1
Тэр "фотошоп" хэрэглэдэггүй
Авахуулсан зураг бүртээ төгс харагддаг учраас хүмүүс түүнийг "фотошоп" хэрэглэдэг хэмээн харддаг. Энэ нь Кимийн дургүйг маш их хүргэдэг байна. Тэрээр төрснийхөө дараа жингээ түргэн хасч, өөрийн халуухан зургаа Инстаграмдаа хийхэд, хүмүүсээс маш их шүүмжлэл иржээ. Бүсгүй үүнд: "Би шаргуу хөдөлмөрлөж, өөртөө үнэнч байснаа хүмүүст харуулж, жингээ хасахаар зорьж буй хүмүүст урам өгөхийг оролдож байхад, намайг "фотошоп" хэрэглэсэн, эсвэл мэс засалд орсон гэж хэлдэг хүмүүст би үнэхээр дургүй " гэсэн юм.
2
27 кг турсан
2016 оны 6 сард тэрээр 27 кг турж чадсан тухайгаа цахим хуудаснаа бичжээ. Харин түүнийг бодитоор харсан хүмүүс худал хэлснийг нь мэдсэн байна. Гэхдээ үүнд түүнийг буруутгасангүй. Учир нь Холливуудын бүсгүйчүүд үргэлж л жингээ худал хэлдэг аж. Харин хүүгээ гаргаснаас хойш жингээ хасч, хүссэн жиндээ хүрчээ.
3
"Өөрийнхөө тухай ярих дургүй"
Реалити шоугаар өөрийнхөө тухай ярьж, олны танил болсон хүн гэхэд итгэмээргүй байгаа биз. Гэхдээ Ким Кардашьян сүүлийн үед ийм үгийг нилээд хэлэх болсон гэнэ. Үүнийгээ тайлбарлахдаа "Хүн өөрийнхөө тухай өөрөө ярих нь ихэрхүү бас дур булаам биш " хэмээн хэлсэн байна. Гэхдээ л тэр сошиал ертөнцөөр дамжуулан, өөрийнхөө тухай ярьсаар л байгаа шүү дээ.
4
Ботоксонд дурлагч
Хэрэв та түүний тухай бага ч болов судалж байсан бол, тэр алдар нэрд гарахаасаа өмнө тийм ч сайхан арьстай байгаагүй. Өөрийн арьсандаа эмзэглэж явдаг байсан учир, өнөө хэр нь арьсандаа маш их анхаарал тавьдаг байна. Залуу сайхан харагдах түүний арга бол ботокс, бөгөөд үүнийгээ ч нуудаггүй билээ. Ботокс тарилга нь өндөр үнэтэй бөгөөд нэг удаа хийлгэсэн хүн жилд дор хаяж 2 удаа давтан хийлгэх ёстой гэнэ. Ким одоогоор хэдэн удаа иймэрхүү тариа хийлгэснийг түүний гэр бүлийнхэн ч тодорхой мэддэггүй аж.
5
Хуучин хувцсаа бүгдийг нь хаясан
Түүний амьдрал эхнээсээ гайхалтай байгаагүй. Багаасаа оддын стилист болохыг мөрөөддөг байсан ч, өөрөө огтхон ч сайхан хувцаслаж чаддаггүй байжээ. Тиймээс ч Ким хуучин хувцсаа үргэлж хаядаг болсон бөгөөд түүний хувцасны мэдрэмж ч, хавьгүй сайжирсан нь илэрхий байгаа шүү дээ. Тэр дэлгүүр хэсэх маш дуртай бөгөөд түүний шүүгээ үргэлж л гайхалтай хувцсаар дүүрэн байдаг гэнэ.
6
Жинхэнэ үү? Хиймэл үү?
Түүнийг олны танил болохоосоо ч өмнө хөх томруулах мэс ажилбар хийлгэсэн гэж олон хүмүүс ярьдаг. Учир нь Холливуудад мэс засал хийлгэсэн бүсгүйчүүдийн нууц үргэлж задардаг ч, Кимийнх одоохондоо нууц хэвээр байгаа юм байна. 2011 онд Пирс Моргантай хийсэн ярилцлагандаа: "Миний хөх 100% жинхэнэ" гэсэн ч харамсалтай нь түүнд хэн ч итгээгүй билээ.
7
Тэйлор Свифт бол "худалч"
Ямар ч маргаанд 3 тал байдаг. Бодит байдал болон, 2 маргалдсан хүний бодол. Хэдэн жилийн өмнө гарсан дуучин Канье Уэстын "Famous" дуунд түүний нэрийг зохисгүйгээр ашигласан гэж Тэйлор Свифт багагүй маргааныг дэгдээсэн. Үүний дараахан одууд хоорондоо утсаар ярьж, дуучин Тэйлор Свифтийн нэрийг дуундаа ашиглах зөвшөөрөл авсан бичлэгийг Ким сошиалд цацаж байсан юм.
8
Сайхан харагдахын тулд бүгдийг хийдэг
Тэр өөрийн гадаад төрхөндөө маш их санаа тавьдаг. Ойр дотныхон нь түүнийг сайхан харагдахын тулд юуг ч золиослоход бэлэн гэдэгт итгэлтэй байдаг аж. Урьд өмнө хэний ч сонсож байгаагүй гоо сайхны шинэ мэс засал, элдэв аргуудыг тэр аль хэдийн турших тухай бодож явдаг байна. 2014 онд, тэрээр хавиргаа авахуулж илүү нарийхан бэлхүүстэй болмоор байгаа тухайгаа гэрийнхэндээ ярьжээ. Ким гэрийнхнээсээ таагүй хариулт сонссон ч, энэхүү мэс заслыг хийлгэсэн ч байж болох юм.
9
Түүний өгзөг жинхэнэ
Түүний өгзгийг магадгүй дэлхийн хүн амын хагас нь харсан байх. Зарим хүмүүс түүнийг өгзгөөрөө алдартай болсон ч гэж хэлдэг. Тэгвэл биендээ баймгүй энэ том өгзөг төрөлхийнх гэж үү? Түүний алхам бүрийг мөшгөдөг фэнүүд нь хүртэл жинхэнэ гэдэгт нь эргэлздэг ч, тэрээр хэвлэлийнхэнд өгзөгөндөө мэс засал хийлгээгүй гэж хэлсээр байгаа юм.
10
Өөрийгөө ичимхий гэж боддог
Олны танил хүн ичимхий, бүрэг даруу байна гэдэг байж болох уу? Санаанд нэг л буухгүй байгаа биз? Тэр өөрийгөө олон хүний нүдэн дээр бүжиглэж чаддаггүй болохоор ичимхий гэж боддог гэнэ. Гэхдээ тэр бараг насаараа л камерийн өмнө байсан шүү дээ. Бас түүний хийсэн секс бичлэгийг мэдэхгүй хүн байхгүй байхад түүнийг ичимхий хүн гэж хэлэхэд хэцүү л юм.
11
Хоолоо сойдоггүй
Одууд өөрсдийн сайхан бие, галбираа хэрхэн хадгалдаг болохыг мэдэх хүсэлтэй олон хүмүүс байдаг. Нэгэн ярилцлаганд түүнийг жингээ хэрхэн хадгалдаг тухай асуухад, ямар нэг онцгой дэглэм барьж өөрийгөө өлсгөдөггүй гэж хэлжээ. Хоёр хүүхдийн ээж болсон хүний хувьд ямар нэг дэглэм барилгүй жингээ бууруулсанд итгэхэд хэцүү ч, тэр өөрөө хүлээн зөвшөөрөхгүй байхад яах ч билээ дээ.
12
Түргэн хоолонд дуртай
Холливуудад оддын юуг, хаана, яаж, хэнтэй, хэдэн төгрөгөөр идсэн нь уншигчдын сонирхлыг татаж байдаг нь сонирхолтой. Харин шоуны од бүсгүй, кит-кат, жигнэмэг, зайрмаганд дуртай гэнэ. Тэрээр хэлэхдээ, "Би өдөрт 5 удаа амттан иддэг." гэсэн байна. Гэвч шоуны үеэр Ким болон түний эгч нар үргэлж салад иддэг бөгөөд тэдний очих дуртай саладны ресторан хүртэл байдаг гэнэ. Магадгүй тэр бусдад таалагдах гэсэндээ ингэж хэлсэн байхыг үгүйсгэхгүй. Түүний хийж буй бүх зүйл камерт бичигддэг шүү дээ.
13
Хуурамч целлилют
Энэ хавар Ким өөрийн эгч Кортнитой Мексикт амарч байхдаа паппарацийн дуранд өртөж өгзөгөндөө целлилюттэй болсон зураг хаа сайгүй цацагдсан. Гэвч тэр зургийг хараад галзууртлаа уурлаж "Фотошопдож, янзалсан тэр муухай зургуудыг би харсан. Гэхдээ миний биенд ийм асуудал байхгүй" гэж хэвлэлүүдэд хэлсэн байна.
14
Тэр нүүрээ буддаггүй
Сайхан арьс бол олны танил хүний хувьд онцгой чухал. Энд гарсан нэг батга, сэвх, ядарсан арьсыг чинь "шар" хэвлэлүүд хэзээ ч зүгээр өнгөрөөхгүй. Харин Ким Кардашьян өөрийнхөө будаггүй төрхөнд тун ч итгэлтэй бөгөөд цахим хуудсандаа нийтэлсэн нилээд зурагнаас түүний сайхан арьсыг харж болно. Тэрээр саяхан нүүр будалтын бүтээгдэхүүн гаргасантайгаа холбоотой нилээд олон бичлэгт будаггүй оролцож өөрийн бүтээгдэхүүнээ арьсан дээрээ туршсан юм. Бичлэгт түүний арьс үнэхээр өөгүй сайхан харагдаж байсан билээ.
15
Түүний охины нийтэлсэн зураг
Тэр цахим хуудсандаа өөрийн усны хувцастай зургийг оруулахад хэн ч гайхсангүй. Учир нь түүний иймэрхүү зураг "хаа сайгүй" л байдаг. Гэхдээ энэ зургаа тэрээр нийтлээд удаагүй байхдаа устган ахин нийтлэхдээ "Охин маань утсаар минь тоглож байгаад энэ зургийг нийтэлжээ. Тэр яагаад энэ зургийг сонгосныг мэдэхгүй юм. Гэхдээ би үүнийг устгачихаад, ахиад нийтэлж байна." гэжээ. Хэрэв ахиж нийтлэх байсан юм бол яагаад устгасан юм бэ бол? эсвэл зүгээр л анхаарал татах үйлдэл байсан уу?