Эрчүүдийг галзууруулах шахдаг бүсгүйчүүдийн үйлдлүүд

Эмэгтэйчүүд эсрэг хүйстнээ татах гэж заримдаа хэтэрхий хичээснээсээ болоод тачаангуй биш эвгүй харагдах нь бий. Гэтэл эрчүүдийг бүсгүйчүүдийн энгийн гэж боддог зүйлс галзууруулах шахдаг гэнэ. Энэ талаар таны нүдрүү харж байгаад хэлэх зоригтой залуу байхгүй ч таныг нууцхан харах дуртай байх нь бий. Ингээд тэдний хэлдэггүй зүйлийг бид танд хэлж өгөхөөр энэ мэдээллийг бэлтгэлээ. Шимтэн уншаарай! 

Эрчүүдийг галзууруулах шахдаг бүсгүйчүүдийн үйлдлүүд

1 Сунгалтын дасгал

Биеэ чилсэн эсвэл ядарсан үедээ хүзүүгээ хойш нь болгоод гараа өргөж сунгалт хийж байгаа бүсгүй эрчүүдийг галзууруулах шахдаг гэнэ. Мөн иогийн бариу хувцастай эмэгтэй хүний бие нугаларан, зөөлөн хөдөлж байхдаа гайхалтай байдаг учир тантай хамт иогт явдаг залууг гайхах хэрэггүй.

Сунгалтын дасгал

2 Үсээ дээш шууж боох

Үсээ дээш нь боож байгаа эмэгтэй хүн гайхалтай харагддаг гэнэ. Энэ үед эмэгтэй хүний царай тодорч, нарийн сайхан хүзүү нь ил гаран илүү үзэсгэлэнтэй харагддаг бөгөөд та боох гээд үсээ гараараа янзалж байгааг хараад өөрийнхөө хурууг үсэн дундуур чинь гүйлгээд, өөрийн эрхгүй илэх хүсэл төрдөг гэнэ. 

Үсээ дээш шууж боох

3 Нойтон үс

Дөнгөж шүршүүрээс гарсан эмэгтэйн үснээс дуслах ус нь эрчүүдийн дур хүслийг дээд зэргээр өдөөдөг аж. Тэдний нүдэнд ийм эмэгтэйн цэвэрхэн үнэр, зөөлөн арьс, ус дуссан бие, нойтон үс зэргээс нь хэзээ ч татгалзаж чаддаггүй ажээ. 

Нойтон үс

4 Бага зэрэг хямсгар зан

Өөрийн гэсэн бодолтой, ухаантай эмэгтэйчүүд өөрийн юунд дуртай, дургүйг сайн мэддэг учир зарим зүйлд шууд "үгүй" эсвэл "тийм" гэж хариулдаг. Энэ нь залуусд маш их таалагддаг гэнэ. Мөн олон хүний дунд эрчүүдийг бага зэрэг өдөх, зоригтой шийдэмгий бүсгүйчүүдийн үйлдэл эрчүүдийн бодлоос гардаггүй гэнэ. 

Бага зэрэг хямсгар зан

5 Түүний хувцсыг нүднийх нь өмнө өмсөх

Ийм зүйл кинон дээр ихэвчлэн гардаг боловч түүнтэй өнгөрүүлсэн халуухан шөнийнхөө дараа цамцыг нь өмсөж урдуур нь алхах нь галзуурам сайхан харагддаг гэнэ. Томдсон цамцных нь дээд хэсгийн товчыг нь тайлж, үсээ задгайлан залуугынхаа сэтгэлийг бүрмөсөн өөртөө татаарай. 

Түүний хувцсыг нүднийх нь өмнө өмсөх

6 Түүнийг чанга тэврэхэд

Эрчүүд өөрийн эмэгтэйгээ энгэртээ наалдуулан тэвэрч хэвтэхдээ хорвоогийн хамгийн хүчирхэг залуу мэт мэдрэмжийг авч таныг хамгаалах хүсэл төрдөг гэнэ. Үүнээс гадна тэврэлт нь эндорфин хэмээх даавар тархинаас ялгаруулж гайхалтай тайван мэдрэмжийг төрүүлдэг гэнэ. Тиймээс хэрэв таны сэтгэл таагүй байвал хайртийгаа чанга гэгч нь тэврээд тайвшрах хэрэгтэй. 

Түүнийг чанга тэврэхэд

7 Дасгалын хувцастай бүсгүйчүүд

Дасгалын богино шорт, цээживч, бариу өмд зэрэг нь залууст маш их таалагддаг гэнэ. Учир нь спортоор хичээллэдэг бүсгүйчүүд илүү идэвхитэй, зөв амьдралын хэв маягтай эрүүл чийрэг биетэй, дур булаам бүсгүйчүүд байдаг. 

Дасгалын хувцастай бүсгүйчүүд

8 Биеэ тослож байгаа эмэгтэй

Усанд орчихоод хөлөө урагш нь сунгаж, гараа дээш нь өргөн тослож байгаа бүсгүй өөрөө ч гэсэн дур булаам мэдрэмж авдаг байх. Харин наран шарлагын газарт байгаа бүсгүйчүүд таалагдсан залуугынхаа сэтгэлийг татахад ямар ч асуудал байдаггүй гэнэ. "Нуруунд гар хүрэхгүй байна. Тослоод өгөөч" гэж түүнд хэлэх эсвэл нарны тос түрхэж байхдаа түүний анхаарлыг тат. Ингэвэл тэр залуу тантай танилцахыг хүсэх нь дамжиггүй. 

Биеэ тослож байгаа эмэгтэй

9 Энгийн хувцаслалт

Онцгой баяр ёслол, хүлээн авалтын үед олны харааг булаасан богино чамин даашинз өмсөж бусдын анхаарлыг татаж болдог. Гэхдээ та түүнтэй хамт байхдаа байнга "тогос шиг" гоёсноос илүүтэй загварлаг өдөр тутмын хувцас өмсөх нь тэдний сэтгэлийг илүүтэй хөдөлгөдөг гэнэ. Өсгийтэй гуталтай бүсгүйтэй хамт байхад үнэндээ бага зэрэг хэцүү гэдгийг залуус маань мэдэж л байгаа байх тийм үү?

Энгийн хувцаслалт

10 Шалтгаангүй инээмсэглэх

Үргэлж аз жаргалаар гэрэлтэж инээмсэглэж явдаг бүсгүйчүүд маш дур булаам харагддаг гэдгийг эрчүүд 100% хүлээн зөвшөөрдөг. Эрчүүдэд эсрэг хүйстнийх нь инээмсэглэл цахилгаанаар цохиулах шиг л болж түүнээс өөр хүн эргэн тойронд нь харагдахаа больдог тухай танд хэлж байгаагүй биз. Иймээс л сайхан инээмсэглэдэг бүсгүйчүүдийн араас гүйх залуус олон байдаг. 

Шалтгаангүй инээмсэглэх

11 Уруулаа хазах

Энэ бол биеийн хэлний дохиогоор нэг зүйлийг их хүсэж, шунаж зөвхөн тэр зүйлийнхээ талаар бодож байна гэсэн дохио юм. Хэрэв та таалагдсан залууруугаа энэ дохиог үзүүлбэл тэд энэ дохиог шууд л ойлгоно. Гэхдээ ингэж уруулаа хазахдаа тачаангуй харагдахын тулд толинд харж байгаад сургуулилахад гэмгүй шүү. 

Уруулаа хазах

12 Түүний магтаалд ичих

Ичимхий бүсгүйчүүд эрчүүдийн нүдэнд цэвэр ариун, гэнэн цайлган харагддаг. Тиймээс ч залуус татагдаж буй бүсгүйгээ үгээр хоргоон ичсэн улаахан хацрыг нь харах дуртай байдаг гэнэ. Бүсгүйчүүдийн хувьд хамт удаан байсан ч түүний магтаалд сэтгэл тань хөдөлж байвал таны түүнд гэсэн сэтгэл хэвээрээ, халуухан байна гэсэн дохио аж. 

Түүний магтаалд ичих

13 Түүний нэрийг нь хэл

Та хоёр хамтдаа халуухан цагийг өнгөрөөж байхдаа оргил үед нь түүний нэрийг хэлэх нь тэднийг шууд утгаараа галзууруулах шахдаг аж. Үүний дараа таны залуу өөрийгөө илүү тачаангуйгаар мэдэрч, танд улам илүү зүйлсийг зориулахыг хүсэх сэтгэл ундран гардаг гэнэ. 

Түүний нэрийг нь хэл

14 Хувцсыг нь янзлах

Эрчүүдийн хувцасны хэсгийг янзлах нь тэдэнд маш таатай сэтгэл төрүүлж, хайрийн мэдрэмж өгдөг аж. Хувцсыг ингэж засах нь тэдэнд ямар их анхаарч, халамжилдагын дохио гэж тэд боддог. Өглөө ажилдаа гарахад нь зангиаг нь засаад түүнийг үнсвэл тэр бүх л өдрийн турш таны талаар бодох болно. 

Хувцсыг нь янзлах

15 Өөртөө итгэлтэй байдал

Эрчүүд байгалиасаа бардам, онгироо зантай байдаг учир, хэн нэгэн өөрөөс нь илүү итгэлтэй байдал гаргаж тэднийг үл тооход хааяа дуртай байдаг гэнэ. Мэдээж байнга ийм байдал гаргах нь тэдэнд хэнхэг, хямсгар санагдах учир өөрийн залуугаа зөв үед нь "базаж " чаддаг бүсгүйчүүд тэдний хүслийг буцалгадаг байна. 

Өөртөө итгэлтэй байдал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()