгөөд хуурамч пүүз нь оргиналиас илүүтэй том үсгүүдээр бичиж өгсөн байдаг билээ. Мөн зарим хуурамч пүүз тус логог тавьж өгөхөө хүртэл мартдаг байна.

"YZY"

6 Шошго

Оргинал гуталны шошгон дээр тун ч ойлгомжтой болоод цөөн хэдэн үг үгсээр гутлынхаа чанар, үйлдвэрлэлийг дурдаад өгдөг бол хуурамч гуталнууд үүнийг яв цав дуурайж чадалгүй алдаа гаргадаг юм. 

Шошго

7 Дотор тал

Дотор талын оёдол буюу улны оёдлын тухайд маш цэвэрхэн дотор хэсгийг далдалж, харагдах байдлыг үзэмжтэй болгож өгсөн байдаг юм. Харин хуурамч, дуурайлгаж хийсэн гуталнууд үүнийг мартаж ярзайсан оёдол гаргасан байдаг тул энэ нь хуурамч эсэхийг ялгах том давуу тал болж өгдөг байна.   

Дотор тал

8 Хайрцаг

Хайрцаг савлагааны тухайд ч мөн эрс тэс ялгаатай байдаг аж. Оргинал гуталнууд нь цэмбэгэр бор хайрцагтай худалдан авагчийн гар дээр очдог бол хуурамч гутал нь хар бараан өнгийн хайрцагтай байхаас гадна шошгон дээрээ үг үсгийн алдаа гаргасан байх нь ч бий. 

Хайрцаг

9 Материал

Ерөнхийдөө та үүний материалыг барьж үзэхэд л жинхэнэ, хуурамч аль болохыг мэдэх боломжтой болох юм. Тал талаас нь шинжин харж, гараар мэдэрч, нүдээр хараарай. Хормын төдийд л тус гутал хуурамч эсэхийг танд шивнээд өгөх болно. 

Материал

10 Гуталын өсгий

Гуталны өсгий хэсэгт нь цагаан өнгийн чимэг болгон шигтгэсэн тулгуур хэсэг байх бөгөөд үүнд нь 7 ширхэг бөөрөнхийг дүрсийг багтааж өгсөн байдаг билээ. Энэ нь хуурамч гутлыг ялгах хамгийн чухал шинж тэмдэг болж ч мэдэх юм. Учир нь хуурамч "Yeezy" пүүзэнд огтхон  ч тус бөөрөнхий нь байдаггүй юм. 

Гуталын өсгий

11 Үдээс

Үдээсний тухайд пүүзтэйгээ ууссан өнгөтэй байх бөгөөд бага зэрэг цайруу өнгөтэй байдаг болохыг анзаараарай. Мөн үдээс нь барьцтай, сайн чанарын материалаар урлагдсан байдаг аж. 

Үдээс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()