1
Цусны даралт өснө
Жин нэмснээр цусны даралт өсч, судсыг гэмтээдэг байна. Цусны даралт нь венийн судасны ханаар өнгөрөх цусны урсгал хүчтэй болох үед үүсдэг бөгөөд энэ нь зүрхэнд сөргөөр нөлөөлж, үхэлд ч хүргэж мэднэ.
2
Муу холестрины хэмжээ ихэснэ
Эмч нарын үзэж байгаагаар, илүүдэл жинтэй хүмүүсийн сайн холестрины түвшин бага, муу холестрины түвшин их байдаг аж. Эдгээр холестрин нь цусны судсыг бөглөрүүлж, зүрхний шигдээс болох аюулыг нэмэгдүүлдэг.
3
Зүрхний ишемийн өвчин
Зүрхний титэм судсаар эргэлдэх цусны хэмжээ, зүрхний булчингийн хүчилтөрөгчийн хэрэгцээ хоёрын хоорондын тэнцвэрт байдал алдагдаж хүчилтөрөгчийн хангамж буурснаас, зүрхний булчинд бодисын солилцооны хямрал үүсэхийг "зүрхний ишеми" өвчин гэнэ. Зүрхний титэм судас нь илүүдэл жингийн улмаас нарийсч, өвчлөл үүсэх шалтгаан болох нь бий.
4
Цус харвах
Илүүдэл жин нь судсыг бөглөрүүлж, цаашлаад цус харвах эрсдэлд хүргэдэг.
5
Чихрийн шижин
Жин нэмж таргалах нь, чихрийн шижнээр өвчлөх магадлалыг нэмэгдүүлж, таны эрүүл мэндэд аюул учруулдаг. Энэ нь цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлж, бөөрний үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхийн зэрэгцээ зүрхэнд ч мөн муугаар нөлөөлдөг байна.
6
Хорт хавдартай болох эрсдэл нэмэгдэнэ
Хэт ихээр жин нэмж таргалснаас үүдэж, дааврын хэмжээ алдагдах бөгөөд энэ нь төрөл бүрийн хорт хавдраар өвчлөх магадлалыг нэмэгдүүлж байдаг аж.
7
Нөхөн үржихүйн асуудал
Эрэгтэй эмэгтэй хүмүүс ялгаагүйгээр жин ихээр нэмсэн тохиолдолд, нөхөн үржихүйн асуудалтай болдог байна. Эрэгтэйчүүдийн тухайд сэрэл хөдлөх явц удааширч, сексээс авах таашаал нь буурдаг бол, эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөг алдагдаж, илүүдэл жингийн дааврын алдагдалтаас болж, хүүхэд тээхэд хүндрэлтэй болдог.
8
Нойрон дунд амьсгал тасалдах
Ихэвчлэн илүүдэл жинтэй тарган хүмүүс нойрон дунд амьсгал тасалдах өвчнөөс болж шаналдаг байна. Унтаж байхад амьсгал нь тасалдах бөгөөд энэ нь зүрхний олон төрлийн өвчлөлийг бий болгож, гэнэт зүрх зогсоох аюултай байдаг.
9
Үе мөчөөр өвдөх
Үе мөчин дээр ирэх жин, ачаалал ихссэний улмаас нуруу, өвдөг өвдөж, алхаж суухад ч төвөгтэй болдог. Мөн илүүдэл жинтэй хүмүүс нас ахих тусам үе мөчний өвчин нь хүндэрч, босч чадахгүй суумгай болох эрсдэл өндөртэй.
Та энэ олон аюултай, аймшигт өвчлөлүүдээс хол байж, эрүүл саруул урт удаан амьдрахыг хүсч байвал, маш яаралтай жингээ хасаарай!