Хамгийн ер бусын “эффект” ашигласан 10 кино

Бидний хамгийн сайн мэдэх ашиг орлогоороо тэргүүлж, шилдэг шагналын эзэд болсон, Холливуудын кинонуудад тусгай эффектийг ихээр ашигладгийг та мэдэх биз. Тэд киногоо олонд хүртээлтэй байлгаж, үзэгчдийг алмайруулахын тулд шилдэг график дизайнеруудын тусламжыг авдаг бөгөөд сүүлийн үед бүтээгдсэн ихэнх кинонд ийм аргыг ашиглаж байна. Ингээд таны "эффект" хэрэглэсэн гэдгийг нь мэдээгүй кино зураг авалтын хамгийн гайхалтай хэсгүүдийг түүвэрлэн хүргэе. 

Хамгийн ер бусын “эффект” ашигласан 10 кино
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Blood Diamond (2006)

Энэ киног илүү өрөвдөлтэй, сэтгэл өвдөм болгохын тулд найруулагч нь түүний утсаар ярьж буй хэсэгт компьютер графикаар нулимс урсаж буйгаар харагдуулсан байна. Энэ талаар гол дүрийн жүжигчинд өөрт нь огт хэлээгүй бөгөөд киноныхоо нээлтэн дээр анх удаа үзэхдээ л мэдсэн байна.

Blood Diamond (2006)

2 Forrest Gump (1994)

Зууны шилдгүүдийн тоонд ордог энэ кинонд бидний мэдээгүй маш олон эффектийг ашигласан байдаг. Кино эхлэхэд Гампын урд нэг өд унадаг. Энэ өд кино камераар авсан гэхэд дэндүү төгс харагддаг шүү дээ. Яг үнэдээ өд унаж буй хэсэг болон түүний ширээний теннис тоглож буй хэсгийг тусгай эффектийн тусламжтай хийсэн байна. Теннис тоглох үеийн зураг авалтанд жүжигчин зөвхөн гараа хурдан хөдөлгөж, дараа нь тусгай эффектийн тусламжтай бөмбөгийг түүний цохиурт очиж байгаагаар хийсэн гэнэ. 

Forrest Gump (1994)

3 Die Hard with a Vengeance (1995)

Энэ киноны арьс өнгөөр ялгаварладаг хэсгийн зураг авалтыг хийхийн тулд мөн л тусгай эффект ашиглажээ. Нью-Йоркийн гудамжинд "Би нигрүүдийг үзэн яддаг" гэсэн самбар барьж зогссон бол хүмүүсийн дургүйцлийг маш ихээр хүргэх байсан учир жүжигчинд цагаан самбар бариулаад, дараа нь компьютер графикийн тусламжтай үгийг нь оруулсан байна. 

Die Hard with a Vengeance (1995)

4 Black Swan (2010)

Энэ киноноос хүмүүсийн анзаарч чадаагүй тусгай эффект бол түүнийг хар хун болж байна хэмээн хий харж, нуруунаасаа хар өнгийн өд сугалдаг хэсэгт байсан юм. Энэ хэсэгт түүний гар бодитоороо хэтэрхий туяхан харагдаж байсан учир илүү муухай болгож, хорон санаатай харагдуулахын тулд гарынх нь хурууг уртасгаж, үрчлээ нэмсэн байна. 

Black Swan (2010)

5 A Beautiful Mind (2001)

Энэ кинонд хүүхдийн аюулгүй байдлын үүднээс эффект оруулсан ажээ. Хүүхэд живүүлж буй хэсэгт устай ванны зургийг авсны дараа хүүхдийг хоосон ваннанд хэвтэж буйгаар тусд нь зураг авалт хийж дараа нь эвлүүлсэн байна. 

A Beautiful Mind (2001)

6 The Wolf of Wall Street (2013)

Энэ киноны баян тансаг амьдрал, далайн эрэг дээрх хурим гээд гайхалтай хэсгүүд маш олон байдаг. Гэхдээ харамсалтай нь энэ кино зардалаа хэмнэх үүднээс маш олон тусгай эффектийг ашигласан ажээ. Оффисд арслан алхаж байгаа зурагт жинхэнэ арслан байсан ч жүжигчдийн аюулгүй байдлын үүднээс эхлээд арслангийн зургийг, дараа нь хүмүүсийн зургийг авсан байна. 

The Wolf of Wall Street (2013)

7 Dark Shadows (2012)

Энэ киног алдарт найруулагч Тим Буртон (Tim Burton) бүтээж, киноны гол дүрд жүжигчин Жони Депп (Johnny Depp) тоглосон юм. Киног аль болох үнэмшилтэй, аймшигтай, бодит байлгахын тулд гол дүрийн жүжигчний нүдээ анивчсан хэсгүүдийг засварлаж үргэлж нээлттэй байлгахаар хийсэн байна. Энэ нь ч амжилттай болж түүний цус сорогчийн дүр маш гайхалтай болсон билээ. 

Dark Shadows (2012)

8 Brokeback Mountain (2005)

Энэ киноны томоохон зураг авалтуудын нэг бол гол дүрийн жүжигчин хонио хариулж буй хэсэг юм. Кино багийнханд ердөө 700 хонь байсан бөгөөд үүнийгээ, 2,500 болгож харагдуулахаар тусгай эффект оруулсан байна. 

Brokeback Mountain (2005)

9 Birdman (2014)

Энэ киноны зурагт авалт хоорондоо уялдан, үйл явдал зогсохгүй үргэлжилж байгаагаар хийгдсэнээрээ хамгийн гайхалтайд тооцогддог. Гэсэн ч ийм зураг авалт нөгөө талаараа маш хүндэд тооцогддог билээ. Зураг авалтын үед камер хэтэрхий хурдан шилжиж байснаас болоод гэрэлтүүлэг амжиж хүрээгүй олон хэсгүүд гарсан юм. Үүнийг тусгай эффектээр янзалж жүжигчдийн царайг илүү тодруулах ажлыг кино зураг авалт дууссаны дараа график дизайнерууд хийжээ. 

Birdman (2014)

10 The Social Network (2010)

Кинонд эсрэг талын дүрийг гаргадаг Винкпвосын (Winklevoss) ах дүүсийн дүрийг 1 хүн бүтээсэн гэдгийг та мэдэх үү? Тэднийг бага зэрэг өөр харагдуулж киног илүү үнэмшилтэй болгохын тулд орлон тоглогчийн биен дээр жүжигчний царайг эвлүүлж хийсэн байна. 

The Social Network (2010)

Бонус: Captain America: The First Avenger (2011)

Киноны эхэн хэсэгт гол дүр Крис Эванс (Chris Evans) эх оронч бяцхан залуугийн дүрээр гарч ирдэг. Түүний булчинлаг том биеийг, тунайгүй жижиг болгохын тулд орлон тоглогчын биен дээр суурьлуулж үзсэн ч, түүний царайтай авцалдахгүй байсан учир түүнийг өөрийг нь эффектийн тусламжтай жижигрүүлж тоглуулсан байна. Ингэхийн тулд хэсэг бүрийг 4 талаас нь авч тусгай эффектэд оруулжээ. 

Бонус: Captain America: The First Avenger (2011)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()