1
Үс хуурайших
Дулааны улирал эхэлсэн энэ үед хүний биед ус ихээр дутагддаг бөгөөд энэ нь арьсанд гүн нөлөө үзүүлдэг байна. Тухайлбал, хуйхны арьсны хувьд ус дутагдаж эхлэхэд жирийн үеийнхээс илүү их тосыг ялагаруулж, үс тослогтохын зэрэгцээ загатнаж эхэлнэ. Хүмүүс үүнийг усны дутагдал гэж тэр үсээ л арчилан, савандаж угаасаар л байдаг. Хэрвээ таны үс зуны улиралд тослогтож, загатнаад байвал та өдөрт уух усны хэмжээгээ нэмэгдүүлэхэд л хангалттай.
2
Мөөгөнцөр
Мөөгөнцөр нь хуйхан дээр ч байж болно. Харин мөөгөнцөртсөн тохиолдолд дур мэдэн эмчилж болохгүй учраас яаралтай эмчид хандах хэрэгтэй.
3
Агаарын өөрчлөлт
Агаарын хэмийн огцом өөрчлөлт нь үс, хуйханд маш их нөлөө үзүүлдэг. Харин энэ үед та үсний халуун сэнс, индүү зэргийг хэрэглэхээ больсноор арьс тань нөхцөл байдалд илүү хурдан дасан зохицож, тослогтох, загатнах нь багасна.
4
Үсний бүтээгдэхүүн
Түүнчлэн хуйх загатнах нь үсний элдэв бүтээгдэхүүнээс ч болсон байж болох юм. Энэ үед та үс арчилгааны бүтээгдэхүүнээ өөрчлөөд үзсэн нь илүү дээр байх болно. Түүнчлэн харшлаас үүдэлтэй байж ч болзошгүй тул харшлын шинжилгээ өгөөд үзэхэд илүүдэхгүй биз ээ.
5
Шимэгч хорхой
Олон нийтийн газраар, эсвэл уул хадаар явахад шимэгч хорхой, хачиг дамжиж, хуйханд тань байрлавал тэсгэлгүй ихээр загатнуулдаг байна. Энэ үед та хуйхаа шалгаж үзэн, шимэгч хорхой харагдвал яаралтай эмчид хандаарай.
6
Арьсны өвчин
Элдэв янзын арьсны өвчин, үрэвслийн үед биеийн бусад хэсгийн арьсаас гадна хуйхны арьс ч бас загатнах нь бий. Хэрвээ та өөрийн толгой загатнаж буй шалтгаанаа харшил хэмээн мэдсэн бол тоохгүй орхиж болохгүй. Үүнээс болж үс ихээр унаж, халзарч ч болно.