1
Эрээн хана
Өрөөгөө илүү гэрэлтэй, саруулхан болгохыг хүсэж байвал ханын цаасаа цайвар, цулгуй, эсвэл ууссан өнгөөр солиорой.
2
Нэвт гэрэлтсэн тавилга
Хуванцар, шилэн гэх мэт тунгалаг өнгөтэй тавилгууд нь өрөөг илүү зайтай, гэрэлтэй, уужим харагдуулдаг. Иймд жижгэвтэр өрөөнд тавихад илүү тохиромжтой.
3
Энгийн тавилгаа илүү загварлаг болгох
Бага зэрэг мод нэмж хадан, өнгийг нь сэргээж будсанаар ширээ, сандлыг илүү загварлаг болгох боломжтой.
4
Толийг цонх шиг харагдуулах
Том толь нь өрөөг илүү том харагдуулдаг гэдэгтэй та санал нийлэх бизээ. Ялангуяа цонхтой төстэй хүрээтэй толийг, цонхны тусгалд тааруулан байрлуулах нь өрөөнд дахин нэг цонх илүү байгаа мэт санагдуулдаг.
5
Ургамал
Ургамал нь гэр орны өнгийг сэргээж, гэгээлэг, дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг. Мөн та гэртээ олон цэцэгтэй бол нэг газар цуглуулалгүй, өрөөнийхөө хэсэг бүрт тарааж тавиарай.
6
Номыг ч ашиглаж болно
Номын өнгөлөг нурууг ашиглан паар, шүүгээ гэх мэт тавилгынха завсар хавчуулж, өрөөнийхөө өнгө зүсийг нэмээрэй.
7
Өөр өөр сандал
Ойролцоо өнгө, загвартай сандалнуудыг нэр дор байршуулснаар, өрөөнийхөө уйтгартай хэв маягийг эвдэх болно.
8
Өвөрмөц гэрэл
Нэг өнгөөр гэрэлтдэг цуваа гэрэл буюу шинэ жилийн гэрлэн чимэглэлийг жирийн үед ч мөн асааж, өрөөгөө гэгээлэг болгох боломжтой.
9
Өрөөгөө тусгаарлах
Хана, тавиур барихгүйгээр өрөөгөө 2 хувааж, өөр өөр хэв маягаар тохижуулвал илүү шинэлэг, өвөрмөц байх болно.
10
Цонхны хажууд байрлуулах
Цонхны доорх байршлаа ашиглан ор, буйдангаа тавьбал өрөө илүү эмх цэгцтэй харагддаг байна.
Өдрийг сайхан өнгөрүүлээрэй!