1
Маск
Гичээр хийсэн маск нь, үрчлээний эсрэг үйлчилгээтэй байдаг. Үүний тулд та гичийг нүүрэндээ түрхэж, 5 минут байлгаад угаахад л хангалттай.
2
Цэр ховхлох
Гич нь халдвар болон үрэвслийг намдаах үйлчилгээтэй тул эрт дээр үеэс анагаах ухаанд хэрэглэсээр иржээ. Цэр ховхлохын тулд та хоолой, цээжин дээрээ бага зэргийн гич түрхэж, халуу оргитол нь илээрэй.
3
Булчинг суллах
Дасгал, хөдөлгөөн хийсний дараа таны булчин хөндүүр болсон бол багахан гич түрхээд үзээрэй.
4
Үс арчилгаа
Хэрвээ таны үс хуурайшиж, тэжээлээ алдсан бол орой унтахаасаа өмнө үсээ угааж, дээр нь гич түрхэж, шөнөжин байлгаарай. Өглөө босоод угаасны дараа үс тань гайхалтай зөөлөрсөн байх болно.
5
Түлэгдэлт
Гич нь халуун шинж чанартай боловч, түлэгдсэн газар түрхэхэд өвдөлтийг түргэн намдааж, арьсыг тайвшруулдаг.
6
Хоолойн өвдөлт
Гич, нимбэгний шүүс, зөгийн бал, давснаас тус тус нэг халбагыг хийж нэг аяга усанд буцалгаж, бага багаар уугаарай.
7
Үнэр арилгах
Эвгүй үнэрийг арилгахыг хүссэн газартаа хуурай гичийг түрхэж, бага зэрэг байлгасны дараа усаар зайлж, угаахад хангалттай.
8
Хөлөө дүрэх
Алжаал, ядаргаагаа тайлахыг хүсвэл, түмпэнтэй халуун усанд 2/3 аяга хуурай гич хийж, хөлөө дүрээрэй.
Та дараагийн удаа хүнсээ цуглуулахдаа энэхүү гайхалтай анагаах чадвартай Гичийг авахаа мартуузай!