1
Анемиа өвчний талаар...
Сарын тэмдэг, хүнд металын хордлого, удаан хугацааны турш эм, тариа хэрэглэх, хоол тэжээлийн дутагдал зэргээс үүдэж "Анемиа" буюу цус багадалтаар өвчилдөг. Энэ үед таны үс, хумс хэврэг болох, амархан ядарч сульдах, толгой эргэх, зүрх хүчтэй цохилох зэрэг шинж тэмдэг илэрдэг. Энэ өвчнийг эдгээж , цусыг төлжүүлдэг энгийн орцтой гурван шүүсийг бэлтгэх жорыг хүлээн авна уу.
2
Хүрэн манжингийн шүүс
Энэ өвчний үед төмрөөр баялаг хоол хүнс хэрэглэхийг зөвлөдөг. Хүрэн манжин бол органик төмрийг хамгийн ихээр агуулдаг хүнсний ногоо юм. Хүрэн манжингийн шүүс гаргахдаа, лууван болон лимонтой хольдог. Учир нь тэдэнд агуулагдах эрдэс бодисууд төмрийг цусанд хурдан шингээх чадвартай байдаг. Шүүсээ бэлтгэхдээ:
- Дунд зэрэг хэмжээтэй 4 ширхэг хүрэн манжин
- Тал лимон
- 4 ширхэг лууван
- 2 халбага исгэгч
Ногоонуудаа сайтар угааж, жижиглэн шүүс шахагчиндаа хийгээд бэлэн болон шүүсэн дээрээ исгэгчээ хийж халбагаар хутгана. Энэ шүүсээ өглөө өлөн элгэн дээрээ уувал хамгийн үр дүнтэй.
3
Бууцай, хүрэн манжин, улаалзганы шүүс
Энэ шүүс нь мөн л цусанд төмрийг шингээх үйл явцыг хурдасгадаг. Шүүсээ бэлтгэхдээ:
- 2 атга бууцайны навч (spinach)
- 1 хүрэн манжин
- 1 стакан улаалзгана
- Тал лимон
- 3 ширхэг жижиг улаан лууван (редиска)
Бүх ногоогоо сайтар угааж, шүүс шахагчиндаа хийгээд л болно.
4
Яншуйны шүүс
Яншуй ч мөн адил төмрөөр маш баялаг ногоо юм. Шүүс бэлтгэж уухаас гадна өдөр тутамдаа хоолондоо хэрэглэхэд сайхан амт, үнэр оруулах болно. Шүүсээ бэлтгэхдээ:
- 1 ширхэг дунд зэргээр багцалж боосон яншуй
- Тал лимон
- 1 ширхэг өргөст хэмх
- 1 ширхэг шар эсвэл ногоон алим
Бүх орцоо шүүс шахагчинд хийж бэлтгээд, өглөөний цайнаас 30 минутын өмнө ууж хэрэглээрэй.
Танд эрүүл энхийг хүсье!