Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
СКАЙтелийн урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид дансандаа нэгжгүй үедээ ч бүх сүлжээнд хүссэн дугаартаа дохих боломжтой боллоо.
Хүссэн дугаартаа дохихын тулд танд элдэв нэмэлт үйлдэл, тусгай дугаар, түлхүүр үг хэрэггүй мөн төлбөргүй, та ердөө ярихыг хүссэн дугаартаа залгахад л хангалттай ба таны дуудлага залгасан дугаарт тань “Missed call” болж очих юм. Энэхүү үйлчилгээг өдөрт хэдэн ч удаа ашиглаж болохоос гадна бүх операторын дугаарт дохих боломжтой.
Таны дансан дахь нэгж дуудлага хийх эсвэл мессеж бичихэд хүрэлцэхээргүй үед бусадтай холбоо барих хэрэгцээ гарвал хамгийн хялбараар ярихыг хүссэн дугаартаа залгаад л дохиорой.
Санамж:
- Зөвхөн урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид үйлчилгээний эрх идэвхтэй үед ашиглана.
- Дотоодын 4 үүрэн оператор буюу SKYtel, Mobicom, Unitel, G-mobile сүлжээнд дохих боломжтой ба бусад суурин болон IP дугаар, тусгай дугаар, роуминг үйлчилгээ идэвхжүүлсэн дугаарт ашиглах боломжгүй.
- Үйлчилгээг ашиглахад нэмэлт төлбөргүй.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.