Биеийн эсэргүүцэл сайжруулах 10 арга

Элдэв нян, халдвар, мөөгөнцрөөс хамгаалах хүний биеийн төрөлх чадварыг "дархлаа" гэж нэрлэдэг. Дархлааг сайжруулахын тулд дасгал хөдөлгөөн сайн хийх, зөв хооллох гэх мэт олон аргууд байдгаас бид энэ удаагийнхаа нийтлэлээр дархлааг сайжруулах 10 аргыг танилцуулах болно. Та элдэв өвчнөөс ангид байхын тулд бидний бэлтгэсэн мэдээнд анхаарлаа хандуулж, өдөр тутамдаа хэвшил болгоорой.

Биеийн эсэргүүцэл сайжруулах 10 арга

1 Пробиотик хүнс хэрэглэх

Дархлааны системийн 80% нь хоол боловсруулах замд байршдаг байна. Хүний ходоод гэдсэнд олон тэрбум ашигтай бактери байдаг бөгөөд тэдгээр нь хэрэггүй, болон хортой нян бактеритай тэмцэж байдаг. Харин эдгээр бактериудыг сайтар дэмжиж өгвөл, та элдэв өвчин, халдвар авах аюулаас ангижирна гэсэн. Эдгээрийг дэмждэг бичил биетнийг пробиотик гэдэг бөгөөд үүнийг сүү, сүүн бүтээгдэхүүн, кимчи гэх мэт бүтээгдэхүүнүүдээс авч болно. Өөрөөр хэлбэл сүүн бүтээгдэхүүн болон исгэсэн бүтээгдэхүүн сайн идэх нь дархлааны системийг дэмжээд зогсохгүй хоолны шингэцэд сайнаар нөлөөлөх болно.

Пробиотик хүнс хэрэглэх

2 Чанартай хоол идэж байх

Өдөр бүр чанартай хоолыг хангалттай хэмжээгээр идэж гэмээнэ цусан дахь сахарын хэмжээ хэвийн байх болно. Харин хоол тэжээлээс авах шим тэжээлийн хэмжээ багасаад ирэхээр дархлааны системд муугаар нөлөөлдөг байна. Гэхдээ дархлаагаа сайжруулна гээд ямар ч хамаагүй юм идээд байж болохгүй. Өвчнөөс урьдчилан сэргийлэх, дархлаанд тустай нь амин дэм, антиоксидантаар баялаг хүнснүүд багтана. Тухайлбал, жимсгэнэ, брокколи, ногоон өнгөтэй хүнсний ногоо, цитрусын төрлийн жимс зэргүүдийг нэрлэж болно.

Чанартай хоол идэж байх

3 Хангалттай унтаж, амарч байх

Хүн биеийнхээ эрч хүчийг сэргээж, бие махбодоо эрүүл байлгахын тулд өдөрт 6-10 цаг унтаж байх хэрэгтэй. Харин нойроо дутуу авснаас дархлааны систем муудаж, гаднаас орж ирэх нян, халдварт эмзэг болдог. Түүнчлэн хангалттай нойр авч байхын тулд кафейний хэрэглээгээ хянаж байх хэрэгтэй. Хэрвээ та орондоо аль хэдийн орсон ч унтаж чадахгүй байвал, биеэ суллад, тухтай байрлалд хэвтээд, чадахаараа гүнзгий амьсгалж, амьсгаагаа тоолоорой. Ингэх нь биеийг тайвшруулж, амархан унтахад тусалдаг.

Хангалттай унтаж, амарч байх

4 Глутамин

Хүний дархлааны системийн хэвийн үйл ажиллагаа нь глутамин хэмээх амин хүчлээс хамаарч байдаг. Глутамин нь уураг ихтэй хүнснүүдэд агуулагддаг бөгөөд хэрвээ та хоол тэжээлээсээ хангалттай хэмжээний уураг авч чадахгүй бол бие махбод тань глутаминыг нөхөхийн тулд булчингийн эдийг задалж авдаг. Глутаминыг авахын тулд үхэр, тахианы мах сайн идэж байх хэрэгтэй. Хэрвээ та спортоор хичээллэдэг бол Глутаминтай эм бэлдмэлийг дасгалжуулагчтайгаа зөвлөж байгаад хэрэглэх нь зүйтэй.

Глутамин

5 Д витамин

Д витамин нь арьсан доор нарны гэрлийн нөлөөгөөр нийлэгждэг бөгөөд хүний дархлааг дэмжиж өгдөг хамгийн чухал амин дэм юм. Биед Д витамин дутагдах үед дархлааны систем муудсанаас бие суларч, амархан өвчин тусдаг байна. Д витамины өдрийн хэрэглээгээ авахын тулд та нүүр, гараа 20 минут наранд гаргахад л хангалттай. Түүнчлэн малын элэг, өндөгний шар, загасны мах зэргээс авч болдог.

Д витамин

6 Мөөг идэх

Мөөгөнд агуулагдах бета "глукан" хэмээх "полисахарид" нэгдэл нь дархлааны системд сайнаар нөлөөлдгийг олон судалгааны үр дүнгээр нотолсон.  Түүнчлэн мөөгийг түүхийгээр идэх нь илүү сайн үйлчилгээтэй аж

Мөөг идэх

7 Түрхлэг

Thieves‘ Oil: Энэхүү тос нь сармис, синнамон, нимбэг, розмаринаас гаргаж авсан тоснуудын нийлбэр хольц юм. Энэ тосны хольцыг дархлаанд маш сайн нөлөө үзүүлдгийг эрдэмтэд нотолсон. Үүнийг хүмүүс шархны гадуур болон цээж, хүзүүгээ илж хэрэглэснээр ханиад, томуунаас сэргийлдэг байна.
Гар ариутгагч: Гараар дамжиж олон өвчин биед орж ирдэг. Тиймээс хүйтэн, сэрүүний улиралд болон өвчтэй хүний дэргэд байхдаа гараа сайтар ариутгаж байх хэрэгтэй.

Түрхлэг

8 Ус сайн уух

Дархлаагаа сайжруулах, мөн өвчтэй байгаа үедээ шингэн юм маш сайн уух хэрэгтэй. Түүнчлэн ногоон цай нь маш сайн нөлөөтэй гэдгийг та бүхэн аль хэдийн мэдэж байгаа байх. Гэхдээ та дархлаагаа сайжруулна гээд хэтэрхий их ус уугаад байж болохгүй. Харин та усыг хэвийн хэмжээнд ууж байгаа эсэхээ шээснийхээ өнгөөр шинжиж болно.

Ус сайн уух

9 Далайн хясаа идэх

Далайн хясаа нь цайраар баялаг бөгөөд энэ нь дархлааны системийг дэмжиж өгдөг аж. Хэрвээ та далайн нялцгай биетэд дургүй бол цайрыг үхрийн мах, хулууны үр зэрэг бусад хүнсний бүтээгдэхүүнээс олж авч болно.

Далайн хясаа идэх

10 Сахарын хэрэглээгээ багасгах

Сахарыг чихрийн манжин, чихрийн нишингээс гаргаж авдаг боловч үйлдвэрлэлийн явцад маш олон хорт бодисууд нэмэгддэг байна. Түүнчлэн сахарын хэрэглээ нь тамхитай адил донтуулдаг болохыг Францын эрдэмтэд тогтоосон байна. Үүгээр ч барахгүй нэг халбага сахар хүний дархлааны системийг дөрвөн цагийн дотор 30 хүртэлх хувиар бууруулдаг аж. Хэрвээ таны дархлаа муудаж, бие сулраад байгаа бол сахарын хэрэглээгээ багасгах хэрэгтэй.

Сахарын хэрэглээгээ багасгах

Эрүүл биед саруул ухаан оршино!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()