Элгийг 3 сарын дотор бүрэн цэвэрлэх шидэт дэглэм

Бид эрүүл орчинд амьдрахын тулд гэрээ үргэлж цэвэрлэдэг. Гэтэл биднийг амьд байлгаж байгаа бие организмдаа насан туршдаа ганц ч цэвэрлэгээ хийлгүй, нэмж бохирдуулсаар байдаг нь харамсалтай. Элэг нь бидний хэрэглэж буй бүхий л зүйлсээс хорыг өөртөө шүүн авч, бохирдсоор байдаг. Энэ бохирдол нэмэгдэхийн хэрээр та ядарч сульдан, бодисын солилцоогоо хэвийн явуулж чадахаа болино. Харин доорх эрүүл хооллолтын тусламжтай 3 сарын дотор элгэндээ бүрэн цэвэрлэгээ хийх жорыг хүлээн авна уу!

Элгийг 3 сарын дотор бүрэн цэвэрлэх шидэт дэглэм

1 Амьдралын зөв хэвшил

Юун түрүүнд согтууруулах ундаа болон тамхинаас татгалзах хэрэгтэй. Тамхи зөвхөн уушгинд бус цусаар дамжин элгэнд очиж хор нь шүүгддэг.  Харин өлөн элгэн дээрээ тамхи татах нь шууд утгаараа элгийг зодож, цохиж байгаа мэт гэмтээж, хордуулдаг байна.

Бидний өдөр тутамдаа иддэг витаминаар баялаг хүнсний ногоо, жимс, мах, сүү зэрэг нь элгэнд тэжээл болж идэвхитэй ажиллахад нь тусалдаг. Эдгээрээс лууван, хүрэн манжин, цитрусын жимснүүд, артичок, цагаан идээ, витамин В12-оор баялаг хүнснүүд элгийг хамгийн ихээр дэмждэг ажээ.

Амьдралын зөв хэвшил

2 Элгээ цэвэрлэх үедээ хэрэглэж болохгүй хүнснүүд:

Өглөөний цайны овъёос болон элсэн чихрийн агууламж өндөртэй бүтээгдэхүүнүүд нь, цусан дахь сахарыг нэмэгдүүлж, элэгний хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг.

  • Цагаан гурилаар хийсэн бүтээгдэхүүнүүд
  • Бэлэн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүд
  • Хадгалалтын хугацааг нэмэгдүүлэгч, бэхжүүлэгч, хүнсний будаг, ханаагүй өөх тос агуулсан бүтээгдэхүүнүүд
  • Мөнгөн ус агуулсан цурхай, туна зэрэг загасны махыг хэрэглэхгүй байна
  • Бэлэн махан бүтээгдэхүүнүүд: хиам, зайдас, савласан, пакетласан төрөл бүрийн мах гэх мэт.
  • Өөх тос
  • Чихэр
  • Шарсан хоол хүнс
  • Утсан бүтээгдэхүүнүүд
  • Гахайн өөх
  • Халуун ногоотой хоол амтлагч
  • Хэт их амтлагч, хоол
  • Шорвог давс ихтэй хоол  
  • Лаазалсан бүтээгдэхүүнүүд
  • Амтлагч (кетчуп, цуу гэх мэт )
  • Зайрмаг
  • Кофе, хийжүүлсэн ундаа
  • Бүх төрлийн антибиотик болон өвчин намдаагч эмнүүд

Элгээ цэвэрлэх үедээ хэрэглэж болохгүй хүнснүүд:

3 Идэж болох хоол хүнс:

Үүнд: 

  • Жимс \Жимс, хүнсний ногоон дахь эслэг нь элэгний цэвэрлэгч юм\
  • Хүнсний ногоо
  • Бүхэл үрийн бүтээгдэхүүнүүд
  • Бүх төрлийн самар
  • Шош, вандуй
  • Мөнгөн усны агууламж багатай загасны мах
  • Шувууны мах, 5 хошуу малын мах

Идэж болох хоол хүнс:

4 Ууж болох зүйлс

Зөвхөн идэж болох ба болохгүй зүйлсээс гадна ууж болох ба болохгүй зүйлс бас бий. Ууж болох зүйлс :

  • Цэвэр ус
  • Ногоон цай (өдөрт дор хаяж 5 аягыг)
  • Гэрийн аргаар хийсэн эрүүл мэндийн коктейл

Орц: 1 ширхэг хүрэн манжин, 1 ширхэг хальсалсан өргөст хэмх, 1 лимон, 1 алим, 2 цайны халбага оливын тос

Хийх арга: Бүх ногоо болон жимсээ миксерэнд хийж хольсны дараа оливын тосоо дээрээс нь хийж хутган, өдөрт 1 удаа ууна. Ийм шүүс нь элэгний хорыг гадагшлуулж үс болон арьсны эрүүл байдлыг сэргээдэг давуу талтай. 

Ууж болохгүй зүйлс: 

  • Хийжүүлсэн уух зүйлс
  • Бүх төрлийн алкохол агуулсан зүйлс 
  • Чихэр ихтэй үйлдвэрийн ундаа, жүүс
  • Давс ихтэй цай

Ууж болох зүйлс

5 Элгээ цэвэрлэж байх үедээ мөрдөх чухал дүрмүүд

  • Ойр ойрхон бага багаар хооллох. Нэг удаагын хооллолтоор 200 граммаас ихгүй идэх. 
  • Өдөр бүр хоолондоо уургаар баялаг малын болон загасны мах, цагаан идээ хэрэглэх.
  • Малын гаралтай ханаагүй өөх тос бага хэрэглэх. Учир нь энэ тос цусанд орж судасны ханыг бүдүүрүүлэх болон элгийг гэмтээх аюултай.
  • Эдгээр хоолоо бэлтгэхдээ ихэвчлэн зутан маягтай чанаж, эсвэл жигнэж идээрэй.

Элгээ цэвэрлэж байх үедээ мөрдөх чухал дүрмүүд

6 Элэг хамгийн үр дүнтэй цэвэрлэдэг  бүтээгдэхүүнүүд

Эдгээрийг өдөр тутамдаа хэрэглэснээр, элэгний үйл ажиллагааг дэмжихэд тустай.

Сармис: Өдөрт 3-4 хумс сармис хэрэглэснээр элэгнээс хорыг шүүж, цэвэршүүлэхэд тусалдаг. 

Бэрсүүт жүрж: Витамин С-гээр маш баялагаас гадна, элэг цэвэрлэхэд тустай антиоксидантуудыг агуулдаг. Өдөрт 1 ширхэг бэрсүүт жүржиийн шүүсийг шахаж уувал, хүний биеийн витамины хэрэгцээ хангагдаж, элэгний эсийг сэргээдэг.

Хүрэн манжин болон улаан лууван: Хүрэн манжин нь цус цэвэршүүлж, хүнд металыг хөөн гаргах ач холбогдолтой. Ингэснээр элэгний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. 

Ногоон цай: Байгалийн гаралтай антиоксидант "катечин" хэмээх антиоксидонт ихээр агуулдаг тул элэгний үйл ажиллагааг бүхэлд нь дэмждэг.

Алим: Алим нь бүдүүн гэдсийг цэвэрлэж, биеэс хүнд металыг гадагшлуулдаг.

Оливын тос: Бие махбодын ерөнхий орчинг сайжруулдаг. Ингэснээр элэгний ачааллыг хөнгөлж эрүүл мэндийг нь дэмжинэ гэсэн үг юм.

Бүхэл үрийн гурил будаа: Бор будаа, гурвалжин будаа, хөц будаа, бүхэл үрийн гурил, хивэг, арвайн гурил, овьёос зэрэг нь В-гийн төрлийн витаминаар баялаг байдаг. 

Хушга: Хушганы идээнд омега 3 болон бусад төрлийн ашигтай бодис ихээр агуулдаг тул, элэгний үйл ажиллагаанд нэн тустай. Хушга идэхдээ сайтар зажилж, шингэн болсны дараа залгих хэрэгтэй. Ингэвэл биенд ороод задрахдаа хурдан байдаг. 

Авокадо: Энэ нь элэгний хортой бодисуудыг хоргүйжүүлэхэд зайлшгүй шаардлагатай глютатион хэмээх бодисын үүсэлтэнд чухал нөлөөтэй.

Цэцэгт байцаа: Брокколи, бөөрөнхий байцаа, хүрэн байцаа гэх мэт ногоо нь глюкозинолоор баялаг. Энэхүү бодис нь бие махбодоос хавдар үүсгэгч шинж чанартай хорт бодисуудыг зайлуулснаар хавдрын эрсдэлийг бууруулдаг.

Байцай: Яншуй нь хүнд металл, химийн бодис болон пестицидийн үйлчилгээг саармагжуулж байдаг.

Элэг хамгийн үр дүнтэй цэвэрлэдэг  бүтээгдэхүүнүүд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()