1
Хятад бүсгүйчүүд
Хятад охид дугуй царай, улаан хацраараа бусад Ази охидоос ялгагддаг гэнэ. Ази бүсгүйчүүдийг царайгаар нь хооронд нь ялгахдаа Хятад бүсгүйчүүд мууртай адилхан, харин Япон бүсгүйчүүд загастай адилхан гэж ярьдаг шог яриа ч бий. Эдгээрээс гадна тэдний арьс Япон, Солонгосчуудыг бодвол илүү бор байдаг гэнэ. Царайгаар нь ингэж ялгахаас гадна, зан аашийнх нь хувьд хамгийн бүдүүлэг аялагчид гэж тэднийг нэрлэдэг. Тэд олон нийтийн газар чангаар хашгирах, увайгүй үйлдэл их гаргадаг гэж Европчууд дургүйцдэг байна.
2
Япон бүсгүйчүүд
Тэдний нүүр нь бусад Ази эмэгтэйчүүдээс илүү урт байдаг. Үүнээс гадна нүдний орчмын дээд, доод хэсгүүд нь товгор арьстай, хамар нь Хятад эмэгтэйчүүдтэй харьцуулахад илүү өндөр, хэлбэр сайтайд тооцогддог ажээ. Япон эмэгтэйчүүд ихэвчлэн бүгд цагаан арьстай байдаг. Энэ нь тэдний хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүн болон уур амьсгалаас шалтгаалдаг билээ. Зан араншингийн хувьд эелдэг зөөлөн, дуу цөөтэй боловч ухаалаг хүмүүс байдаг гэнэ.
3
Солонгос бүсгүйчүүд
Солонгос улс гоо сайхны мэс заслаараа дэлхийд нэгт жагсдаг. Тиймдээ ч тэдний төрх сүүлийн жилүүдэд өөлөхийн аргагүй төгс болж байгаа. Гэхдээ Солонгос эмэгтэйг жижиг нүд, хамар, амаар нь таньж болдог гэнэ.
4
Бусад шинж тэмдгээр нь ялгахдаа
Хэл, ярианы хувьд: Хятад бүсгүйчүүд элдэв маяг нэмэлгүй, энгийн хоолойгоороо шууд ярьдаг бол Солонгосчууд үгнийхээ төгсгөлд сэтгэл хөдлөл илэрхийлсэн маяг оруулж үгээ хэлдэг. Япон хэлний хувьд ёс заншилаа дагаад хүндэтгэлийн байдалтай зөөлөн дуугаар, энхрий хоолойгоор ярьдаг гэнэ.
Хувцаслалт: Энэ дундаа хамгийн хямд, хоорондоо зохицолгүй хувцасладаг нь Хятадууд гэнэ. Харин Япон бүсгүйчүүд үнэтэй, чанартай зүйл хэрэглэхийг эрхэмлэдэг. Солонгосчууд харин боломжийн үнэтэй, өнгөлөг хувцсыг сонгож өмсөх дуртай гэнэ.