Алдартай уран зургуудад нуугдсан нууцууд

Уран зураг бол дан ганц нүд, сэтгэлийн баясгалан бус уран бүтээлч хүний зүрх сэтгэлийн илэрхийлэл болохынхоо хувьд агуу нууцаар дүүрэн байдаг урлаг юм. Бид энэхүү нийтлэлдээ дэлхийн алдартай 10 уран зургаас уран зураг шинжээчдийн олж илрүүлсэн гайхмаар нууцуудыг дэлгэх болно. 

Алдартай уран зургуудад нуугдсан нууцууд

1 Энэ чих биш

Алдарт зураач Винчент Ван Гогийн хөрөг зураг дээр өөрийгөө баруун чихгүйгээр буюу боолттой байгаагаар дүрсэлсэн байдаг. Яг үнэндээ зураач бээр өөрийн зүүн чихээ огтолж байсан бөгөөд уг зургийг толинд харж байгаад зурсан тул өвчтэй чих нь баруун талдаа байгаа мэт харагддаг аж.

Энэ чих биш

2 “Шөнийн үзэмж” яг үнэндээ өдөр байсан

Ремберантийн алдарт бүтээлүүдийн нэг болох, их хотын үймээн дунд үүргээ биелүүлж буй удирдагч, дэслэгч хоёрыг дүрсэлсэн “Шөнийн үзэмж” хэмээх уран зургийг 1947 онд судлаачид шинжилж үзэхэд зурган дээр бага зэргийн хөө, тортог байсан аж. Зургийг цэвэрлээд харсны дараа уг зураг нь шөнө биш, харин гэгээн цагаан өдрийг дүрсэлсэн байсныг олж тогтоосон юм.

“Шөнийн үзэмж” яг үнэндээ өдөр байсан

3 Сикстиний сүмийн “Анатомийн код”

Микеланжелогийн “Адамыг бүтээсэн” нь зураг дээр төдийгүй Сикстиний сүм дэх “Гэрэл сүүдрийн зааг” зураг дээр хүний тархийг дүрсэлсэн байдаг байна.

Сикстиний сүмийн “Анатомийн код”

4 Хүч чадлын бэлэг тэмдэг

Микеланжелогийн “Давид ба Голиат” зураг дээр иврит хэлээр “Gimel” буюу хүч чадал гэсэн утгатай үгийг маш нууцлагдмал байдлаар тусгаж өгсөн аж.

Хүч чадлын бэлэг тэмдэг

5 Ремберантийн долир нүд

Ремберантийн өөрийн хөрөг зургийг шинжилж үзсэн судлаачид түүнийг долир нүдтэй байсан гэдгийг нотолжээ. Тэрээр маш ховор өвчин туссан байсан бөгөөд орчлон ертөнцийг жирийн хүмүүстэй адил 3D-ээр бус, 2D-ээр хардаг байсан гэдэг.

Ремберантийн долир нүд

6 Зурган доторх зураг

Пабло Пикассогийн “Хөгшин гитарчин” зургийг рентген туяагаар шинжилж үзэхэд  хэд хэдэн анхаарал татам зүйлс илэрчээ. Тухайлбал гитарчний хүзүүн дээр эмэгтэй хүний царайг дүрсэлсэн байсан нь алдарт зураач маань тухайн үед шинэ зотон даавуу худалдан авах хангалттай мөнгө байсан ч хуучин даавуун дээр зурснаас үүдэлтэй гэсэн дүгнэлтэд шинжээчид хүрчээ.

Зурган доторх зураг

7 Дурлалын өшөө авалт

Густав Климт “Алтан эмэгтэй буюу” “Адель Блох Бауэр”-ийн хөрөг зургийг түүний нөхөр Фердинанд Блох Бауэрийн хүсэлтээр зурсан байна. Гэвч зураач Густав Климт болон Адель нар нууц амраг байсан гэдгийг мэдээд нөхөр нь төдийгүй зургийг шүтэн биширсэн олон хүний урам хугарчээ.

Дурлалын өшөө авалт

8 Дэлхийн төгсгөлийг зөгнөсөн нь

Леонардо да Винчигийн “Сүүлчийн оройн зоог” Италийн уран зураг судлаач Сабрина Сфорц Галисиа шинжилж үзээд санаанд оромгүй баримтыг дэлгэжээ. Уг зураг дээр зураач бээр дэлхийн төгсгөлийг дүрсэлсэн гэдэгт тэрээр огтхон ч эргэлзэхгүй байгаа бөгөөд зурагт дэлхийн төгсгөлийг 4006 оны 5 сарын 21 хэмээн заасан аж.

Дэлхийн төгсгөлийг зөгнөсөн нь

9 Шар өнгөтэй дэлхий ертөнц

Винчент Ван Гогийн уран зургуудад шар өнгө голлох байр суурийг эзэлдэг билээ. Профессор Паул Волф үүнийг тайлбарлахдаа “унаж, татах өвчний эмчилгээ” хэмээсэн бөгөөд зураач дэлхий ертөнцийг өвчнөө эмчилж буй эмнээсээ болоод шар өнгөөр хардаг байсан аж.

Шар өнгөтэй дэлхий ертөнц

10 Моцарт ба Масоний нийгэмлэг

Масон бол Давидын одыг бэлэг тэмдгээ болгосон “философийн чулуу”-г эрхшээхийг хүсдэг бүлэглэл юм. Харин алдарт Моцартыг Масоний нийгэмлэгийн гишүүн байсан гэх нотолгоо бий. Учир нь Антонио Лоренцонигийн зурсан Моцартын багын хөрөг зураг дээр түүний гар дээр Масоны бэлэг тэмдэг байдаг аж.

Моцарт ба Масоний нийгэмлэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()