Үндсэн зөвлөмж:
- Дасгалыг эхлэхийн өмнө нүүрнийхээ будгийг арилгаж, гараа сайтар угаагаарай.
- Дасгалыг хийх үед нүүрэн дээрээ гарч ирж буй үрчлээнүүдийг хуруугаараа дарж өгөх хэрэгтэй.
- Дасгалыг хийж дууссаны дараа нүүрээ хүйтэн усаар угааж, тэжээлийн тос түрхэнэ.
- Дасгалыг тогтмол хийх хэрэгтэй. Хэрвээ үр дүнг нь хурдан үзэхийг хүсвэл долоо хоногт 5 удаа 10-15 минут хийгээрэй. Дасгалын үр дүнг алдагдуулахгүйн тулд хамгийн багадаа долоо хоногт 2-3 удаа хийх хэрэгтэй!
1
Нүдний хажуугийн үрчлээсийг арилгах
- Зурган дээр үзүүлснээр, хуруунуудаа нүднийхээ хажууд байрлуулж, нүдээ аниарай.
- Энэ байрлалаа 6 секундын турш барих маягаар дасгалыг 5-20 удаа хийнэ.
2
Нүдний дээд талын үрчлээ
- Духаа үрчийлгэхгүйгээр нүдээ аль болох том нээх хэрэгтэй.
- Энэ байрлалаа 6 секундын турш барих маягаар дасгалыг 5-20 удаа хийгээрэй.
3
Хөмсөгний хоорон дахь үрчлээсийг арилгах
- Хөмсгөө духныхаа голд бөөгнөрүүлж, долоовор хуруугаараа 2 талаас нь үрчлээгүй болтол нь татна.
- Энэ байрлалаа 6 секундын турш барих маягаар дасгалыг 5-20 удаа хийгээрэй.
4
Духны үрчлээсийг арилгах
- Дунд хуруугаа 2 хөмсөгнийхээ дээр байрлуулж, эхний зураг дээрх шиг хөмсгөө өргөхийг хичээгээрэй.
- Энэ дасгалыг хийхдээ хоёр хөмсгөө дээш өргөхийг эрмэлзэх ёстой боловч дунд хуруугаараа илүү хүчтэй дарснаар хөмсөг тань дээш өргөгдөхгүй байх ёстой. Дасгалыг мөн дээрхийн адил давтамжаар хийнэ.
5
Амны хажуу талын болон хацрын үрчлээг арилгах
- Хүчээр инээх гэж байгаа мэт уруулынхаа 2 талаас эрхий хуруугаараа татаарай. 6 секунд барьсны дараа булчингаа сулална. Дасгалыг хийх үед нүүрэнд үрчлээ үүсэхээс сэргийлж долоовор хуруугаа нүднийхээ хоёр талд байрлуулна.
- Өмнөх дасгалуудтай адил давтамжаар хийгээрэй.
6
Уруулын дээд хэсгийн үрчлээг арилгаж, уруулын хэлбэрийг тодотгох
- Долоовор хуруугаа уруулынхаа хоёр талд байрлуулж, хоёр талаас нь татна. Хэрвээ хамрын хоёр талд үрчлээ үүсч байвал, дунд хуруугаараа тэр хэсгээ дараарай.
- Өмнөх дасгалуудтай адил давтамжаар хийнэ.
7
Эрүү хүзүүний булчинг чангалах
Шүдээ зууж, доод уруулаа цорвойлгон эрүү, хүзүүнийхээ булчинг чангална. Хэрвээ та үүнийг зөв хийж байгаа бол хүзүү тань тэв тэгшхэн болсон байх ёстой.
• Өмнөх дасгалуудтай адил давтамжаар хийнэ.
8
Давхар эрүүг арилгах, сэргийлэх
- Гараа зангидаж, хурууныхаа үеийг эрүүн доороо тавина. Үүний дараа амаа бага зэрэг ангайлгаарай.
- Өмнөх дасгалуудтай адил давтамжаар хийнэ.
9
Хүзүүний булчинг чангалах
- Нуруу, мөрөө тэгшилж, толгойгоо арагшлуулах үед эгэмний яс тодрон гарч ирэх ёстой. Зурагт үзүүлсэн байрлалыг авсны дараа эрүүгээ бага зэрэг урагш түрнэ.
- 10 секундын турш энэ байрлалаа хадгалж, 3 удаа давтаж хийнэ.
10
Нүдний ойролцоох үрчлээсийг арилгах
- Нүүрнийхээ тойрог дагуу хуруунуудаараа 1-2 минутын турш зөөлөн дарна.
- Энэ үедээ чихээ хөдөлгөхийг оролдоорой.
11
Духны үрчлээсийг арилгах
- Духныхаа төв шугамын дагуу долоовор, дунд, ядам хуруунуудаа зурагт үзүүлсний дагуу байрлуулаарай.
- Хуруунууд тань хөмсөгний дээд талд байрлаж байх ёстой. Энэ байрлалаараа нүүрнийхээ арьсыг 2 тийш нь татаарай.
- Энэ байрлалаа 6 секундын турш барих маягаар дасгалыг 5-20 удаа хийгээрэй.
12
Нүдний эргэн тойрон дахь үрчлээ
- Нүдээ хүчтэй аниж, зовхио чангалаарай.
- 6 секундын турш нүдээ аньж, нээх маягаар 5-20 удаа давтаж хийнэ.
13
Амны 2 талын үрчлээг арилгах
- Амаа жимийж, уруулаа шүднийхээ завсар хавчуулаарай.
- 6 секундын дараа булчингаа суллаж, 5-20 удаа давтаж хийнэ.
Дасгалын үр дүнг үзэхийн тулд өдөр бүр хийх нь чухал гэдгийг санаарай!