Шүүгээнд байгаа хувцсаараа хэрхэн ихэмсэг дүр төрхийг бүтээх вэ?

Эмэгтэй хүн бүрийн хувцасны шүүгээнд өмсдөггүй хэрнээ хаяж чаддаггүй, чамин загвартай хувцсууд байдаг. Эдгээрийгээ энэ намрын трэнд болгож, хувцаснуудтайгаа хэрхэн хсолуулах тухай загварын мэргэжилтнүүдийн зөвлөгөөг танд хүргэхээр бэлтгэлээ. Зарим хүмүүс гудамжаар алхаж явахдаа ч маш гайхалтай ихэмсэг харагддагийн нууцыг ч мөн задлах тул мэдээлэлдээ анхаарлаа хандуулна уу. 

Шүүгээнд байгаа хувцсаараа хэрхэн ихэмсэг дүр төрхийг бүтээх вэ?

Ихэмсэг харагдах нууцууд

  • Бусдын харцыг булааж, дээгүүр харан алхах нууц нь таны өөртөө итгэлтэй байдал. Дэгжин үс, цэвэрхэн хумс, арьс зэрэг нь бусдын анхаарлыг татах эхний шатны хэрэгслүүд билээ. Тиймээс юун түрүүнд хувцсандаа биш, хувцсан дотор байгаа биендээ анхаарал тавих хэрэгтэй. 
  • Ерөнхий галбиртаа анхаарч, зохистой жиндээ байх нь чухал. Сайхан биетэй хүмүүст, ямар ч хувцас сайхан харагддаг. Мөн нөгөөтэйгүүр эрүүл мэндийн чухал ач холбогдолтой. 
  • Нүүр будалт бага ч болов хийх хэрэгтэй. Хөнгөн крем түрхэж, уруулаа будах, эсвэл уруулаа хөнгөн өнгөлж, нүдээ тодотгох будалт хийх хэрэгтэй. Та будаггүй үедээ сайхан харагддаг ч, хувцсаа илүү амьтай, хүчирхэг харагдуулахад нүүрний будаг чухал үүрэгтэй. 
  • Үсэндээ анхаар. Таны үс шууд угаагаад гарсан ч сайхан харагддаг байж болно. Гэхдээ бусдаас чамин, дэгжин харагдахыг хүсэж байгаа бол энэ хангалтгүй. Зөрсөн хүмүүсийнхээ анхаарлыг татаж онцгой харагдахын тулд үснийхээ засалтанд анхаарч, сард 1 удаа үсчин орох хэрэгтэй. 

Ихэмсэг харагдах нууцууд

Сонгож болох ба болохгүй хувцаснууд:

  • Зуны урт, намирсан даашинзыг заавал өөртөө байлгах хэрэгтэй. Ийм даашинз салхинд намирч, таны биеийг илүү өндөр, нарийн харагдуулахаас гадна холоос ч анхаарал татаж харагддаг. 
  • Өндөр өсгийт. Ийм гутал өмссөн хэн ч сайхан харагддаг. Учир нь таны биеийн ерөнхий хэлбэрийг засаж илүү гоолиг, эмэгтэйлэг харагдуулна. Гутлан дээрээ зөв, өөртөө итгэлтэй алхаж чадахгүй байвал эсрэгээрээ "хачин" харагдах учир гэртээ эсвэл ойрхон газарт алхаж сургуулилт хийснийхээ дараа, өдөр тутамдаа өмсөж эхлээрэй.
  • Гурваас олон өнгийг нэг дор өмсөж болохгүй. Та хэт олон өнгийг хольж өмсвөл таны хувцаслалт "хямдхан цуглуулга" шиг л харагдах болно. 
  • Зарим хувцсыг зөвхөн төгс сайхан биетэй бүсгүйчүүд л өмсөхөд илүү зохимжтой байдаг учир хувцас худалдан авахдаа танд хэр их таалагдаж байгааг бус хэр зохимжтой байгааг сонгох хэрэгтэй. Жишээ нь: хэт бие барьсан нимгэн даашинз, богино юбка, гэдэс ил гарсан майк гэх мэт. 
  • Алтлаг шаргал, мөнгөлөг хоёр өнгийг хэзээ ч нэг зэрэг өмсөж болохгүй. Ингэвэл та жинхэнэ  утгаараа мэдрэмжгүй, хямдхан харагдах болно. Загварынхан үүнийг "гамшиг" гэж нэрлэдэ гэнэ. 

Сонгож болох ба болохгүй хувцаснууд:

Энэ намар трэнд болох хувцаслалтууд:

Стилист Роман Копар (Roman Coppar) шүүгээнээсээ гаргаж өмсөхөд хэзээ ч оройтохгүй хувцаслалтуудын зөвлөгөөг өгсөн байна. Магадгүй та доорх хувцаслалтуудаас санаа авч энэ намрын гоёлоо бүрдүүлж болох юм. 

 

Энэ намар трэнд болох хувцаслалтууд:

1 Цацагтай цагаан цамц

Хэрэв та ажил хэрэгч цагаан сорочканд дургүй бол ийм цамцаа гадуур задгай хүрэм, шагайнаас бага зэрэг дээгүүр урттай жийнсэн өмдтэй хослуулан өмсөөрэй. 

Цацагтай цагаан цамц

2 Судалтай хослол

Ийм хослолыг заавал албаны өмд эсвэл юбкатай хослуулж өмсөх албагүй. Та өөрийнхаа дуртай сул жийнс болон, дэгжин цагаан пүүзтэй хослуулж болно. 

Судалтай хослол

3 Дэгжин чимэглэлтэй цамц

Ийм цамц нь таныг гайхалтай сайхан бөгөөд загварлаг харагдуулдаг. Үүнийг бариу өвдөг хүрсэн юбка эсвэл өндөр суудалтай жийнсэн өмдтэй хослуулаад, өндөр өсгийттэй өмсвөл дахин давтагдашгүй ихэмсэг, дэгжин харагддаг. 

Дэгжин чимэглэлтэй цамц

4 Арьсан юбка

Ийм юбкийг сонгохдоо өөрийн биеийн галбирт зохицуулан, аль болох өвдөг хүрсэн урттайг сонгоорой. Учир нь ийм материалтай юбка богинохон байвал, та шөнийн клуб руу явах гэж байгаа мэт болхи харагдах болно. 

Арьсан юбка

5 Трэнч цув

Энэ цувгүйгээр өөрийнхөө гайхалтай хувцасны шүүгээг төсөөлөх боломжгүй. Ийм цув таныг ямар ч тохиолдолд дэгжин харагдуулдаг. Тиймээс та зөвхөн өөрийнхөө биенд зохицсон зөв размертайг сонгох хэрэгтэй. 

Трэнч цув

6 Сүлжмэл даашинз

Та хэтэрхий том мөр, цээжтэй бол ийм даашинз тийм ч зохимжтой биш. Харин бусад бүсгүйчүүдийн шүүгээнд ийм даашинз байгаа бол хурдхан гаргаж ирээд хүссэнээрээ зохицуулан өмсөж болно шүү. 

Сүлжмэл даашинз

7 Тэгш өнцөгт хэлбэртэй цүнх

Өөрийнхөө хувцаслалтыг төгс сайхан харгадуулахын тулд зохицсон сайхан цүнх танд заавал байх хэрэгтэй. Хэрэв та санхүүгийн асуудалтай байгаа бол энэ жилийн шинэ загварын ганцхан цүнх худалдаж авахад л хангалттай. 

Тэгш өнцөгт хэлбэртэй цүнх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()