Солонгос бүсгүйчүүдийн эрүүл, торгомсог арьсны нууц

Цэвэрхэн арьс бол үзэсгэлэнт төрхийн хамгийн гол суурь билээ. Харин та арьсаа хэрхэн гэрэлтсэн, эрүүл болгохоо мэдэхгүй байгаа бол бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь өнөөдөр та бүхэндээ цэвэрхэн арьсаараа алдаршсан Солонгос бүсгүйчүүдийн мэддэг эрүүл, торгомсог арьсны нууцыг дэлгэхээр бэлтгэсэн юм. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Солонгос бүсгүйчүүдийн эрүүл, торгомсог арьсны нууц

1 Арван секундын дүрэм

Арьсаа илүү цэвэрхэн, гэрэлтсэн болгохын тулд, шүршүүрт орсны дараа нүүрэндээ 10 секундын турш чийгшүүлэгч тос түрхэж, хөнгөн иллэг хийгээрэй. 

Ямар нөлөө үзүүлэх вэ?: Шүршүүрт орсны дараа арьсны нүх сүвүүд нээгддэг тул, чийгшүүлэгч тос нь арьсанд гадны бохирдол орохоос сэргийлж, цэвэрлэдэг байна. 

Арван секундын дүрэм

2 Халуун алчууртай иллэг

Халуун усанд хэсэг байлгасан алчуурыг цэвэрлэсэн нүүрэн дээрээ тавьж, зурагт үзүүлсний дагуу иллэг хийгээрэй. 15 минутын дараа алчуураа авч, нүүрэндээ чийгшүүлэгч тосноос багаханг түрхэх хэрэгтэй.

Ямар нөлөө үзүүлэх вэ?: Энэ нь цусны эргэлтийг сайжруулж, арьсны нүхийг нээх төдийгүй таны арьсанд амьсгалах боломж олгоно. 

Халуун алчууртай иллэг

3 Нүүрээ матте болгох арга

Хөлс гарч, будаг урсахаас сэргийлэх нэгэн хялбархан аргыг танд танилцуулъя. Нүүрэндээ сууриа тавьсны дараа хүүхдийн нунтаг цацлагаас цацаж, дараа нь хүйтэн усанд 15-30 секунд нүүрээ дүрээрэй. 

Ямар нөлөө үзүүлэх вэ?: Ингэснээр таны будаг матте болох бөгөөд огтхон ч урсахгүй. Мөн та нүүрээ тэр чигээр нь хатаах хэрэгтэй бөгөөд гар хүрч болохгүй. Дараа нь нүд, хөмсгөө будаж өгөөрэй. 

Нүүрээ матте болгох арга

4 Батга эмчлэх арга

Нүүрээ сайтар цэвэрлэсний дараа, сахлын хөөс түрхэж, 5-10 минут иллэг хийсний дараа, угаана. Тус аргыг долоо хоногт 1-2 удаа хэрэглэхэд хангалттай. 

Ямар нөлөө үзүүлэх вэ?: Солонгос улсад охид бүсгүйчүүд "эрчүүдийн сахлын хөөс"-ийг нүүрэндээ түрхэж, батганаас сэргийлдэг байна. 

Батга эмчлэх арга

5 Далайн замаг нүүрэн дээрээ тавих

Далайн замгийг бүлээн усанд хийж хэсэг байлгасны дараа авч, нүүрэн дээрээ тавиарай. 15 минутын дараа авах хэрэгтэй.

Ямар нөлөө үзүүлэх вэ?: Далайн замагт маш олон төрлийн витамин агуулагдах бөгөөд энэ нь арьсыг чийгшүүлж, шаардлагатай шим тэжээлийг өгдөг байна. Мөн энэ нь бактерийн эсрэг үйлчилгээтэй тул батга гарахаас ч мөн сэргийлнэ. 

Далайн замаг нүүрэн дээрээ тавих

6 Давстай тоник

Та маш энгийн аргаар тоник бэлтгэж болно. 1 аяга бүлээн усанд, 1 хоолны халбага далайн давс хийж хутгаарай. Үүнийгээ хөвөнд шингээж, нүүрээ цэвэрлэсний дараа арчина.

Ямар нөлөө үзүүлэх вэ?: Далайн давс нь арьсыг ариутгаж, хар батгануудыг цэвэрлэж, арилгадаг байна. Ингэснээр таны нүүр гэрэлтсэн, толигор болгох төдийгүй хамгийн гол нь үрэвсэж, батга гарахаас сэргийлж чадна. 

Давстай тоник

7 Батганы наалт

Сүүлийн үед охид залуусын дунд эрэлт ихтэй байгаа зүйл бол яахын аргагүй "батганы наалт" юм. Үүнийг батган дээрээ наах бөгөөд дээр нь будалт хийснээр, таны батга огтхон ч харагдахгүй болно. Үүнээс гадна тус наалт нь батгыг эмчлэх онцгой үйлчилгээтэй байдаг. Та үүнийг интернэтээр захиалан худалдан авах боломжтой.

Ямар нөлөө үзүүлэх вэ?: Батгыг нууж далдлахаас гадна эмчилж, богино хугацаанд арилгана. Энэ нь ердөө ганц оройн дотор батганы үрэвслийг намдааж, эмчилдэг байна. 

Батганы наалт

8 Шар буурцагны сүү

Шар буурцагны сүүг гоо сайхандаа ашиглаж болдог гэдгийг та мэдэх үү? Та марланд шар буурцагны шүүс шингээж, нүүрэн дээрээ тавиарай. 15-20 минутын дараа марлаа авах бөгөөд тус аргыг долоо хоногт 1-2 удаа хэрэглэж болно.

Ямар нөлөө үзүүлэх вэ?: Шар буурцагны сүү нь арьсыг гэрэлтүүлж, эмчлэх үүргийг гүйцэтгэх болно. Арьсанд хэрэгтэй гэх бүх шим тэжээлийг нь өгөх бөгөөд хамгийн гол нь элдэв толбо, батга гарах аюулаас холдуулах аж. 

Шар буурцагны сүү

9 Хүр хорхойн үүр

Хүр хорхойн үүрийг олон зуун жилийн турш арьсыг цэвэрлэж, ариутгахад ашигласаар иржээ. Долоовор хуруундаа хүр хорхойн үүрийг тогтоож, цэвэрлэсэн нүүрэндээ 10-15 минутын турш иллэг хийгээрэй. Үүнийг интернэт дэлгүүрүүдээс захиалж авах боломжтой. 

Ямар нөлөө үзүүлэх вэ?: Энэ нь үхэжсэн арьсыг гуужуулж, арьсыг шинээр төлжих боломжийг олгодог. 

Хүр хорхойн үүр

Танд амжилт хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()