Охид бүсгүйчүүдийн дунд трэнд болж буй хувцас загварууд

Загварын ертөнцөд нэгэн хэвийн энгийн байна гэдэг маш уйтгартайд тооцогддог. Тиймээс загвар зохион бүтээгчид элдэв хачин зүйлсийг сэдэж, улмаар шинэ бүтээлээ олны хүртээл болгодог билээ. Бид та бүхэндээ охид бүсгүйчүүдийн дунд эрэлттэй байгаа, хамгийн галзуу бүтээлүүдээс танилцуулъя. Магадгүй танд хачин санагдаж болох ч, манай залуусын дунд хүчийг авах нь цаг хугацааны л асуудал биз ээ.

Охид бүсгүйчүүдийн дунд трэнд болж буй хувцас загварууд

1 Том хээтэй трико болон уранхай жийнс

Уранхай жийнсийг анх гарч ирэхэд хүмүүс төдийлөн ойшоохгүй байсан ч, одоо бол загварлаг бүсгүйчүүдийн хувцасны шүүгээнд заавал байдаг болсон. Харин триконы хувьд загасны торноос санаа авч анх үйлдвэрлэсэн. Гэхдээ тэднийг хамтад нь өмсөхөд маш сайхан харагдах юм гэдэг санааг онлайн худалдааны нэгэн дэлгүүр анх гаргаж ирэн хамтад нь худалдаалж эхэлсэн байна. 

Том хээтэй трико болон уранхай жийнс

2 Үнсгэлжингийн гутал

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр гутал зөвхөн хөл халхлах, дулаан байлгах бус таны зан араншинг илэрхийлж бусдаас сайхан харагдуулах хэрэгсэл болсон юм. Үлгэрт гардаг үнсгэлжийн гутал шиг болор гутлыг гадуур өмсөх боломжгүй ч энэ гутлыг бол харин болно. Ийм гялгар гутал нь өмсөхөд эвтэйхэн төдийгүй зөрж өнгөрсөн хэний ч харааг булаахаар сайхан харагддаг гэнэ. 

Үнсгэлжингийн гутал

3 Өвдөггүй жийнс

Жийнсэн өмдний гол сул тал бол удаан өмссөний дараа өвдөг сууж, хуучин хувцас шиг онцгүй харагддаг. Харин ийм гялгар хэсгийг өвдгөнд нь оруулснаар хир болохгүйн дээр өвдөг суухгүй, удаан хугацаанд эдлэх боломжтой болох гэнэ.

Өвдөггүй жийнс

4 Мөргүй гадуур хүрэм

Мөр хэсгээ гэргасан цамц нь эмэгтэй хүнийг илүү ялдам, дур булаам харагдуулдаг. Мөргүй гадуур хүрмийг олон хүн таашаахгүй байгаа ч, өсвөр насны охид худалдан авч өмссөөр байгаа юм. 

Мөргүй гадуур хүрэм

5 Уранхай трико

Насанд хүрсэн эмэгтэйчүүдийн хувьд уранхай трикотой явна гэдэг ичгэвтэр зүйл байдаг. Гэтэл залуу охидын хувьд энэ нь загварын шинэ урсгал болон гарч ирсэн билээ. Ингэж урсан трико ахиж урагдсан ч, мэдэгдэхгүй болохоор илүү хэмнэлттэй байж ч болох юм. 

Уранхай трико

6 Унтлагын хувцас

Хэдхэн жилийн өмнө хамгийн загварлаг, тансаг хувцас үйлдвэрлэгч Долчэ Габанна-D&G компани өөрийн шоундаа унтлагын хувцас шиг загвартай хослолыг танилцуулсан юм. Магадгүй эмэгтэй хүний амьдралын хамгийн тухтай хувцас нь унтлагын хувцас болохор энэ санааг гаргаж ирсэн байж болох юм. Одоо энэ хослолыг Холливуудын оддоос эхлээд загварын блогчид хүртэл олноор өмсөх болсон байна. 

Унтлагын хувцас

7 Баячуудын гэрийн шаахай

Энэ шаахай матрын амыг санагдуулам хэлбэртэй учир крокс гэж нэрлэдэг, хямд үнэтэй, резинэн шаахай юм. Английн загвар зохион бүтээгч Кристопер Кейн үүн дээр чулуу шигтгэн, өнгийг нь өөрчилж худалдаанд гаргасан бөгөөд энэ нь гэртээ байхдаа ч баян хүн шиг мэдрэмж авах боломжыг хүмүүст олгосон байна. 

Баячуудын гэрийн шаахай

8 Торон юбка

Жийнсэн өмдөн дээрээ ийм юбка өмсөх нь бүсгүйчүүдэд эмэгтэйлэг мэдрэмжийг өгдөг. Загварын блогчдын хэлснээр, энэ жил балетын өмсгөл шиг торон юбка өмдөн дээрээ өмсөх моод дэлгэрч байгаа гэнэ. 

Торон юбка

9 Үстэй гутал

Үслэг эдлэл их эрт дээр үеэс л тансаг, ихэмсэг байдлыг илтгэгч байсан. Ихэвчлэн гадуур хүрэм эсвэл хүрэмний зах, доод хэсэгт оёдог байсан. Гэтэл сүүлийн үед үсэрхэг материалаар хийсэн гутал загварын ертөнцад олон харагдах болсон байна. Одоогоор үслэг гэрийн шаахай, туфль зэргийг маш ихээр худалдан авч байгаа гэнэ. 

Үстэй гутал

10 Нүүрэнд зориулсан усны хувцас

Энэ бол загвар зохион бүтээгчдийн бас нэг галзуу санаа бөгөөд үүнийг "faiskini" гэж нэрлэдэг. Энэ нь наран шарлагын газарт биеэ шарахад арьсыг нарнаас хамгаалах үүрэгтэй гэнэ. Үүнийг өмссөнөөр эрт хөгшрөлтөөс сэргийлж, нүүрээрээ хэт борлохгүй байх давуу талтай гэж зохион бүтээсэн хүн нь хэлжээ. 

Нүүрэнд зориулсан усны хувцас

11 Хослолноос санаа авсан усны хувцас

Усанд орохдоо ч загварлаг байх дуртай залуусд зориулан бүтээсэн энэхүү хувцас, сүүлийн үед эрэлттэй байгаа гэдэг шүү.

Хослолноос санаа авсан усны хувцас

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()