1
Тохиромжгүй чимэглэлүүд
Хувцасны элдэв чимэглэл нь материалын өнгө, хувцасны загвартай зохицсон, даруухан мөртлөө чамин байвал зүгээр. Харин хэт гялтганасан, наадаг эсвэл оёдог шигтгээ нь таны хувцсыг хямдхан харагдуулах болно.
2
Хуурамч брэнд
Хуурамч цүнхийг жинхэнээс нь ялгахын тулд та хэд хэдэн зүйлийг олж харах хэрэгтэй. Тухайлбал:
- Оёдол-Болхи, далий оёдолтой, хийц муутай байх
- Материал-Хуурамч цүнхний материал нь ихэнхдээ хатуу байдаг.
- Шошго-Хаяг, шошгон дээр нь үсгийн алдаа байгаа эсэхийг нягтал, мөн хуурамч цүнхнүүдийн шошго нь хямд материалаар хийгдсэн байдаг.
3
Хоорондоо авцалдаагүй хувцас өмсөх
Хэтэрхий их цэцэг, чимэглэл, наалт болсон хувцас өмсөхөөс зайлсхийгээрэй. Хувцсыг зохицуулж өмсөхийн тулд хоорондоо уусах чадвартай өнгөнүүдийг сонгох хэрэгтэй. Мөн нэг удаагийн хувцаслалтад 3-аас дээш өнгийг сонгох хэрэггүй.
4
Цагаан гутал
Цагаан туфлийг аливаа хувцсан дээр зохицуулж өмсөхөд харьцангуй бэрх байдаг төдийгүй энгийн нэг цагаан туфль нь тийм ч хээнцэр, тансаг харагдаж чадахгүй. Үүний оронд та ямар ч хувцсан дээр зохицохуйц биений өнгөтэй, эсвэл хар, бараан өнгөтэй туфлийг сонгож өмсөөрэй.
5
Торон материал
Сайн чанарын биш л бол ихэнх торон хувцаснууд угаах, өмсөх үед амархан урагдаж, муудаж эхэлдэг. Харин та энд тэндээ урагдаж, үрчийсэн хувцас өмсөхийг хүсэхгүй байвал торон хувцсаа үргэлж гараараа угааж, өлгүүрт өлгөж байгаарай.
6
Хурц өнгө
Хурц, тод өнгөтэй хувцсыг үдэшлэг, бүжгэнд явахдаа өмсөхөд тохиромжтой. Харин жирийн үед та өнгөлөг хувцас өмсөхийг хүсч байвал аль болох ууссан, хүний нүдэнд амархан дасахуйц өнгийг сонгоорой.
7
Гоёл чимэглэл
Хэт их болон олон янзын өнгөтэй гоёл чимэглэл нь таныг чимэх нь юу л бол... Харин ямар ч үед гоёл чимэглэлийг зүүх хамгийн зөв шийдэл бол чамин, тансаг, цөөн тоотой байх явдал юм. Маш том цагираган ээмэг зүүснээс жижигхэн шигтгээ, чулуутай, чамин ээмэг таныг илүү тансаг харагдах болно.
8
Гутлыг зөв сонгох
Өндөр өсгийт эмэгтэй хүнийг дэгжин харагдуулдаг нь үнэн. Гэхдээ та дээгүүрээ өмссөн хувцсандаа тохироогүй, эсвэл өмсөж чадахааргүй өндөр өсгийтийг өмсвөл, үнэхээр утгагүй харагдах болно. Хэрвээ та үнэхээр өндөр өсгийтэй гутал өмсөж чаддаггүй бол өмсөхөд эвтэйхэн, хувсандаа тохирсон өнгө, загвартай углааш, кетийг яагаад өмсөж болохгүй гэж?
9
Хэмжээ
Өөртөө хэт томдсон, эсвэл хэт бариун хувцсыг өмсөх хэрэггүй. Хүн хувцсыг сайхан харагдах гэж өмсдөг ч гэсэн эхлээд биеийнхээ размерт тохируулах нь чухал юм шүү.
10
Хуучны хувцас
“Моод эргэдэг” гэдэг үг бий. Гэхдээ орчин үед өмсөхөд хэтэрхий этгээд загвартай, хуучирсан материалтай бол та үүнийг заавал өмсөх гээд хадгалах хэрэггүй. Харин сайн чанарын материалтай, өнгө нь сэргэг хэвээр байгаа бол өмсөхөд буруутах зүйлгүй.
11
Трико
Триког өмсөхөд ч бас учир бий. Хэтэрхий олон хээтэй, янз бүрийн өнгөтэй, саатай, эсвэл арьсны өнгө нь зохицоогүй байвал таны хувцаслалт хямдхан харагдуулах болно.
12
Гэрэлтсэн хувцас
Сайн чанарын материалтай, дажгүй загвартай хувцасны цаанаас хөхний даруулга бага зэрэг гэрэлтэх нь хэвийн зүйл. Гэхдээ дотуур өмд, хөхний даруулгаа тэр чигт нь олон нийтэд дэлгээд явах нь таныг сайхан харагдуулах нь юу л бол...