Бусдад өргүүлсэн ч, дэлхийг өөрчилсөн алдартнууд

Хүмүүс янз бүрийн шалтгаанаар хүүхдээ өнчрүүлэн орхидог. Гэхдээ сайхан хүмүүсийн тусламжтай тэд шинэ гэр бүлтэй болж, ирээдүйдээ сайхан амьдрах боломж нь нээгддэг гэхэд болно. Ингээд та бүхэндээ айлд өргөгдсөн хэдий ч дэлхийг өөрчилсөн 6 алдартныг танилцуулъя. 

Бусдад өргүүлсэн ч, дэлхийг өөрчилсөн алдартнууд

1 Стив Жобс - "Apple" компанийн үндэслэгч

Бидний сайн мэдэх iPad, iPhone, iPod зэргийг зохион бүтээсэн "Apple" компаныг үүсгэн байгуулагч Стив Жобс 1955 оны 2 дугаар сарын 24-нд Сан-Францискогийн нэгэн хувийн эмнэлэгт Жоанна Шиэблэ гэх бүсгүйгээс мэндэлжээ. Бүсгүйн эцэг, эх түүнийг Сири гаралтай залуу Абдулфата Жандалитай гэрлэж, хүүхдийг нь гаргахыг эрс эцэргүүцсэн байна. Ингээд түүний ээж арга буюу  өөрийн хүүг орхижээ. Түүний өргөж авсан эцэг Паул Жобс түүнд электроникийн тухай өөрийн мэддэг бүгдээ зааж, түүний боловсролд маш их анхаарал хандуулсан байна. Тэрээр түүнийг  "өргөж авсан аав" гэж нэрлэхэд ихэд дургүй байсан бөгөөд "Тэд бол 1,000% миний эцэг, эх байсан" гэж хэлдэг байлаа. 

Стив Жобс - "Apple" компанийн үндэслэгч

2 Никол Ричи - Телевизийн од

Телевизийн шоу, олон ангит киноны од Никол Ричи ч бас өргөмөл гэнэ. Тэрээр ээж аавтайгаа хамт 3 нас хүртлээ хамт амьдарсан хэдий ч түүний эцэг эх тухайн үед маш хүнд санхүүгийн асуудалд орж, охиноо өөрийн дотны найз, дуучин Лионел Ричигийн асрамжинд түр өгчээ. Зургаан жилийн дараа дуучин Лионел Ричи, эхнэрийн хамт охиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байна. Никол нэгэн ярилцлагандаа "Миний аав, ээж Лионел Ричитэй найзууд байсан...Тэд ингэх нь миний хувьд илүү дээр гэж бодсон байх" гэжээ. Тэрээр одоог хүртэл өөрийн төрсөн ээжтэйгээ холбоотой байдаг гэнэ. 

Никол Ричи - Телевизийн од

3 Жэйми Фокс - Дуучин, жүжигчин

Холливуудын 20 гаруй кино, 12 телевизийн шоунд гол болон туслах дүр бүтээж Америкийн кино урлагийн томоохон шагналуудыг хүртсэн жүжигчин, дуучин, продюсер Жэйми Фоксыг бид "Django unchained" киногоор нь сайн мэднэ. Тэрээр Техас мужид Луйза Диксон, Даррел Бишоп нарын гэрт мэндэлжээ. Түүнийг төрөөд удаагүй байхад эцэг, эх нь "Марк ба Эстер Мэри Тэлли" асрамжын газарт өгсөн байна. Түүнийг өргөж авсан гэр бүл Африк-Америкчуудын хороололд амьдардаг байсан бөгөөд түүний эмээ, одоогийнх нь амжилтын үндсийг тавьж өгчээ. Түүнд төгөлдөр хуур зааж, урлагт хайртай болгон, урлагын коллежид элсэхийг зөвлөсөн хүн бол түүний өргөж авсан эмээ нь гэв. 

Жэйми Фокс - Дуучин, жүжигчин

4 Рэй Лиотта - Жүжигчин

Рэй Лиотта цагтаа Холливуудын сайхан залуучуудын нэгд тооцогдож байсан бөгөөд 40 гаруй кинонд гол болон туслах дүр бүтээсэн. Тэрээр маш ядуу гэр бүлд мэндэлжээ. Түүнийг өсгөх ямар ч чадваргүй байсан учир, нялх хүүгээ чинээлэг Итали хосд өргүүлсэн байна. Хосууд удалгүй ахин нэг охиныг өргөж авсан бөгөөд юу ч үгүй байсан Рэй нэгэн зэрэг сайхан гэр бүл, Итали овог, эгчтэй болсон байна. Харамсалтай нь тэр 2004 онд эхнэрээсээ салж охиноо өнчрүүлсэн билээ. 

Рэй Лиотта - Жүжигчин

5 Коко Шанел - "Chanel" брэндийн үүсгэн байгуулагч

Бидний сайн мэдэх "Chanel 5" үнэртэй ус болон дэлхийд хамгийн тансагт тооцогддог "Chanel" брэндийн үүсгэн байгуулагч Габриэл Шанел 12 настайгаасаа гэр бүлээсээ тусдаа амьдарчээ. 1883 онд Саумурт, айлын 5 дахь хүүхэд болж мэндэлсэн юм. Түүний гэр бүлийнхэн, хамаатан садан бүгд нэг жижиг байшинд амьдардаг байсан хэцүү үед, аав нь гэр бүлээ орхин явжээ. Ингээд тэрээр 12 настайдаа асрамжын газарт очиж, тэндээсээ католик сүмрүү, дараа нь хувийн дотуур байртай ахлах сургуульд орж суралцсан байна. Тэрээр 12 настайгаасаа хойш үргэлж л өмсөж ирсэн уйтгартай, дүнсгэр саарал хувцсанд туйлын дургүй байсан бөгөөд үргэлж л сайхан хувцас өмсөхийг мөрөөддөг байжээ. Үүнээс тэрээр гайхалтай хувцас зохион бүтээх гараагаа эхэлсэн гэж үздэг.  Ингээд бидний сайн мэдэх "Chanel" брэндийг эхлүүлж, цүнх болон, хослолуудыг урлаж эхэлсэн байна. 

Коко Шанел - "Chanel" брэндийн үүсгэн байгуулагч

6 Жон Леннон - "Beatles" -ийн хамтлагын ахлагч

20-р зууны хамгийн алдартай хамтлаг Beatles-ийн ахлагч, хөгжмийн зохиолч, дуучин Жон Леннон авга эгчийнхээ "гар дээр" өсөж, хүмүүжжээ. Түүний эцэг, эх төрөөд удаагүй байхад нь салж, ээж нь түүнийг авга эгчдээ өргүүлээд, өөр залуутай гэрлэсэн байна. Авга эгч нь маш зарчимч эмэгтэй байсан бөгөөд түүний гитар тоглох хүслийг байнга эсэргүүцдэг байсан гэнэ. Тэрээр "Гитар бол сайхан хөгжим, гэхдээ чамайг мөнгө олоход чинь тус болохгүй" гэж авга эгч нь үргэлж хэлдэг байсныг дурсан ярьсан аж.  Гэсэн хэдий ч тэрээр өөрийн мөрөөдлөө орхилгүй явсаар алдар нэрийн оргилд хүрсэн юм. 

Жон Леннон - "Beatles" -ийн хамтлагын ахлагч

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()