1
Хөлийн ул өвдөх
Их алхах, дасгал хийх үед хөлийн ул өвдөх нь маш түгээмэл. Харин бага зэрэг амарсны дараа өвчин нь алга болчихдог тул хүмүүс тэр бүр тоодоггүй. Ийм үед хөлөндөө иллэг хийх, эмчилгээний улавч хэрэглэх болон хүндэрсэн тохиолдолд хагалгаа хийлгэх хэрэгтэй болдог.
2
Илүүдэл жин
Биеийн жин их байгаа үед хөлөнд тэр хэмжээний даралт ирж, өвддөг. Ялангуяа таргалалттай болон жирэмсэн эмэгтэйчүүдэд элбэг тохиолдоно. Энэ тохиолдолд ихэвчлэн шөрмөс татах, хөлийн булчин болон шагайгаар өвдөх гэх мэт зовиурууд илэрдэг. Эдгээр шинж тэмдгийг арилгахын тулд зөөлөн ултай гутал өмсөх болон хөлийн булчин чангалах дасгал хийх хэрэгтэй.
3
Хөл эвэрших
Хөлийн аль нэг хэсгийг гутал хэт их үрснээс болж, ялангуяа хатуу ултай гутал үргэлж өмссөнөөс болж хөлийн ул эвэршдэг. Тиймээс та хатуу гутал өмсөхөөс татгалзаж зөөлөн ултай, уяан хатан, хөлд эвтэйхэн гутал өмсч байгаарай.
4
Шөрмөс татах
Хөлийн өвчин дундаас хамгийн түгээмэл тохиолддог нь шөрмөс татах үзэгдэл юм. Шөрмөс нь ихэнхдээ ус дутагдах, хоолны дэглэм, тэжээлийн дутагдал, ядаргаа гэх мэт шалтгаануудаас болж үүснэ. Шөрмөс татах шинж тэмдгийг арилгахын тулд сайн унтаж амран, зөөлөн ултай гутал өмсч, сунгалтын дасгал сайн хийгээрэй.
5
Хөл хавтгайрах
Энэ нь ихэвчлэн булчингийн гэх мэт бусад өвчний үед дам үүсдэг боловч, удамшлаас шалтгаалах нь бий. Хөл хавтгайрахад онцын өвдөлт мэдрэгдэхгүй байж болох ч өсгийн, шагайн хэсэгт таагүй мэдрэмж төрүүлдэг. Үе үе хөл хавтгайрах шинж илэрвэл, өндөр өсгийтэй гутал өмсөхөөс татгалзаарай.
6
Буруу гутал өмсөх
Хүмүүс өмсөж байгаа гутлынхаа үзэмжинд л хамгийн түрүүнд анхаардгаас биш хийгдсэн материал, хийц зэргийг нь тэр бүр тоодоггүй. Гутал нь хөлд зохицоогүйгээс болж хөл эвэрших, цэврүүтэх, хавагнах шинж илэрч болно. Хэрвээ та гутлынхаа үзэмжид үнэхээр их ач холбогдол өгдөг бол гэртээ эсвэл хөдөө байхдаа аль болох хөл нүцгэн алхахыг хичээгээрэй.
7
Үе мөчний үрэвсэл
Ихэвчлэн 40-өөс дээш насны хүмүүст тохиолддог бөгөөд хөлний үеүдээр янгинах, чинэрэх шинж тэмдгээр илэрнэ. Өвчин хүндэрвэл алхаж чадахаа байж ч болох учраас эмчид хандаж, зөвлөгөө аваарай.
8
Хумс шигдэж ургах
Ноцтой биш мэт боловч хамгийн их өвтгөдөг хөлийн өвчнүүдийн нэг юм. Хэрвээ таны хумс шигдэж ургадаг бол ойр ойрхон хумсаа авч, зөөлөн, хөлд эвтэйхэн гутал өмсөж байгаарай.
9
Ясны эд өвдөх
Ачаалал ихтэй үед хөл үргэлж өвдсөнөөс болж ясны эдүүдэд нөлөөлж хугарал мэтийн өвчлөл бий болгодог. Хэрвээ таны хөлийн яс, өсгийгөөр маш их өвдөж байвал заавал эмчид хандах хэрэгтэй.
10
Булчингийн үрэвсэл
Хөлийн булчин хавдаж, өвдөх нь ихэвчлэн тамирчин болон хөдөлгөөн ихтэй хүмүүст тохиолддог. Харин хүнд шатандаа ортол үрэвсээгүй бол иллэг хийх, мөс тавих зэргээр эмчилж болно.
11
Мортонгийн невром
Хөлийн судас томрох, хөлийн хуруу, үеүдээр өвдөх шинж тэмдгээр илэрнэ. Шалтгаан нь ихэвчлэн гуталнаас болдог байна. Та эхний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд гутлаа сольж, хүндэрсэн тохиолдолд эмчид хандах хэрэгтэй.
Хөнгөн хэлбэрийн хөлийн өвчнүүд нь ихэвчлэн гуталнаас үүдэлтэй байдаг тул та аль болох хөлд эвтэйхэн, зөөлөн ултай гутал өмсч байгаарай!