Хүн чанар, сайхан сэтгэлээ алдар нэрээр солиогүй одууд

Кинонд тоглож, арга хэмжээн дээр дуулж байгаагаас нь өөрөөр бид оддын хувийн амьдрал, хийж буй ажлын тухай нэг их мэддэггүй шүү дээ. Ялангуяа сайн дурын, хандивын ажилд идэвхитэй оролцдог алдартнууд цөөнгүй бий. Харин сайн дурын ажил гэхээрээ л мөнгийг багц багцаар нь цацдаг бус, харин цаг зав, хүч хөдөлмөрөө гарган, чин сэтгэлээсээ хэн нэгэнд туслахыг л бид энэхүү нийтлэлдээ “сайн дурын ажил” хэмээн нэрлэх болно.

Хүн чанар, сайхан сэтгэлээ алдар нэрээр солиогүй одууд

1 Мадонна (Madonna)

Дуучин Мадонна 10 гаруй жилийн өмнө Африкийн ядуу буурай орны хүүхдүүдэд зориулж, “Малавийн хөгжлийн сан”-г байгуулсан. Уг сангийн мөнгө нь голдуу асрамжийн газрын  хүүхдүүдэд болон ДОХ-ын өвчтнүүдэд зориулагддаг аж. Түүнчлэн алдарт дуучин маань Малави улсаас 4 хүүхэд өргөж авсан бөгөөд охидын сургууль, хүүхдийн эмнэлгийг ч байгуулаад амжжээ.

Мадонна (Madonna)

2 Дэвид Бэкхам (David Beckham)

Английн хөлбөмбөгчин Дэвид Бэкхам нь 2005 оноос хойш НҮБ-ийн Хүүхдийн сангийн “сайн санааны элч”-ээр ажиллаж байгаа бөгөөд 2015 онд “7” нэртэй санг байгуулж хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд тусалж байгаа аж.

Дэвид Бэкхам (David Beckham)

3 Чарлиз Терон (Charlize Theron)

Жүжигчин Чарлиз Терон нь Африкийн эмнэлгүүдийг тусламжаар хангах болон залуучуудын боловсролыг дэмжих төслүүдийг тэргүүлэн ажилладаг байна. Түүнчлэн Африкийн хөдөө орон нутгуудад хөл бөмбөгийг түгээн дэлгэрүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гар бие оролцжээ. Тэрээр зөвхөн хүмүүст туслаад зогсохгүй “Амьтадтай зүй ёсоор харилцах” нийгэмлэгийн гишүүн юм.

Чарлиз Терон (Charlize Theron)

4 Элтон Жонн (Elton John)

Английн дуучин, хөгжмийн зохиолч, продюсер Элтон Жонн нь 1992 онд өөрийнхөө нэрээр тусламжийн санг байгуулсан бөгөөд өнөөг хүртэл үйл ажиллагаа нь тасралтгүй явагдаж байна. Мөн ДОХ-ын талаарх судалгаа шинжилгээнд багагүй мөнгийг хандивлажээ. Түүнчлэн өөрийн байгуулсан сангийнхаа нэрийн өмнөөс хандивын тоглолтыг үе үе зохион байгуулдаг байна.

Элтон Жонн (Elton John)

5 Жизель Бюндхен (Gisele Bündchen)

Бразилийн супермодел Жизель Бюндхен нь Гаитид болсон газар хөдлөлтийн дараа 1,5 сая долларыг хандивласан байна. Тэрээр 2012 онд НҮБ-ийн элчийн хувьд Кени улсад айлчилсан төдийгүй байгаль орчныг хамгаалах аян, хандивын үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог ажээ.

Жизель Бюндхен (Gisele Bündchen)

6 Жонн Бон Жови (John Bon Jovi)

АНУ-ын дуучин, жүжигчин Жонн Бон Жови нь “Бон Жовигийн сан”-г байгуулсан бөгөөд Нью Жерсигийн орон гэргүй, орлогогүй 260 айлд зориулж барилга барьж өгсөн байна. Түүнчлэн “Soul Kitchen” хэмээх рестораныг байгуулж, сайн дурын ажил хийсэн хүмүүст үнэгүй хоол өгдөг гэнэ.

Жонн Бон Жови (John Bon Jovi)

7 Мэрил Стрип (Meryl Streep)

Холливуудын нэрт жүжигчин Мэрил Стрип нь маш олон сайн дурын болон буяны байгууллагатай хамтарч ажилладаг бөгөөд 1983 онд нөхөр Донна Гэмер (Donna Gamer)-ийнхээ хамтаар “Silver Mountain Foundation for the Arts” санг байгуулж, үндэсний урлаг, боловсрол, эрүүл мэндийн, эмэгтэйчүүдийн эрх болон байгаль орчныг хамгаалах төсөл хөтөлбөрүүдийг санаачлан, хэрэгжүүлдэг.

Мэрил Стрип (Meryl Streep)

8 Мэт Дэмон (Matt Damon)

Алдарт жүжигчин маань маш олон сайн дурын үйл ажиллагаанд идэвхитэй оролцсоор ирсэн билээ. Тэрээр ядуу, буурай орны хүмүүсийг ундны усаар хангах зорилготой санг үүсгэн байгуулсан төдийгүй ДОХ өвчин болон ядуу, өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүст туслан ажилладаг ажээ.

Мэт Дэмон (Matt Damon)

9 Жорж Клуни (George Clooney)

АНУ-аас гаралтай жүжигчин, бизнесмэн тэрээр 2008 онд Брэд Питт, Мэт Дэмонтой хамтран “Not on our watch” хэмээх хүний эрхийг хамгаалах, үй олноор хөнөөх зэвсгийн эсрэг тэмцэх зорилготой байгууллагыг үүсгэн байгуулжээ. Түүнчлэн 2016 онд “Clooney Foundation for Justice/ Клунигийн шударга ёсны сан”-г байгуулсан байна.

Жорж Клуни (George Clooney)

10 Тэйлор Свифт (Taylor Swift)

Алдарт дуучин Тэйлор Свифт бол АНУ-ын хамгийн "өгөөмөр" оддын нэг билээ. Тэрээр орон гэргүй хүмүүст туслах болон ерөнхий боловсролыг нийтээр эзэмшүүлэх хөтөлбөрүүдэд идэвхитэй оролцдог байна. Мөн дуучин бүсгүй маань хүнд өвчнөөр өвчилсөн хүүхдүүдийн ар гэрт туслахыг хичээж, хандив өгдөг аж.

Тэйлор Свифт (Taylor Swift)

11 Шакира (Shakira)

Дуучин Шакира нь “Fundación Pies Descalzos” санг үүсгэн байгуулж Латин Америк дахь ядуу гэр бүлүүдэд тусламж үзүүлдэг байна. Тэрээр 2007 оны Перугийн газар хөдлөлт, 2010 оны Никарагуагийн хар салхины улмаас хохирол амссан иргэдэд тусламж үзүүлсэн бөгөөд Колумби, Гайтимд өөрийн хөрөнгөөр сургууль байгуулсан ажээ.

Шакира (Shakira)

Өөрийн хөдөлмөр, сайхан сэтгэлээрээ ядуу, буурай хүмүүст чин сэтгэлээсээ туслаж байдаг эдгээр оддыг хараад бахархахгүй байхын аргагүй!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()