1
Түүний тавагнаас сэрээдэж идэх
Хосууд удаан хугацаанд хамт амьдраад эхлэхээр, тэдний дунд зааг байхаа больдог. Нөхөр, найз залуугийнхаа цамцыг өмсөх, эсвэл түүний хоолноос хуваалцах гэх мэт... Гэвч олон нийтийн газарт байхдаа, мөн хосуудын харилцаа нэг их гүнзгийрээгүй байхад ийм үйлдлийг гаргах нь тохиромжгүй байна. Хэрэв танд түүний шарсан төмс амттай харагдсан бол, захиалгаа өгөхөд л хангалттай...
2
Түүний багаж, эд зүйлээр оролдох
Эмэгтэй хүн эрчүүдийг бодвол, цэвэр цэмцгэр, цэгцтэй байдалд дуртай байдаг. Тиймдээ ч нөхөр, эсвэл найз залуугийнхаа эд зүйлийг оролдох, өөрийнхөөрөө цэгцэлж тавих нь бий. Мэдээж бүсгүйчүүд энэ үед хэн нэгэнд тусалсан мэт өндөр сэтгэгдэлтэй байдаг хэдий ч, эрчүүдийн багаж, эд зүйлээр оролдох нь тийм ч зөв санаа биш ажээ. Учир нь та түүний эд зүйлсийг хөдөлгөсний дараа, нөхөр тань яаралтай үед ямар нэгэн зүйлийг олоход бэрх болгодог.
3
Үргэлж шоудаж байдаг
Хөгжилтэй, нийтэч, зугаа цэнгэлд дуртай бүсгүйчүүдтэй харилцах, дотносоход үргэлж хялбар байдаг. Гэвч амьдралд үргэлж иймэрхүү хөнгөмсөг хандах нь хосуудын харилцаанд бэрхшээл үүсгэж, салалтаар дуусгадаг билээ.
4
Атаархуу зан
Хэн нэгний өмссөн хувцас, хайрттайгаа юу хийж амарсан болох, мөн тэдний харилцааны тухай үргэлж л хов жив ярьж, залхаадаг бүсгүйчүүд, дурлалын харилцаанд нэг их азтай байдаггүй. Тэднээс залуучууд нэг л мэдэхэд холдсон байдаг ажээ.
5
Тухгүй хувцас өмсдөг
Бүгд л хайртай хүнтэйгээ зугаалж явахдаа, өөгүй үзэсгэлэнтэй харагдахыг хүсдэг. Гэвч биедээ таараагүй, хэт бариу эсвэл тухгүй хувцас өмсөх нь тийм ч сайхан санаа биш юм. Тэр болзооныхоо туршид таны өмссөн хувцасныхаа тухай өөлж, гомдоллохыг тэвчихгүй л болов уу...
6
Эзэрхүү зан
Хувцасны шүүгээ дүүрэн бүсгүйнх нь хувцас байхад, залуугийнхаа нэгхэн шургуулганд байгаа хувцас, эд зүйлсэд ач холбогдол өгөх, мөн хэт их шуналтах нь эрчүүдийг үргээх хүчин зүйлс болдог. Тиймээс дараагийн удаа бодолтой байхад гэмгүй.
7
Авахыг хүссэн зүйлээ тойруулж хэлэх
Бэлгийг хүн өөрөө хүссэн нөхцөлд, сэтгэлээсээ, хэн нэгний шаардлагагүй өгөх ёстой байдаг. Гэтэл найз бүсгүй тань үргэлж авахыг хүссэн зүйлээ тойруулж, тулган шаарддаг бол мэдээж хэцүү шүү дээ. Үргэлж иймэрхүү өнгө аятай байвал, тэрээр нөхрөөсөө жинхэнэ сэтгэлийн бэлгийг хэзээ ч авч чадахгүй бөгөөд өөрөөсөө залхаах болно.
8
Ямар ч шалтгаангүйгээр уйлах
Эрчүүд, хайртай бүсгүйгээ уйлж суухыг харж чаддаггүй. Учир нь тэд энэ үед яахаа мэдэхээ больдог төдийгүй, өөрөөс нь болж уйлсан эсэхээс маш их айдаг байна. Хэрэв та ямарваа маргаан, үйл ойлголцолд ялалт авахын тулд, эсвэл байдлыг өөртөө ашигтай байдлаар эргүүлэхдээ нулимсаа ашигладаг бол, энэ нэг их удахгүй юм. Тэр таныг орхиод явах нь, цаг хугацааны л асуудал болж хувирна.
9
Гоо сайхандаа хэрэгцээгүй өөрчлөлт хийж, цаг авах
Үнэндээ эрчүүд таны 2 цаг зарцуулж үсээ буржийлгасан, эсвэл 20 минутын дотор үсээ сэнсдсэн болохыг нэг их анзаарахгүй. Тиймээс яаралтай үед, хэрэгцээгүй өөрчлөлт хийж, түүний цагаас авах хэрэггүй. Энэ нь яваандаа түүнийг явах хүчин зүйлсэд нөлөөлөх ч юм бил үү?
10
Олны дунд чангаар асуух
Эрчүүдээс хэт тулгасан, хувийн шинж чанартай асуултыг асуух, түүнчлэн өөрийнхөө таргалсан, үрчлээс үүссэн эсэх, мөн өмссөн хувцас нь өөрт нь хэр зохиж байгааг олны нүдэнд чангаар асуух хэрэггүй. Энэ нь тэдэнд яг л "эрүү шүүлт" мэт санагддаг байна. Учир нь тэд өөрийнхөө гадаад үзэмж, өмссөн хувцсандаа бүсгүйчүүдийн ижил нэг их санаагаа чилээгээд байдаггүй.
11
Өөрсдийнхөө маргаанд, бусад хүмүүсийг оролцуулах
Хоорондоо зөрчил, маргаан, үйл ойлголцлыг шийдвэрлүүлэхийн тулд найз нөхөд, эцэг эхээ оролцуулах нь тийм ч зөв санаа биш. Хосуудын маргааныг зөвхөн тэд л шийдэж чадна. Өөр хэн ч биш. Тиймээс та хоорондоо маргаандаа гадны хүмүүсийг оролцуулаад хэрэггүй юм.
12
Мөн...
Хөхөвчөө янзлах, хамраа ухах, нүүрэндээ энгэсэг түрхэх, уруулаа будах гэх мэт зүйлсийг олон нийтийн газар хийхээс зайлсхийж ариун цэврийн өрөө, хүн багатай газар хийж байгаарай. Энэ нь таныг олны өмнө эвгүй байдалд оруулахаас сэргийлэх болно.