“Pixar”-ын хүүхэлдэйн киноноос сурч авах 12 зүйл

Хүн амьдрах явцдаа заавал ойлгох ёстой чухал зүйлс, хүүхэлдэйн кинонд тусгагдах нь бий. Хүүхэлдэйн киног бяцхан хүүхдүүдэд зориулан бүтээдэг боловч заримынх нь агуулга, утга санаа гүн гүнзгий, нас биед хүрсэн хүн ч ухаж ойлгоход бэрх зүйлс байх нь бий. Бидний мэдэх олон гайхалтай бүтээлийг туурвисан “Pixar”-ын хүүхэлдэйн  киноны далд утгуудыг та бүхэн энэхүү нийтлэлээс олж мэдээрэй. 

“Pixar”-ын хүүхэлдэйн киноноос сурч авах 12 зүйл

1 “Finding Dori” (2016)

Уг хүүхэлдэйн киноны гол дүр болох, хайр татам Дори загас нь ой санамжаа алдах өвчнөөр шаналж байдаг. Тэрээр өөрийн гэр бүлээ хайж олохыг хичээвч, мартах өвчнийхөө улмаас амаргүй цаг хугацааг туулан өнгөрүүлдэг шүү дээ. Харин уг хүүхэлдэй киногоор дамжуулан эцэг эхчүүд хүүхдүүддээ хэрхэн бусдыг байгаагаар нь хүлээн авах, бусдыг чин сэтгэлээсээ ойлгож, хайрлах ёстойг ойлгуулахыг хичээгээрэй.

“Finding Dori” (2016)

2 “The Good Dinosaur” (2015)

Энэхүү бүтээлийн гол санаа нь зөвхөн хүн, динозавр хоёрын үнэнч нөхөрлөл төдийгүй байгаль дэлхийд хүн төрөлхтний соёл иргэншил ноёрхоогүй, онгон дагшин байх үеийг харуулахыг зорьсон байна. Хүн байгаль эхтэйгээ дасан зохицож, амьтай бүхнийг хайрласнаар ямар гайхалтай үр дагаварт хүргэдгийг уг киноноос олж хараарай. 

“The Good Dinosaur” (2015)

3 “Inside out” (2015)

Pixar анимешний хамгийн нэрд гарсан, алдартай хүүхэлдэйн кинонуудын нэг болох “Inside out” бүтээл нь сэтгэл зүйчдийн зүгээс ч өндөр үнэлгээ авсан байна. Киноны үндсэн үйл явдал нь гол дүр болох Райли охин өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хянахыг оролдож, баярлаж, гуниглах гэх мэт бүхий л мэдрэмжүүдтэйгээ тэмцэж, бас найзалдаг. 

“Inside out” (2015)

4 “Brave” (2012)

Уг хүүхэлдэйн кино нь бусдын үзэл бодолд баригдахгүйгээр зөвхөн зүрх сэтгэл, хүсэл тэмүүллээ дагах ёстой гэдгийг хамгийн ойлгомжтойгоор харуулсан кино юм. Түүнчлэн уг бүтээлд эцэг эхчүүдийн зүрх сэтгэлийг ч сайн харуулж чадсан. Мерида гүнжийн ээж нь түүний ирээдүйг аль хэдийн төлөвлөж, эмэгтэй хүн ямар байх ёстой, юу хийх ёстой гэдгийг үргэлж зааж сургахыг оролдох боловч, адал явдалд дуртай зоригт охин маань ээжийнхээ үгнээс зөрж, эцэст нь ээжтэйгээ ойлголсоноор үйл явдал төгсдөг.

“Brave” (2012)

5 “Up” (2009)

Хөгшрөлтийн тухай хамгийн сэтгэл хөдөлгөм бөгөөд гунигтай түүх юм. Карл өвгөн нас барсан эхнэрийнхээ араас үргэлж гашуудаж, хамтдаа хийхийг хүсдэг байсан зүйлсээ бодож, гансарсаар амьдрана. Харин нэгэн өдөр түүний гэрт сэргэлэн скаут хүү ирснээр Карл мөрөөдлөө биелүүлж, бодит болгохын төлөө тэмцэж эхэлдэг. Тиймээ, мөрөөдлөө биелүүлж, адал явдлыг эрэлхийлэхэд нас ямар ч хамаагүй.

“Up” (2009)

6 “Walle-E” (2008)

Уг бүтээл нь хүний зүрх сэтгэлд гүн гүнзгий мэдрэмж өгөөд зогсохгүй хүн болж төрсний хувьд байгаль эхийн өмнө үүрэг хүлээх ёстой гэдгийг ухааруулж өгсөн. Wall-E хэмээх дүрээр эх дэлхийгээ хэрхэн хайрлах болон одоогийнх шигээ хайрлахгүй байсаар байвал биднийг ямар ирээдүй хүлээж байгааг тодорхой харуулсан билээ.

“Walle-E” (2008)

7 “Ratatouille” (2007)

Киноны гол дүр болох Реми харх тогооч болохыг хүсдэг боловч түүний гэр бүлийнхэн, найз нөхдөөс хэн нь ч түүнд итгэдэггүйгээр барахгүйг, зүрх зоригийг нь мохоохыг оролдож байдаг. Харин Реми бусдын үгэнд авталгүй зөвхөн өөрийн хүсэл зориг, авьяас чадвартаа итгэж, хичээж чадсанаар тогооч болж чаддаг.

“Ratatouille” (2007)

8 “Cars” (2006)

Өөртөө итгэлтэй, биеэ тоосон цахилгаан Макквин хэмээх уралдааны машин шинэ адал явдалтай учирснаар, ялалтад зөвхөн өөрөөс нь гадна мэргэжлийн багийнхан, хамтрагчид, багш, найзууд, шүтэн бишрэгчид нь хүртэл нөлөөлдгийг ухаардаг. 

“Cars” (2006)

9 “The Incredibles” (2004)

Уг киноны гол дүр нь энгийн амьдралаар амьдрахыг хичээж байгаа “супер гэр бүл” юм. Гэвч өөрсдийнхөө онцгой чадварыг нууснаар тэд маш их бухимдаж, залхаж, аз жаргалгүй болдог. Уг зохиолоос ойлгох ёстой хамгийн чухал зүйл бол хүний авьяас чадвар нь түүний зан чанар, бусдад хандах хандлагыг тодорхойлж байдаг, харин үүнийг алдсанаар бид өөрсдийгөө алдах болно.

“The Incredibles” (2004)

10 “Finding Nemo” (2003)

Марвин хэмээх загас өөрийн хүү Немог ертөнцийн бүхий л зүйлсээс хамгаалахыг хүсч, юм бүхнийг нь хориглодог байсан тул Немо нэг л өдөр энэ бүхнээс залхаж, бодит ертөнцтэй нүүр тулахаар шийддэг. Зохиолын хамгийн гол санаа бол эцэг эхчүүд үр хүүхдээ хайрлахдаа юм бүхнийг хориглох биш харин бодит үнэний талаар тайлбарлаж, өөрөө үлгэрлэн зааж сургах ёстой юм. 

“Finding Nemo” (2003)

11 “Monsters, Inc.” (2001)

Мангасуудын ертөнц оршин тогтнохын тулд хүүхдүүдийг айлгаж, тэдний айдсаар цэнэглэгддэг боловч яг үнэндээ айдсаас илүү чухал зүйл нь аз жаргал, баяр баясгалан, инээд хөөр, нөхөрлөл байдаг. 

“Monsters, Inc.” (2001)

12 “Toy story” (1995)

Хүмүүсийг хараагүй байхад тоглоомууд амилж, өөрсдийн гэсэн амьдралаар амьдарч байдаг. Тэд яг л хүнтэй адил баярлаж, гуниглаж, атаархаж, нөхөрлөж байдаг нь гайхалтай. 
 

“Toy story” (1995)

Энгийн нэгэн хүүхэлдэйн кинонд гүн гүнзгий утга санаа агуулагдаж байдаг нь гайхалтай!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()