Гэрийнхнийхээ гарт амиа алдсан хүмүүсийн аймшигт түүхүүд

Хүний үйлдэж чадах хамгийн аймшигтай зүйл бол аллага юм. Өөрийн хүслээ гүйцээх гэсэндээ хүний амьдралыг цэглэж, хөнөөнө гэдэг байж боломгүй зүйл билээ. Харин өөрийн сайн таньж мэддэг хүнийхээ гарт амиа алдах шиг аймшигтай зүйл гэж хаана ч байхгүй гэдэгт итгэлтэй байна. Бид өнөөдөр та бүхэндээ урьд нь уулзаж байсан, тэр бүү хэл ойр дотны хүмүүстээ харамсалтайгаар алагдсан хохирогчдын аймшигт түүхийг өгүүлэхээр бэлтгэлээ. 

Гэрийнхнийхээ гарт амиа алдсан хүмүүсийн аймшигт түүхүүд

1 Фил Хартмэн - Эхнэр нь нөхрийгөө хөнөөсөн

Алдартай инээдмийн жүжигчин Фил Хартмэн (Phil Hartman) нь маш олон телевизийн нэвтрүүлэгт зохиолч, жүжигчнээр ажиллаж байсан бөгөөд олон түмэнд нэрээ дуурсгаж, амжилт дүүрэн байсан билээ. Тэрээр 1994 онд телевизийн салбараас холдож, "Newsradio" гэх сувгийг ажиллуулж эхэлсэн байна. Харин тэрээр олны нүднээс хол байхдаа хувийн амьдралдаа багагүй асуудалтай тулгарсан гэдэг. Түүний 3 дахь эхнэр Бринн Омдал Хартмэн (Brynn Omdahl Hartman) нь архи, хар тамхинд донтсон нэгэн байсан бөгөөд хамтдаа 11 жил амьдарсан байдаг. 1998 оны 5-р сарын 28-нд хосууд найзуудын уулзалтад очиж архи ууж, удалгүй гэртээ эргэж ирсэн байна. Харин Фил Хартмэнийг унтаж байх хооронд эхнэр нь түүнийг 2 удаа буудаж хөнөөсөн төдийгүй хэрэг нь илчлэгдсэний дараа амиа хорлосон аж. 

Фил Хартмэн - Эхнэр нь нөхрийгөө хөнөөсөн

2 Үхэл дагуулсан хайр- Эхнэр нь нөхрөө хөнөөсөн

1982 оны нэгэн үдэш Дэвид Хармон (David Harmon) гэртээ эхнэрээ тэврэн унтаж байгаад, амиа алджээ. Харин цагдаа нар тус хэрэгт эхнэрийг нь буруутгаж байсан ч, баттай нотолгоо олж чадаагүй тул хэргийг хаасан байна. Гэтэл 24 жилийн дараа хэргийн ул мөр олдож, цагдаа нар лавшруулан судалсан бөгөөд хэрэгт залуугийн эхнэр болох Мелинда буруутай болох нь тогтоогджээ. Тэрээр өөрийн нууц амраг болох Марктай хуримаа хийж, хамтдаа амьдрахын тулд нөхрөө унтаж байхад нь хөнөөсөн төдийгүй аймшигт хэргээс хойш удалгүй Марктай хамт амьдарсан байна. Харин 2006 онд Дэвид Хармоны хүн амины хэргийн буруутан болох Мелиндаг шүүхэд дуудаж, хэргийг нь хүлээлгэсэн байдаг. 

Үхэл дагуулсан хайр- Эхнэр нь нөхрөө хөнөөсөн

3 Бержийн аллага- Хайртай бүсгүйдээ алагдсан

1974 онд Жералд Дэвис (Gerald Davis), найз бүсгүй Барбара Хофмэний хамтаар 52 настай Харолд Бержийн хөлдсөн цогцсыг олж, цагдаад мэдэгджээ. Харин тэдний ярьсан түүхэнд итгэх тун бэрх байсан бөгөөд Барбара Хофмэн гэх бүсгүй нь талийгаач Бержийн болзоот бүсгүй байсан бөгөөд удалгүй хэрэг илэрч, Барбараг шалган байцааж эхэлсэн байна. Бүсгүй найз залуугаасаа салж, шинэ амрагтайгаа хамт байх гэсэн Бержийг хөнөөж, үйлдсэн хэргээ нуун далдалж, түүнийг амиа хорлосон болгож харагдуулах гэсэн нь бүтэлгүйтсэн аж. 

Бержийн аллага- Хайртай бүсгүйдээ алагдсан

4 Төрсөн охидоо хөнөөсөн харгис ээж

Тереза Кнорр (Theresa Knorr) нь 16 насандаа ээж болж, Ховард гэх хүү төрүүлжээ. Харин түүний амьдрал там шиг үргэлжилж, нөхөртэйгөө үргэлж муудалцах болсон бөгөөд 1964 оны нэг өдөр тэсгэл алдарч нөхрөө буудаж хөнөөсөн байна. Тэрээр ялаа хүлээж, шоронгоос суллагдаад ахин хүнтэй гэрлэж, 4 хүүхэд төрүүлжээ. Харин ааш зан нь эвдэрсэн Тереза охидуудаа байнга зодож, тамхиар түлж тамладаг байсан бөгөөд 4 охиноо нэгийг нь угаалгын өрөөнд буудаж, нэгийг нь шатааж, нэгийг нь харанхуй өрөөнд түгжин өлсгөж алсан байдаг. Харин амьд үлдсэн ганц охин нь яаран зугтаж, цагдаад мэдэгдсэн бөгөөд шүүхээс Терезад бүх насаар нь хорих ялыг өгчээ. 

Төрсөн охидоо хөнөөсөн харгис ээж

5 2 хүүгээ хөнөөсөн цусанд дурласан эцэг

Доктор Жон В.Каванес (Dr. John V. Cavaness) нь нэр хүндтэй эмч байсан бөгөөд сайхан сэтгэлтэй, уужуу тайван нэгэн гэдгээрээ гайхагддаг байв. Үнэн хэрэгтээ тэрээр хүмүүсийн мэддэгээс тэс өөр нэгэн байсан төдийгүй 1984 онд өөрийн төрсөн хүүгээ хөнөөсөн юм. Харин хүмүүс хүндлэл хүлээсэн эмчийгээ ийм аймшигт хэрэг үйлдсэнд огт итгэхгүй байсан гэдэг. Удалгүй цагдаа нар хэргийг мөрдөж, Жон В.Каванес нь ямар аймшигтай нэгэн байсан болохыг хүмүүст дэлгэн харуулсан билээ. Тэрээр хүүхэмсэг нэгэн байсан бөгөөд том хүүгээ 7 настай байхад нь хөнөөж, хэргээ нуун далдалж өнгөрсөн бол, ахин бага хүүгээ хөнөөж, өөрийн үнэн төрхөө илчилсэн юм. 

2 хүүгээ хөнөөсөн цусанд дурласан эцэг

6 Бэр эгчийгээ хөнөөсөн цуст ахан дүүс

24 настай Бренда Райт Лафферти (Brenda Wright Lafferty) нь үзэсгэлэнтэй, хүчирхэг, бас дээр нь ухаалаг нэгэн байжээ. 1984 онд 2 сахалтай эр, Брендаг, 15 сартай нялх охиных нь хамтаар хөнөөсөн гэх аймшигт хэрэг гарсан байна. Хамгийн хачирхалтай нь алуурчид бүсгүйг сайн таньдаг, бүр хадам дүү нар нь байжээ. Цагдаа нар хэрэгтнүүдийг барьж, яагаад ийм хэрэг үйлдэх болсныг асуухад "Бидний ах тэр хүүхэнтэй суугаад удалгүй амиа алдсан. Харин бидний зүүдэнд ах минь ирж, тэр бузар хүүхнийг хөнөөж өгөхийг хүссэн юм" хэмээн мэдэгдэл өгсөн аж. 

Бэр эгчийгээ хөнөөсөн цуст ахан дүүс

7 Эхнэр охин хоёроо хөнөөсөн аймшигт хэрэг

1970 оны 2-р сарын 17-ны өглөө АНУ-ын тусгай армийн ахлагч Жеффри Р.МакДональд ( Jeffrey R. MacDonald) цагдаа дууджээ. Цагдаа нарыг ирэхэд түүний эхнэр болон охин нь унтлагын өрөөндөө үхсэн байдалтай олдсон бөгөөд тэднийг 16 удаа хутгалж, үхтэл нь зодсон байв. Харин МакДональд эхнэрийнхээ хажууд хэвтэж байсан төдийгүй гараа зүсч бэртээсэн байсан аж. Түүний хэлснээр бол хэсэг бүлэг хулгайчид орж ирэн тэднийг зодож, эхнэр болон охиныг нь хөнөөсөн хэмээж байсан ч, бүх нотлох баримт МакДональд өөрөө гэр бүлийнхнээ хөнөөсөн болж таарсан юм. Тус аймшигт хэргээс болж тэрээр насан туршдаа хоригдох ял авсан билээ. 

Эхнэр охин хоёроо хөнөөсөн аймшигт хэрэг

8 Үеэлийнхээ нөхрийг хөнөөсөн нь

Даниель Малаков гэгч залуу алдартай шүдний эмч байжээ. Тэрээр гэгээн цагаан өдрөөр хүүхдийн тоглоомын талбайд охинтойгоо хамт явж байхдаа буудуулж, газар дээрээ нас барсан байна. Түүний салсан эхнэр нь ч бас тэр үед охинтойгоо уулзахаар тоглоомын талбайд ирсэн байсан бөгөөд буудуулсан нөхөртөө анхны тусламж үзүүлсэн аж. Гэгээн цагаан өдрөөр хэн түүнийг хуучин эхнэр болон бяцхан охиных нь нүдэн дээр хөнөөсөн бэ? Мөрдөгчдийн олж тогтоосноор Даниель нь хуучин эхнэр болон хүүхдэдээ тэтгэмж өгдөггүй байсан учраас эхнэр нь энэ шийдвэрийг гаргасан шүүгч болон нөхрөөсөө өшөө авахыг хүссэн байна. Тиймээс ч тэрээр алуурчин буюу үеэлийгээ хөлсөлж, амийг нь бүрэлгэхэд хүрчээ.

Үеэлийнхээ нөхрийг хөнөөсөн нь

9 Эхнэрийнхээ хамтаар өмнөх эхнэрийнхээ гарт амиа алдсан нь

1989.11.5-ны өдрийн Дэниель Бродерик гэгч эр гэрлээд удаагүй байсан эхнэр Линдагийн хамт Сан-Диего дахь гэртээ унтаж байжээ. Гэнэт тэдний гэрт хэн нэгэн орж ирж, хосуудыг орондоо хэвтэж байхад нь буудан, хөнөөсөн байна. Цагдаа нар алуурчинг Дэниелийн өмнөх эхнэр Бэтти Бродерик болохыг тогтоосон билээ. Бэтти цагдаа нарт баригдахдаа эсэргүүцэл үзүүлээгүй бөгөөд  Дэниелийг буудсаных нь дараа шууд үхээгүй, мөн үхэхээсээ өмнө түүнд “Тиймээ, одоо намайг буудаж болно” гэж хэлсэн байна. Түүнчлэн Даниель түүнийг маш их зовоож, хүчирхийлж, олон жилийн турш бие, сэтгэл зүйн дарамтад байлгаж байсан талаар ярьжээ. Харин Даниель салсныхаа дараа эхнэртээ амьдралаа шинээр эхэл хэмээн хагас сая долларын үнэтэй шинэ байшин авч өгөн, хүүхдийн тэтгэмж болгон сар бүр 16,000 долларыг өгдөг байжээ. Бэттигийн сэтгэц хэвийн биш байсан бөгөөд шүүхээс түүнд 30 жилийн ял өгчээ.

~Харин бид та бүхэндээ одоо танил болон шүтэн бишрэгчдийнхээ гарт харамсалтайгаар амиа алдсан хүмүүсийн түүхийг танилцуулъя!~

Эхнэрийнхээ хамтаар өмнөх эхнэрийнхээ гарт амиа алдсан нь

10 Кен Хэндфорд- Хамт төмс хурааж байсан танил

Дэлхийн Хоёрдугаар Дайнд оролцож явсан ахмад дайчин Кен Хэндфорд (Ken Handford) нь Австрали улсад амьдардаг байжээ. Харин 90 нас гарч явсан түүний гэрт 2 залуу орж ирэн, халдсан бөгөөд мөнгө хүрч болох бүх зүйлсийг нь хулгайлж, өвгөнийг зодож бэртээн, хүлж орхисон байна. Тэд байшинг орхиж явснаас хойш хөгшин өвгөн хэдэн цагийн турш хүлээстэй хэвтсэн бөгөөд эцэст нь өвчнөө дийлэлгүй амьсгал хураасан юм. Хэрэгтэн болох 29 настай Жонатон Күүпэр, 40 настай Адам Виллиамсон нарыг цагдаа нар баривчилсан ба хохирогчийн гэр бүлийнхэн Виллиамсонг хараад гайхаж, цочирдсон байна. Учир нь Виллиамсон нь Хэндфордын гэр бүлийнхэнтэй хамт төмс, ногоо хурааж, тэдний дор ажиллаж байсан нэгэн аж. 

Кен Хэндфорд- Хамт төмс хурааж байсан танил

11 12 хохирогчтой хэрэг

Фред болон Розмари Уэст (Fred and Rosemary West) нар нь алдартай цуврал алуурчин хосууд юм. Тэд 1973-1979 оны хооронд 12 хүний аминд хүрсэн бөгөөд зөвхөн өөрсдийн сайн таньдаг хүмүүсээ ангуучилдаг байжээ. Тэр бүү хэл гэр бүл, садны хүмүүсээ хүртэл барьж аван, аймшигтайгаар тамлаж, хөнөөж байсан төдийгүй 12 настай охиныхоо найзыг хүчирхийлж, тэсэхийн аргагүйгээр тамлан хөнөөсөн болохыг нь цагдаа нар олж мэдсэн байдаг. 

12 хохирогчтой хэрэг

12 Сайн найзынхаа аминд хүрсэн нь

Карол Гайлс (Carol Giles) болон түүний найз залуу Тим Коллиер нар нь Каролын нөхрийг хөнөөж, өөрсдийн хайраа бататгахыг хүссэн байна. Харин тэднийг аллага үйлдсэн болохыг Каролын найз Нанси мэдчихсэн тул, хосууд гэрч үлдээхийг хүсээгүй тул Нэнсиг ч мөн аймшигтайгаар хөнөөж, цогцсыг нуусан аж. Удалгүй цагдаа нар хэргийг мөрдөж, нотлох баримт олсноор, алуурчин хосууд баривчлагдаж, хийсэн хэргийнхээ хариуг хүртэж, шоронд хоригджээ. 

Сайн найзынхаа аминд хүрсэн нь

13 Хамт ажилладаг багшийнхаа аминд хүрсэн нь

1979 оны 6-р сарын 25-нд Филадельфигийн нэгэн сургуулийн багш Сузан Рейнэрт машиндаа зодуулсан байх нь олджээ. Гэмт хэрэгтэн бүсгүйг зодож бэртээхийн хажуугаар хамт явж байсан 2 хүүхдийг нь хулгайлсан байна. Цагдаагийн ажилчид тус хэргийг мөрдөж, Сузантай ойр дотно харилцаатай байдаг Жей Смит болон Виллиам Брэдфьелд нарыг шалгаж, хэрэгт буруутай болохыг нь тогтоожээ. Хамт ажилладаг, дотно найзууд нь ийм аймшигт хэрэг үйлдсэн итгэж ядах бүсгүйгийн ганц хүсэх зүйл нь түүний хүүхдүүд байсан гэдэг. Харамсалтай нь хүүхдүүдийг олж чадаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шүүхээр шийтгэж, Брэдфьелдэд бүх насаар нь хорих ял оноож, Жей Смитийг өршөөлийн хуулиар сулласан байдаг. 

Хамт ажилладаг багшийнхаа аминд хүрсэн нь

14 Селена Пэрэз- Шүтэн бишрэгчдийн клубын тэргүүнийхээ гарт амиа алдсан нь

Тежано хөгжмийн урсгалын хатан хаан хэмээн нэрлэгддэг дуучин Селена Квинтанилла Перез буюу Селена нь нэг үе Латин Америк төдийгүй дэлхий дахинд  маш алдартай байв. Тиймээс түүнд шүтэн бишрэгчдээс нь маш их захидал, цахим зурвасууд ирдэг байжээ. Үүнийг цэгцлэхийн тулд түүний үнэнч шүтэн бишрэгч Ёланда Салдивар фэн клубийг нь үүсгэн байгуулж, тэдгээр зурвасуудыг уншиж, хариу өгөх болсон байна. Селена ч үүнийг нь дуртай зөвшөөрөхөөр барахгүй тэр хоёр найзууд болжээ. Селена өөрийн хувцас загварын дэлгүүрийг нээхэд ч бас Салдивар дэлгүүрийн менежерээр ажиллах болсон байна. Гэвч удалгүй Салдивар түүний дэлгүүрийн орлогыг шамшигдуулж эхэлсэн байна. 1995.5.31-ны өдөр тэрээр Салдивартай нэгэн зочид буудалд тааралдаж, мөнгөний талаар ярьтал маш их уурлаж, гар буугаар Селенагийн амин судсыг , хөнөөжээ. Ийнхүү 23 настай залуухан дуучин бүсгүй хорвоогоос хальсан гэдэг.

Селена Пэрэз- Шүтэн бишрэгчдийн клубын тэргүүнийхээ гарт амиа алдсан нь

15 Жонн Леннон- Өөрийг нь буудсан хүнд гарын үсгээ өгсөн нь

Жонн Леннон хэмээх алдарт дуучныг, эсвэл хөгжмийн ертөнцийн домог болсон Битлз хамтлагийг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Тэрээр дуу хөгжмөөс  түр завсарлаж, 5 жилийн дараа буюу 1980 онд “Double Fantasy” хэмээх шинэ цомгоороо эргэн ирсэн билээ. Харин 1980.12.8  өдөр буюу шинэ цомгоо гаргаснаас хэдхэн хоногийн дараа түүнээс Марк Дэвид Чэпмэн хэмээх хүн гарын үсгийг нь авахыг хүссэн тул тэрээр татгалзалгүй өгсөн байна. Папарацичид ч мөн энэ агшныг алдалгүй, Жонн Ленноныг гарын үсгээ өгч байхад нь зураг дарж амжжээ. Гэвч удалгүй Чэпмэн, Ленноныг  гэртээ харих замд нь нуруунд нь 4 удаа буудаж, хөнөөсөн юм. Тэрээр зүгээр л алдартай болохын тулд Ленноныг хөнөөсөн хэмээн хожим нь мэдэгдсэн билээ.

Жонн Леннон- Өөрийг нь буудсан хүнд гарын үсгээ өгсөн нь

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()