1
Тэгш өнцөгт хэлбэртэй улаан сүүдэр
Тэгш өнцөгт, дөрвөлжин хэлбэртэй нүдний будалт, сүүдрийг сүүлийн үед загварын тайзан дээр төдийгүй энгийн үед ч бүсгүйчүүд гаргах болсон. Гэхдээ дөрвөн өнцөгт, УЛААН өнгөтэй тень нь үнэхээр аймшигтай харагдаж байгаа биз?
2
Нүүрнийхээ талыг улаанаар сүүдэрлэх
Эмэгтэй хүн нүүрээ будахдаа хацраа өнгөлж, нүдээ теньдэж, уруулаа буддаг ч гэсэн энэ бүгдийг улаанаар хийх нь үнэхээр хачин харагдаж байгаа гэдэгтэй та ч санал нийлэх биз ээ. Гэвч иймэрхүү нүүр будалт нь Япон, Америк гэх мэт улс орнуудад ид хүчээ авч байгаа гэнэ.
3
Үслэг хумс
Энэ нь магадгүй маникюрийн түүхэн дэх хамгийн аймшигтэй шийдэл байх. Яг л хайртай муурныхаа үснээс нь зулгаачихсан юм шиг харагдаж байгаа биз?
4
Шилэн уруул
Зарим эмэгтэйчүүдийн хувьд нүүр бол зургийн цаас байдаг шүү дээ. Харин энэхүү цаасан дээр зурсан хамгийн сонирхолтой шийдлүүдийн нэг бол шилэн мэт харагддаг уруул юм. Мэдээж жирийн нэг уруулыг ийм болгоход маш их цаг зарцуулагдах нь дамжиггүй.
5
Гялтганасан нүүр
Нүүрэн дээрх толбоосоо ичдэг охидын эрин үе хэдийн өнгөрсөн бололтой. Учир нь зарим нэгэн эмэгтэйчүүд нүүрэндээ гэрэлтсэн, өнгө өнгийн толбо нэмж, гялтгануулах санааг хэрэгжүүлж эхлээд байна.
6
"Өчигдрийн" нүүр будалт
Энэ төрлийн нүүр будалт нь эмэгтэйчүүдийн ажлыг илүү хөнгөвчлөхөд чиглэсэн аж. Түүнчлэн нүүрний будагтайгаа унтсаны дараа будаг илүү сайн шингэдэг хэмээн үздэг байна.
7
Уруулын будгаа нялах
Хэн нэгэн магадгүй яарч сандран, уруулын будгаа хайнга түрхсэнээс болж бүсгүйчүүдэд будалт нь таалагдаж, трэнд болсон байж болох юм. Энэ нь ялангуяа Америкт элбэг тархсан гэнэ.
8
Одой морины дэл
Энгийн нэг нүдний контурын оронд одой морины дэлийг дуурайлган өнгөлөг болгох арга бүсгүйчүүдийн дунд дэлгэрсэн байна. Мэдээж үүнийг хийхэд маш их хугацаа шаардах төдийгүй будсаны дараа ч нүдэнд эвгүй мэдрэмж төрүүлэх нь дамжиггүй.
9
"Хээтэй нэхмэл" үс
Үсийг нэхмэлийн утастай хамт ингэж нэхэж, янзлахад маш их цаг зарцуулагддаг ч үнэхээр урлагийн бүтээл шиг харагдаж байгаа биз?
10
Хүзүүгээ будах
Эмэгтэй хүмүүс нүүр, хүзүү гээд будаж болох бүх газрыг буддагийн нэг жишээ нь хүзүү юм. Мэдээж үүний зорилго нь бусад хэсгийн нүүр будалтын адилаар хүзүүг өнгөлөг, хэлбэртэй болгох арга аж.
11
Бөмбөлөг хэлбэртэй хумс
Хумсыг бохь, чихэртэй адил бөмбөлөг хэлбэртэй болгон, тод өнгөөр будах нь Америкт тун түгээмэл болоод байгаа аж. Ингэж будахад маш их цаг зарцуулагдах төдийгүй ийм хумстай өдөр тутмын ажлаа хэвийн хийхэд үнэхээр хүндрэлтэй байх болно.
12
Гялалзсан уруул
Уруулыг ингэж будахад маш их цаг зарцуулагдахаас гадна болзоот залуу нь уруул дээр үнсэхээс зайлсхийх биз ээ.
13
Хөмсөгний будалт
Хөмсгөө будсаны дараа хүрээлэх нь хөмсөгний хэлбэрийг илүү тодотгодог бол улаан өнгөөр ийн хүрээлэх хэв маяг сүүлийн үед охид бүсгүйчүүдийн дунд дэлгэрээд байгаа аж.
14
Хумсаа цоолох
Энэ бол Ким Кардашианы гаргаж ирсэн нэгэн хачирхалтай тренд юм. Харин түүний шүтэн бишрэгчдээс эхлээд өөрчлөлт, онцгой хэв маягт дуртай бүсгүйчүүд хумсаа цоолж, гинж ээмэг зүүх хандлага ихэссэн аж.
15
"Зайрмагны" нүүр будалт
Энэ магадгүй таны харж байсан хамгийн аймшигтай нүүр будалт байх. Багт наадамд зориулсан мэт иймэрхүү нүүр будалтыг зарим бүсгүйчүүд өдөр тутамдаа ч хэрэглэдэг гэнэ.
Ичимдэг эрхтнээсээ гинж унжуулах трендийг Японы компаниудын дотуур хувцасны зар сурталчилгаанууд бий болжээ. Иймэрхүү гинжийг Японд дотуур хувцас, ялангуяа усны хувцсан дээр зүүж, зардаг болсон байна.