1
Хумсаа мэрэх
Хумсаа мэрэх нь хумс, арьсны бүрхүүлд сөргөөр нөлөөлөх болно. Арьсны эмч нарын зөвлөж байгаагаар хүний хумсанд маш их нян, бактери агуулагддаг бөгөөд хумсаа мэрэх үед эдгээр нь хүний аманд орж, олон янзын өвчин үүсгэдэг байна.
2
Хүзүүгээ дугаргах
Хүзүүгээ дугаргах үед танд таатай мэдрэмж төрж, биеийн чилээгээ гаргасан мэт санагдах боловч энэ нь, хүзүүний ясанд цууралт үүсгэж, бэртэл гэмтэл үүсгэх магадлалтай. Хүзүүгээ үргэлж дугаргаснаас удаан хугацаанд хүзүүний хамгаалалт зүүх, эсвэл бүр муу үр дагавар бий болох боломжтой.
3
Үсээрээ оролдох
Үсээрээ их оролдож, татах нь хуйханд нөлөөлж, үс унах, халцрахад хүргэдэг.
4
Нүүрээ оролдох
Бантсан, эвгүй байдалд орсон үедээ нүүрээ гараараа илж, оролддог хүмүүс байдаг шүү дээ. Тэгвэл энэ нь хүний нүүрний арьсны хамгийн өнгөн буюу хамгаалах давхаргыг гэмтээж, арьсны өвчлөл бий болгох магадлалтай аж.
5
Шүдээ хавирах
Шүдээ хавирах зуршил хүмүүсийн дунд маш түгээмэл байдаг. Ялангуяа уурлаж бухимдах, эсвэл сэтгэл санаа зовсон үед хүмүүс өөрийн мэдэлгүй шүдээ хавирдаг. Гэвч энэ нь шүдний бэхжилт болоод завжинд сөрөг нөлөө үзүүлдэг байна.
6
Уруулаа долоох, хазах
Уруулаа их хазах нь, булчин хавдах өвчинг үүсгээд зогсохгүй хоол боловсруулах эрхтэн тогтолцооны хамгийн чухал бүрэлдэхүүн болох амыг үрэвсүүлдэг байна. Мөн арьс өнгөний эмч нарын зөвлөж байгаагаар уруулаа долоох нь уруулыг улам хуурайшуулдаг аж.
7
Хацраа хазах
Хацраа дотроос нь хазах зуршил нь амны хөндийн салст бүрхэвчийг гэмтээдэг тул дээрх зуршлуудаас хамгийн аюултай нь юм.
8
Бохь зажлах
Шүд, эрүүний яс, үенд муугаар нөлөөлөхөөс гадна хоол боловсруулах эрхтний өвчлөлийг бий болгох магадлалтай ажээ. Мөн бохь байнга зажилснаар донтдог байна.
9
Үргэлж амттан идэх
Хүний амны хөндийд маш олон төрлийн хэрэгтэй болон хэрэггүй бактериуд байдаг. Харин хэрэггүй бактериудын хамгийн гол тэжээл нь элсэн чихэр юм. Эдгээр бактери нь өсч, томорсноор хүчил ялгаруулж, аажмаар шүдний пааланг гэмтээж эхлэнэ.
10
Үзэг, харандаа идэх
Хамгийн түгээмэл муу зуршлуудын нэг гэдгийг та хүлээн зөвшөөрөх биз ээ. Үзэг, харандааг амандаа хийснээр амны хөндийгөөр дамжин маш олон нянгууд биед орж арьсны болоод хоол боловсруулах замын өвчнүүдийг үүсгэх болно.
Хэрвээ танд иймэрхүү муу зуршлууд байгаа бол яг одооноос хаяхыг хичээгээрэй!