Эдгээрийг хэрэглээд, илүүдэл өөхөө эрчимтэй шатаагаарай!

Загвар өмсөгчдийн тэрхүү сайхан арьс, нарийн бэлхүүс, гоёмсог хөлний нууц юундаа байдгийг та гайхаж байв уу? Хариулт нь шаргуу хөдөлмөр, дасгал хөдөлгөөн, бас хамгийн чухал нь зөв хоолны дэглэм юм. Илүүдэл жин нь биед муу хэдий ч, та турахын тулд заавал эрүүл мэнддээ хор хөнөөлтэй хоолны дэглэм барих шаардлагагүй. Энэхүү нийтлэлдээ бид турахыг хүсч буй бүсгүйчүүддээ зориулан хоолны дэглэмдээ заавал нэмбэл зохих 13 төрлийн хүнсийг танилцуулах болно.

Эдгээрийг хэрэглээд, илүүдэл өөхөө эрчимтэй шатаагаарай!

1 Оливийн тос

Оливийн тос нь ханаагүй тосны хүчлийн агууламжтай тул илчлэгийг шатаахад туслах болно. Ялангуяа цэвэр оливийн тосыг халуунаар хэрэглэх нь сайн. Түүнчлэн жингээ хасахыг хүсч буй хүмүүс өглөө өлөн элгэн дээрээ 1 халбага оливийн тос уух хэрэгтэй. Хэрвээ та дангаар нь ууж чадахгүй байвал хоол, зуушиндаа өргөнөөр хэрэглээрэй.

Оливийн тос

2 Алим

Алим нь антиоксидант, амин дэмээр баялаг бөгөөд өөхийг шатаахад хамгийн сайн нөлөөтэй жимс юм. Та ч мөн маш олон хоолны дэглэмүүдэд алим багтдагийг анзаарч байсан бизээ. Хэрвээ та турахыг хүсч байвал ,өдөрт дор хаяж 3 алим идээрэй. Ялангуяа өлөн элгэн дээрээ идвэл илүү үр дүнтэй байх болно.

Алим

3 Хөх загас

Загасанд агуулагддаг омега 3 нь өөхийг шатааж, биед илүүдэл өөх хуримтлагдахаас сэргийлдэг. Түүнчлэн та хөх загасыг салмон, амар, туна, май, сардин зэрэг бусад загасаар орлуулж болно.

Хөх загас

4 Гадил

Гадил нь кали, кальци, магни болон амин дэмээр баялаг жимс юм. Хоолны дэглэм барих үедээ өдөрт нэг гадил идэж байвал, жин хасахад туслах төдийгүй таны эрч хүчийг нэмэх болно.

Гадил

5 Цитрусын төрлийн жимснүүд

Цитрусын төрлийн жимс нь С витаминаар баялаг тул бодисын солилцоог сайжруулж, өөхийг илүү хурдан шатаахад тусална. Түүнчлэн өдөржингөө хоосон ус уухаас уйдаж байвал та усандаа нимбэг, лайм, жүрж зэргийг хийж уугаарай.

Цитрусын төрлийн жимснүүд

6 Далайн бүтээгдэхүүн

Хэрвээ та далайтай ойр амьдардаг бол үнэхээр азтай байна. Шинэхэн далайн бүтээгдэхүүн нь ханаагүй тосны хүчлээр баялаг тул биед илүүдэл өөх хуримтлагдахаас сэргийлдэг.

Далайн бүтээгдэхүүн

7 Тарвас, амтат гуа

Калигаар баялаг тул хавагнахаас сэргийлнэ.

Тарвас, амтат гуа

8 Хушга, бүйлс

Хушга, бүйлс нь омега 3 болон уургаар баялаг юм. Ялангуяа бүйлс нь бодисын солилцоог сайжруулдаг байна. Та эдгээр самрыг салатанд хийж идэж болохоос гадна хоолны дэглэмийн үеэр өлсвөл идээрэй.

Хушга, бүйлс

9 Авокадо

Авокадо нь гайхалтай амттайгаас гадна хоолны дуршлыг бууруулж, цатгалан мэдрэмж төрүүлдэг байна. Түүнчлэн ханаагүй тосны хүчил, эслэгээр баялаг тул хоолны дэглэмдээ багтаахад тун тохиромжтой юм.

Авокадо

10 “Quinoa” буюу бүхэл үрийн будаа

Бүхэл үрийн будаа нь эслэгээр баялаг бөгөөд илчлэг багатай тул хоолны дуршлыг багасгаж, өөхийг шатаахад туслах болно. Түүнчлэн найрлагадаа уураг, антиоксидант, төмөр, цайр, селени, Е витамин гэх мэт элементүүдийг агуулдаг байна.

“Quinoa” буюу бүхэл үрийн будаа

11 Улаан лооль

Улаан лооль нь цусан дахь сахар, холестриний түвшинг бууруулахад сайн нөлөөтэй. Түүнчлэн маш сайн өл дардаг тул өлссөн үедээ идэхэд нэн тохиромжтой.

Улаан лооль

12 Жимсгэнэ

Гүзээлзгэнэ, үхрийн нүд, нэрс, бөөрөлзгөнө нь жин хасахад маш сайн нөлөөтэй. Эдгээр жимсгэнүүд нь сайхан амттай төдийгүй бие дэх сахар, холетриний түвшинг бууруулдаг байна.

Жимсгэнэ

13 Ногоон кофе

Ногоон кофений үрэнд хлорогений хүчил агуулдаг тул хоол боловсруулах зам дахь өөх, тосыг задалдаг байна. Түүнчлэн элэгний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг тул өөх шатаадаг хэмээн нэрлэгддэг ажээ. Та өглөө өлөн элгэн дээрээ 1 аяга ногоон кофе ууснаар гайхалтай үр дүнг биеэрээ мэдрэх болно.

Ногоон кофе

Та хоолны дэглэм бариагүй үедээ ч эрүүл байж, биеийнхээ галбирыг авч үлдэхийн тулд эдгээр хүнсийг байнга хэрэглэж байгаарай!

 

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()