Ухаалаг хүмүүс яагаад аз жаргалгүй байдаг вэ?

Таны эргэн тойронд байдаг ухаантай хүмүүс тийм ч аз жаргалтай биш байхыг та анзаарч байсан уу? Эрдэмтэд гоц ухаан болон аз жаргал хэмээх хоёр зүйл хоорондоо авцалддаггүй болохыг тогтоожээ. Учир нь аз жаргал бол бодол санааны хий төсөөлөл, хөөрөл байдаг бол гоц ухаан нь бодол санааны "реалист" үндэс суурь юм. Бид энэхүү нийтлэлдээ гоц ухаантай хүмүүс яагаад аз жаргалгүй байдаг 13 шалтгааныг тайлбарлах болно.

Ухаалаг хүмүүс яагаад аз жаргалгүй байдаг вэ?

1 Тэд өндөр шалгууртай

Хүлээн авч байгаа зүйлсдээ өөрийн гэсэн стандарт тогтоох нь зүйн хэрэг. Учир нь хүмүүс өөрийн тавьж буй стандартаасаа хамаарч амжилт болон аз жаргалыг бий болгодог. Харин хэт өндөр стандарт нь сайн гэхээсээ илүү саар уршигтай. Тухайлбал тэд хүссэн үр дүндээ хүрч, хүссэн зүйлээ л олж авахаас нааш бүхнийг хийж, яваандаа өөрийгөө болон эргэн тойрныхоо хүмүүсийг дарамтад оруулдаг.

Тэд өндөр шалгууртай

2 Танин мэдэхүйн чадвар

Танин мэдэхүй бол одоо байгаа нөхцөл байдалд хамаатай, харин аз жаргал бол төсөөллийн ирээдүйтэй хамаатай ойлгол юм. Харин ухаантай хүмүүс буюу "танин мэдэхүйн чадвар өндөр"-тэй хүмүүс одоо байгаа нөхцөл байдалд хэт төвлөрөөд эхлэхээрээ "аз жаргал" гээчийг мартдаг.

Танин мэдэхүйн чадвар

3 Хэт өндөр үр дүн хүлээдэг

Тэд аливаа зүйлээс хэт өндөр үр дүн хүлээдэг болохоор байгаа зүйлдээ хэзээ ч сэтгэл ханадаггүй. Үргэлж одоо байгаа байдлаа шүүмжилж, илүү сайн болгохыг чармайж явсаар баяр баясал гээчийг умартаж орхино.

Хэт өндөр үр дүн хүлээдэг

4 Тайван сууж чаддаггүй

Аз жаргалтай хүн нөхцөл байдлыг байгаагаар нь хүлээн авч, түүндээ дасан зохицдог бол ухаантай хүмүүс үүнийг өөрчлөхийн тулд бүх л сэтгэл зүрх, оюун ухаанаа дайчилж, шаналгаж байдаг.

Тайван сууж чаддаггүй

5 Хэт их боддог

Тэд эргэн тойронд байгаа бүх зүйлсээ, тохиолдож буй бүх үйл явдлуудаа задлан шинжилж, нарийн учрыг нь олохыг хичээж явсаар маш их ядарч,сэтгэлийн хямралд ордог. Тэд өөрөөсөө үргэлж яагаад? гэсэн асуултыг асууж, түүнийхээ хариултыг олохын тулд нэлээдгүй хугацааг зарцуулдаг аж.

Хэт их боддог

6 Хамгийн төгс шийдлийг олж чадахгүй бол гэмшдэг

Хүн хэзээ ч төгс шийдвэрийг, байнга гаргаад байж чадахгүй шүү дээ. Харин ухаантай хүмүүс өөрөөсөө үүнийг хүссэнээсээ болж аз жаргалгүй болдог.

Хамгийн төгс шийдлийг олж чадахгүй бол гэмшдэг

7 Өөртөө хэт өндөр шаардлага тавьдаг

Тэд өөрсдөөсөө үргэлж төгс байхыг шаардаж, өндөр шаардлага тавьдаг.Тиймээс жаахан л алдаа гаргавал өөрийгөө зэмлэж, буруутгаж, яваандаа сэтгэлээр унаж, өөртөө итгэлгүй болно.

Өөртөө хэт өндөр шаардлага тавьдаг

8 Бодит амьдралаас хэтэрхий тасархай

Тэд дэлхий ертөнцөд биш өөртөө л хамаг анхаарлаа төвлөрүүлдэг. Тиймээс үргэлж өөрийнхөө чадавар, хүчинд эргэлзэн, гутарч эхэлдэг байна.

Бодит амьдралаас хэтэрхий тасархай

9 Сэтгэлээ уудалж чаддаггүй

Ихэнх хүмүүс найзууддаа, дотно хүмүүстээ өөртөө тохиолдсон зүйлээ ярьж тайтгарч, аз жаргалыг мэдэрдэг. Харин ухаантай хүмүүсийн зовлон шаналлыг ойлгох хүмүүс бараг байдаггүйгээс тэд үргэлж л бачимдаж явдаг ажээ.

Сэтгэлээ уудалж чаддаггүй

10 Гоц ухаан нь сэтгэл зүйн асуудлыг үүсгэдэг

Дундаж хүнээс өндөр IQ-тай хүмүүс өөрөөсөө үргэлж олон асуултыг асууж, юм бүхний хариуг олох гэсээр цөхөрч, оюун санаандаа хохирол учруулсаар яваандаа сэтгэцийн асуудалтай болох нь бий.

Гоц ухаан нь сэтгэл зүйн асуудлыг үүсгэдэг

11 Үргэлж хүчтэй сэтгэл хөдлөлийг хүлээн авах хэцүү байдаг

Ухаантай хүмүүс маш мэдрэг байдаг. Тиймээс олон зүйлийг эмзгээр хүлээн авснаар, тархи толгойгоо ядраадаг.

Үргэлж хүчтэй сэтгэл хөдлөлийг хүлээн авах хэцүү байдаг

12 Нийгэмтэй харилцаж чаддаггүй

Ухаантай байхаас тэнэг байх нь амар гэдэг үгийг та хэзээ нэгэн цагт сонсож байсан уу? Нийгэмд маш ухаантай хүмүүс цөөн байдаг болохоор гоц ухаантнуудын хувьд жирийн хүмүүстэй харилцах нь төвөгтэй байдаг.

Нийгэмтэй харилцаж чаддаггүй

13 Тэнэг харагдах вий гэхээс үргэлж айдаг

Тэд өөртөө үргэлж өндөр шаардлага тавьж, хэлж буй үг, хийж буй үйлдэл бүрээ нарийн тооцоолж, цэгнэхийг хичээдэг. Ийн төгс хүн байх гэж хичээсээр аз жаргалгүй болдог байна.

Тэнэг харагдах вий гэхээс үргэлж айдаг

“Би маш ухаантай болохоор заримдаа өөрийнхөө юу хэлж байгааг ч ойлгодоггүй!” Оскар Вайлд

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()