1
Шоколадтай зайрмагны оронд "жимстэй зайрмаг"
Цөцгий, шоколадтай амтат мөхөөлдөс нь хүн бүрийн идэх дуртай, илчлэг ихтэй амттан билээ. Харин та шоколадтай зайрмагийг жимсний зайрмагаар орлуулвал, биед өгөх илчлэгийн хэмжээ нь 90 ккалаар буурах болно.
2
Шоколадны оронд "цагаан гаатай бялуу"
Шоколад бол хамгийн өндөр илчлэгтэй, таргалуулдаг амттаны нэгт зүй ёсоор бичигддэг билээ. Харин та жингээ баримаар байвч, амттан идэх хүсэл төрөөд байвал, цагаан гааг ашиглан, масло, сахар багатай бялуу хийж идэх, эсвэл дэлгүүрээс худалдан авч болох юм.
3
Тосонд дарсан туна загасны оронд "өөрийнх нь шүүсэнд болгосон туна"
Туна загас нь, түрстэй ижил хэмжээний уургийг агуулдаг бөгөөд ходоод, гэдсэнд хурдан шингэдэг хүнсний бүтээгдэхүүн юм. Түүнчлэн туна нь A, B12, D, E витамин болон амин хүчил, эрдэс бодисоор баялаг билээ. Харин та лаазтай туна загас худалдан авах гэж байгаа бол тосонд бус, өөрийнх нь шүүсэнд болгосныг нь худалдан авахыг зөвлөж байна.
4
Самрын цуглуулганы оронд эрдэнэ шиш
Тосонд болгож, давсаар амталсан ч гэсэн эрдэнэ шиш нь самрын цуглуулгыг бодвол таныг илүү бага таргалуулна.
5
Жигнэмэгийн оронд "жимс"
Жирийн үед, ялангуяа дэглэм барьж байгаа үед амттай зүйл идэх хүсэл эрхгүй ихээр төрдгийг нуух юун. Энэ үед та хүслээ дарахын тулд байгалийн сахар, амин дэм, шим тэжээлээр баялаг жимсийг сонгож хэрэглээрэй.
6
Мюслины оронд "овьёосны каш"
Дэлгүүрт зарагддаг мюслинээс илүү гэртээ, өөрийн гараар болгосон овьёосны каашийг идэх нь дээр юм. Бэлэн мюслиг үйлдвэрлэхдээ маш олон амт оруулагч, сахар гэх мэт орцуудыг нэмдэг. Тиймээс та үүний оронд гэртээ овьёосоо чанаж, жимстэй холиод идвэл, илүү эрүүл, мөн илчлэг багатай байх болно.
7
Түүхий төмсний оронд "хөлдөөсөн төмс"
Жирийн, түүхий төмс эсвэл хөлдөөсөн төмсөнд агуулагдах уураг, илчлэгийн хэмжээ нь адил ч гэлээ хөлдөөсөн төмс нь танд цатгалан мэдрэмжийг илүү удаан хугацаанд төрүүлэх болно.
8
Төмсний чипсний оронд "ногооны чипс"
Гэртээ хүнсний ногоогоо нимгэн хэрчиж, шарж, болговол төмсний чипс идсэнээс илүү амин дэм, шим тэжээлийг авахын сацуу биед үзүүлэх сөрөг нөлөө нь харьцангуй бага байх болно.
Та биеийн жингээ удаан хугацаанд барихыг хүсвэл эдгээр зөвлөгөөг дагаарай!