1
Процессорыг цэвэрлэх
Компьютерийг цэвэрлэхдээ хэзээ ч битгий спирттэй уусмал хэрэглэж байгаарай. Спирт нь техникийн эд ангиудад сөргөөр нөлөөлж, эвдрэл гэмтэл учруулдаг. Харин хамгийн тохиромжтой цэвэрлэгээний шингэн бол "цагаан уксус" юм. Ингэхдээ, усанд тэнцүү хэмжээний уксусыг хйиж бэлдэх хэрэгтэй. Үүнийгээ алчуур, эсвэл цаасаа норгож цэвэрлэж болно.
2
Сэв, зураас
Шүдний оо ашиглан сэв, зураасыг бүдгэрүүлж болно. Харин цайруулах үйлчилгээтэй шүдний оо хэрэглэж болохгүйг санаарай.
- Компьютерийн дэлгэцний зурагдсан хэсэгт бага зэрэг оо түрхэж, илгэн алчуураар хөнгөн зүлгээрэй!
- Оогоо хатсаных нь дараа нойтон алчуураар цэвэрлэнэ.
3
Тоосыг нь цэвэрлэх
Жирийн үсний сэнсийг ашиглан компьютерийн гарыг цэвэрлэж болно.
- Эхлээд компьютерийнхаа бүх тэжээл, залгасан утаснуудыг нь салгах хэрэгтэй.
- Зөвхөн хүйтнээр үлээдэг сэнс ашиглан үлээлгэж, цэвэрлэхийг санаарай.
4
Гар хүрэхгүй газруудын тоос шороог цэвэрлэх
Гар хүрэхээргүй газруудыг шприцийг ашиглан, агаараар үлээлгэж цэвэрлэх боломжтой.
5
Дэлгэцийг цэвэрлэх
Бид гэрийн нөхцөлд компьютерийнхээ дэлгэцийг ихэвчлэн цаас, даавуун алчуураар л арчдаг шүү дээ. Харин эдгээрээр арчих үед дэлгэцэн дээрх тоос шороо нь унаж, компьютерийн гар руу ордог байна. Мөн эдгээр нь дэлгэцэнд дээрх хир, тортгийг тийм ч сайн цэвэрлэдэггүй. Харин аливаа цахилгаан хэрэгслийн дэлгэцийг арчихад хамгийн тохиромжтой материал бол элэг юм.
Мөн тоос сорогчоор компьютерийн спикер болон процессорыг гаднаас нь соруулж цэвэрлэх боломжтой.
6
Компьютерийн гар болон хулганы товчлуурыг цэвэрлэх
- Цагаан цуу, усыг ижил харьцаатайгаар хийж, хутгаад элгэн алчууранд шингээнэ.
- Алчуураа хутга, шугам гэх мэт нарийн зүйлд углаж, товчлуурын завсраар оруулж, арчина.