1
Тархины үйл ажиллагааг сайжруулдаг
Кофе нь анхаарал төвлөрөлт, сонор сэрэмж, сэргэг байдлыг нэмэгдүүлдэг. Үүнээс гадна элсэн чихэртэй кофе хүнийг хэсэгхэн хугацаанд гоц ухаантан мэт ажиллуулж чаддаг гэнэ. Учир нь каффейн, глюкоз хоёр холилдож тархийг маш хүчтэй тэжээдэг аж. Харин өлөн элгэн дээрээ уувал, эсрэгээрээ сөрөг үйлчилгээтэй тул татгалзахыг хичээгээрэй.
2
Цусны даралт ихэсгэх
Цус багадалттай хүмүүс ихэвчлэн даралт муутай байдаг. Бага даралттай байх нь, даралт ихсэхтэй адилаар сөрөг нөлөө ихтэй. Харамсалтай нь даралт ихэсгэх эм гэж байдаггүй. Тиймээс таны даралт багассан үед сүү, чихэртэй нэг аяга халуун кофе уугаарай. Ингэвэл таны даралт тогтворжиж, бие тань хэвийн байдалдаа буцан орох болно.
Жич: Хэрэв таны зүрх кофе уусны дараа хүчтэй дэлсдэг бол бага тунгаар найруулж хэрэглээрэй.
3
Дархлаа сайжруулдаг
Зарим эрдэмтдийн хэлснээр, тогтмол кофе хэрэглэдэг хүмүүсийн дунд эрт нас баралт харьцангуй бага байдаг гэжээ. Учир нь кофенд агуулагдах бодисууд хүнийг залуужуулж, хоол боловсруулах ситем, зүрх судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг байна. Биен дэх хорт бодисоо кофе ууж, цэвэрлэн гадагшлуулах нь бүдүүн гэдсэнд нян үржихээс сэргийлдэгтэй ч холбоотой байж болох юм. Гэхдээ савласан кофе биш, үрээр найруулсан кофе л зөвхөн ийм ач тус үзүүлж чаддаг.
4
Толгойны өвчинг намдаана
Толгойны битүү өвдөлт болон хатгуулах өвчний үед эм уулгүйгээр аяга хар кофе уугаарай. Ингэвэл та байгалийн гаралтай каффейнаар, өвчин намдаагч эмийг орлуулж буйтай ижилхэн үйлчилгээг авах болно. Үүнийхээ дараа толгойгоо сэргэтэл хэсэг хугацаанд тайван хэвтэх хэрэгтэй.
5
Сэтгэл гутрал болон стрессийг багасгана
Тархи болон зүрхнээс ялгарч хүнд аз жаргалтай мэдрэмж төрүүлдэг "допамин", "серотонин" дааврын ялгарал, кофе уух үед ихэсдэг. Та хэрвээ кофе уумааргүй байгаа бол халуун цай уугаад кофе шопд суугаарай. Үнэр нь ч гэсэн таныг тайвшруулах шидтэй шүү.
6
Ой санамжийг сайжруулдаг
Богино хугацаанд ямар нэг зүйл цээжлэх хэрэгтэй болсон бол кофетой найзлаарай. Учир нь кофе уусан хүний ой тогтоолт түр хугацаанд гайхалтай сайжирч, тархи энэ хугацаанд цээжилсэн мэдээллээ ой санамжиндаа оруулж авч чаддаг байна. Түр хугацааны дараа кофены үйлчлэл гарсан ч таны тархинд мэдээлэл хадгалагдан үлдсэн байх болно.
7
Жингээ хасах гэж байгаа бол ...
Хүний биений "лептин" хэмээх гормон багассаны улмаас бие өөхийг задалж чадахгүй, өөртөө хуримтлуулж эхэлдэг. Хэрэв та өглөөний цайндаа кофе уучихаад, спортоор хичээллэвэл биен дэх "каффейн" танд эрч хүч өгч, илүү их дасгал хийх боломжтой болохоос гадна, өөх шатаах үйл явцыг түргэсгэж, гормоны ялгаралыг дэмждэг билээ.
Бонус: Мөстэй, хүйтэн кофе хийх арга:
- Кофегоо хүсснээрээ найруулаад хөргөөнө
- Хөрсөн кофегоо, жижиг хуванцар саванд хөлдөөнө
- Халуун өдөр гаргаж ирээд, дээрээс нь сүү хийж уух боломжтой.