Алдартай хүүхэлдэйн киноны бидний мэдэхгүй нууцууд

Хүүхэлдэйн кино бол гэгээлэг, цагаахан сэтгэлгээ, хөгжилтэй, гайхамшигтай элементүүдээр дүүрэн байдаг шүү дээ. Харин тэдгээр сайхан үйл явдлуудын цаана бидний мэдэхгүй нууцууд байсаар л байдаг. Бид энэхүү нийтлэлээрээ та бүхэнд ихэнх хүмүүсийн анзаардаггүй хүүхэлдэйн киноны нууцыг дэлгэх болно. Харин та дараагийн удаа эдгээр хүүхэлдэйг дахин үзэхдээ доорх нууцуудыг сайн ажиглаж хараарай.

Алдартай хүүхэлдэйн киноны бидний мэдэхгүй нууцууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Wall-E

Хүүхэлдэйн кино бүтээгчид бүтээлдээ, улаан өндөгний баярын өндгийг нэмэх тун дуртай байдаг. Wall-E хүүхэлдэйн кинон дээрх сансар руу нисдэг хэсэгт гардаг хиймэл дагуулан дээр ЗХУ-ын хөөргөсөн хиймэл дагуул үзэгдээд өнгөрдөг билээ.

Wall-E

2 Ice Age

“Ice Age” буюу “Мөстлөгийн үе” хүүхэлдэйн кинон дээр хадны сүг зургууд олноороо гардаг байна. Манай дэлхий дээр 1,5 сая жилийн өмнө хамгийн сүүлчийн мөстлөг тохиож байсан. Харин хүн төрөлхтөн 15,000 жилийн өмнөөс л хадан дээр сүг зураг зурж эхэлсэн шүү дээ.

Ice Age

3 Beauty and the beast

“Араатан ба гоо үзэсгэлэн” хүүхэлдэйн кинон дээр цаг, лаа, гүц гурав ярилцаж байхад ханан дээр нь алдарт “Сувдан ээмэгтэй охин” зураг өлгөөтэй байх ажээ.

Beauty and the beast

4 Madagascar– 2

Мадагаскар хүүхэлдэйн киноны 2-р анги нь нууцлаг зүйлсээр дүүрэн байдаг. Тухайлбал, Алекс арслан Африкт анх ирэх үедээ нутгийн иргэдтэй мэндлэхэд гарынх нь алган дээр нь Африк тивийн газрын зураг байдаг төдийгүй Мадагаскар улсыг ч зааж, харуулсан байдаг.

Madagascar– 2

5 The Secret life of Pets

Уг хүүхэлдэйн киног бүтээсэн уран бүтээлчид хөгжилтэй элементүүдийг цөөнгүй оруулсаны нэг нь Поп нохой Клой мууранд дурладаг хэсэг байна. Уг хэсэг нь "In Jazz Only Girls" киноны төгсгөлийн хэсэгтэй адилхан харагдаж байгаа биз?

The Secret life of Pets

6 Moana

Моанаг бага байхад нь домог ярьж өгдөг хэсэг дээр та хананд өлгөөтэй байдаг зэгсэн хивсийг нь анзаарч байсан уу? Хивсэн дээр дүрсэлсэн зураг нь “Frozen” хүүхэлдэйн кинон дээр Элсагийн бүтээдэг цасан хүнийг дүрсэлсэн байдаг.

Moana

Мөн Мауигийн хэрэглэдэг загасны дэгээ нь өмнө нь “Lilo and Stitch” кинон дээр гарч байжээ.

7 Aladdin

Аладдинийг анх зурж байхдаа “Ирээдүй рүү буцсан нь“ киноны гол дүрийн жүжигчин Майкл Фоксоос санаа авч байжээ. Харин түүнийг зурж дууссаныхаа дараа продюссерүүдэд нь таалагдаагүй учраас жүжигчин Том Крузтэй адилхан болгосон байна. 

Aladdin

8 Zootopia

“Zootopia” бол хамгийн нууцлаг дүрслэлүүд ихтэй хүүхэлдэйн кинонуудын нэг юм. Жишээ нь та энэхүү заан гарч ирдэг хэсгийг анзаарвал түүний дагуулж яваа охидууд нь “Frozen” киноны Элса, Анна хоёрын хувцсыг өмссөн байгаа биз.

Zootopia

Мөн Жүди, Ник хоёр хэргийн нотлох баримт хайж хамт явж байхдаа нудист амьтдын газар очих үед, ханын тавиур дээр Аладдины шидэт дэнлүү байдаг.

Түүнчлэн мэдээллийн хэлтсийн нууц өрөөний хана дээрээс уйтгарт Кеaну буюу Канадын жүжигчин “Keanu Reeves”-ийг дүрсэлсэн зураг байдаг байна.

9 Despicable me- 2010

Маргогийн цамцан дээрх зургийг та анзаарч байсан уу? Энэ бол “Despicable me” киног гарснаас 2 жилийн дараа нээлтээ хийсэн “Lorax” киноны дүр байжээ.

Despicable me- 2010

10 “Inside out”

Рали охины бага насыг харуулдаг хэсэгт, ширээн дээрх сагсан дотор “Ratatouille” киноны Колеттийн зурагтай сэтгүүл байх аж.

“Inside out”

Түүнчлэн Ралигийн эвлүүлж байсан хөзрөн байшинг анзаарвал, хөзрөн дээрх зургууд нь хатан, ноён, боолын оронд Рали болон түүний аав ээж гурвыг дүрсэлсэн байдаг.

11 “Boss baby”

Уг кинон дээр Тимийн хулгай хийдэг хэсгийг “Индиана Жонс- Алдагдсан авдрын эрэлд” киноны хэсгийг дуурайлган хийжээ.

“Boss baby”

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()