1
Шаргал өнгө
Ийм өнгийн хувцас таны царайг тодотгож илүү эрүүл, чийрэг харагдуулдаг. Ялангуяа цагаан арьстай, нимгэн уруул, жижиг нүдтэй охид сонгож өмсвөл арьсыг гэрэлтсэн, туяа бутарсан харагдуулж царайг тодотгодог байна. Үсний хувьд шар болон хүрэн өнгийн үстэй охидод гайхалтай харагдах болно.
Ийм хувцастай хүний сэтгэл санаа ч дагаад сайхан байдаг учир шүүгэндээ шаргал өнгийн хувцастай байхыг стилистүүд зөвлөдөг юм. Эдгээрээс гадна ийм өнгийн хувцастай байхдаа хүнтэй танилцвал, шинэ танил тань таны царайг мартагдахааргүй тод санаж үлддэг ажээ.
2
Усан цэнхэр өнгө
Тус өнгийн хувцсыг ямар ч өнгийн арьстай хүн өмссөн, тухайн хүнийхээ төрөлхийн гоо үзэсгэлэнг тодотгож чаддаг. Үүнээс гадна таныг дөнгөж шүршүүрээс гарсан мэт цэвэрхэн мэдрэмжийг бусдад төрүүлдэг байна. Энэ өнгө нь нүүрний арьсыг зөөлөн харагдуулна. Бор арьстай охид энэ өнгийн тусламжтай эмэгтэйлэг, эмзэг, хөнгөн шингэн харагдаж болдог.
3
Хөлнөөсөө толгой хүртлээ цагаан
Цагаан өнгө ариун цагаан, гэмгүй байдлыг илтгэдэг. Хэрэв та хөлийн үзүүрээсээ, толгойгоо хүртэл цагаан хувцас өмсөөд явж байвал, эргэн тойрныхоо хамгийн их анхаарал татсан нэгэн болох нь тодорхой. Цагаан хувцас өмссөн эмэгтэйгээс гэрэл цацарч буй мэт харагддаг байна.
4
Ягаан өнгө
Энэ өнгө мөн л бүх л арьсны өнгөтэй гайхалтай зохицдог. Түүнчлэн даруухан хэрнээ эмэгтэйлэг төрхийг бий болгох чадвартай. Хамт байгаа хүнд тань энхрий, романтик мэдрэмжийг төрүүлэх болно.
Бүдэг ягаан өнгийг бага насны хүүхдүүд болон нас тогтсон эмэгтэйчүүд өдөр тутмын хувцаслалтандаа оруулаарай. Харин хурц ягаан өнгийн даашинз, юбкыг залуу бүсгүйчүүд сонгож өмсөх нь дээр...
5
Нүцгэн өнгө
Нүцгэн өнгийн хувцас таныг энгийн бөгөөд үзэсгэлэнтэй харагдуулж чадна. Мөн таны царайг илүү залуу, цэвэрхэн харагдуулдаг. Ийм өнгийн хувцастай эмэгтэйн биеийн бөгөөд царайны сайхан хэсгүүд бүгд тодорч харагдана. Бүхий л арьсанд дээр гайхалтай зохицдогоороо онцлог юм.