1
Шалтгаан:
Эндометриозизийг үүсгэдэг шалтгааныг өнөөг хүртэл нарийн тогтоож чадаагүй байна. Гэхдээ судлаачдын дэвшүүлсэн хэд хэдэн таамгууд байна:
- Сарын тэмдгийн үеэр умайн хүзүүний эстэй цус нь, үрийн суваг руу орж, өсч, томрох
- Умайн хүзүүний эс нь судсаар дамжин, цусны урсгалд орж биеийн бусад хэсэгт хүрэх
- Дархлаа муудсанаас үүдэн эндометриозизийн өсөлт нэмэгдэх
- Удамшлын зэрэг шалтгаантай байж болно.
2
Шинж тэмдэг:
- Сарын тэмдгийн үеэр болон өмнө нь ихээр өвдөх
- Бэлгийн ажил хийх үед өвдөлт мэдрэгдэх
- Хэвлийн доод хэсгээр хүчтэй өвдөх
- Гүйлгэх
- Үтрээнээс янз бүрийн өнгөтэй юм гарах
- Амархан ядрах
- Шээх үед өвдөх
- Үргүйдэх
- Ходоод гэдэсний эмгэг гэх мэт шинжүүдээр илэрнэ.
3
Эстроген дааврын тэнцвэрийг хадгалах:
Анагаах ухаан уг өвчний шалтгааныг олж, тогтоож чадаагүй боловч, шинж тэмдгүүдийг зогсоох, өвчнийг нь эмчлэх боломжтой юм. Эмнэлгийн аргаар бол жирэмснээс хамгаалах эм, сарын тэмдгийг зогсоох арга хэмжээ авах, дааврын бэлдмэл хэрэглэх гэх мэтээр эмчилдэг.
Харин уг өвчнийг эмчлэх илүү энгийн, хялбар арга бий. Сүүлийн үед "эстроген" дааврын давамгайлал нь "эндометиозиз" үүсгэх шалтгаан болдог хэмээн үзэх болсон. "Прогестерон" болон "эстроген" дааврын тэнцвэрийг хангаснаар, өвчний шинж тэмдгүүдийг намдааж, зарим тохиолдолд бүр умайн хүзүүний эсийн тоог ч хязгаарлах боломжтой аж.
4
Эстрогений шинжилгээ:
Танд дээрх шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд, эстроген дааврын шинжилгээ хийлгэх нь зүйтэй юм. Дааврын хэвийн хэмжээ нь цэвэршилтээс өмнөх насны эмэгтэйчүүдэд 300-400 pg/mL байх бөгөөд тухайн лабораторийн хэмжих нэгжээс шалтгаалаад янз бүр байж болно.
Дээр дурдсанчлан, дааврын хэмжээнд өөрчлөлт гарах хамгийн гол шалтгаан бол стресс юм. Стресс их байснаар стрессийн гормон буюу "кортизол" ихээр ялгарч, эстрогений хэмжээ ч бас дагаад нэмэгддэг.
5
Эстроген дааврын хэмжээ их гарах нь:
- Өндгөвч, төмсгөнд хавдар байгаа
- Хөх томрох, хавдартай болох
- Цирроз
- "Эндометриозиз" гэх мэт шалтгаантай байж болно.
Түүнчлэн дээр дурдсанчлан хамгийн гол шалтгаан нь стресс юм.
6
Эмчилгээ:
Эндометриозизийг эмчлэхийн тулд эрүүл хооллож, амьдралын зөв хэв маягт шилжсэнээр, эмгүйгээр эмчлэх боломжтой. Гэвч энэ өвчнийг эмчлэхгүй удвал таныг бүх насаар тань зовоож ч мэдэх тул мэдэгдэхүйц үр дүн гарахгүй бол яаралтай эмчид хандаарай. Бид та бүхэнд биеэс хорт бодисыг гадагшлуулах эмчилгээний жорыг танилцуулж байна:
- Эслэгээр баялаг хоол хүнс хэрэглэх
- Сонгино, сармис сайн идэх
- Дасгал, хөдөлгөөн тогтмол хийх
- Саун, далайн давстай усанд орох
- Бодисын солилцоо сайжруулах хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх
- Стрессээс ангижрах
Түүнчлэн эмийн эмчилгээ хийж болно:
- Сарын тэмдгийн өвдөлтийн үед “улаан воронец”-ийг өдөрт 40-80 мг-аар уух
- Кальци, магни (кальцийг 1500 мг хүртэл, магниг 900 мг хүртэл хэмжээгээр) хэрэглэх.
- В витамины комплекс уух
- Төмөр (өдөрт 30-60 мг) хэрэглэх
7
Эндометриозиз нь дараахь дам өвчлөлүүдийг үүсгэдэг:
- Эмэнд мэдрэг болох
- Мэдрэлийн ядаргаа
- Астма, экзема
- Хоол идэх дуршил хэт нэмэгдэх
- Зүрхний олдмол гажиг
- Дархлаа сулрах
Танд эндометриозизын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд юуны өмнө эмнэлэгт хандаарай!