Тугалган цаасны гайхалтай ашиг тус

Хэрвээ бид өөрсдөө жаахан л сэтгэх юм бол бидний амьдралыг хялбарчлах маш олон зүйлс байдаг. Тэдний нэг нь тугалган цаас юм. Олдоц сайтайн дээр үнэ хямд энгийн нэгэн цаасаар ямар их зүйлийг хийж болдгийг доорх мэдээллээс хараарай.

Тугалган цаасны гайхалтай ашиг тус
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Юүлүүр

Цаасаа зурагт харуулсан байдлаар ороож үзүүрийг нь цоолон юүлүүр хэлбэртэй болгоод амралт зугаалгаар явахдаа шингэн зүйлсийг асгалгүй юүлж болно.  

Юүлүүр

2 Хувцас индүүдэх цагийг 2 дахин багасгана

Хувцсаа индүүдэхдээ тугалган цаасыг дунд нь хавчуулаад үзээрэй. Цаас дулааныг маш хурдан дамжуулдаг тул хувцасны нэг талаас нөгөө талыг хялбархан тэнийлгэнэ.

Хувцас индүүдэх цагийг 2 дахин багасгана

3 Иргүй хайч асуудал болж байна уу?

Ойролцоогоор 7-10 тугалган цаасыг давхарлаж зурагт үзүүлсэний дагуу ирийг бүтэн хүргэж хайчлахад ирэн дэх зэв арилж хурцлагддаг байна.

Иргүй хайч асуудал болж байна уу?

4 Зай удаан ашиглахад

Танд яаралтай шинэ зай хэрэгтэй ч, байхгүйн улмаас тэвдэж байна уу? Тэгвэл гал тогооны өрөөнөөсөө бага зэрэг тугалган цаас авч, дууссан зайныхаа дээд хэсэгт хавчуулбал, ахиад хэдэн өдөр ашиглаж болно.

Зай удаан ашиглахад

5 Угаасан хувцас цахилгаанждаггүй

Ноосон болон хөвсгөр материалтай хог татдаг хувцсаа, базаж бөөрөнхийлсөн тугалган цаастай хамт угаавал, хатсныхаа дараа цахилгаанжиж үс болон жижиг хогыг өөртөө татдаггүй байна.

Угаасан хувцас цахилгаанждаггүй

6 Индүүний ул цэвэрлэх

Индүүний уланд наалдсан бохироос болоод шинийг авах хэрэггүй. Тугалган цаасаа сайтар базаж хатуу бөөрөнхий болгоод, индүүний уланд наалдсан бохирыг үрж арилгана. Мэдээж наалдсан бохир шинэвтэр байх тусмаа бохир түргэн арилдаг.

Индүүний ул цэвэрлэх

7 Мөнгөн эдлэл цэвэрлэх

Ус, сода, давсны уусмал хийсэн савны доод хэсэгт тугалган цаас дэвсэж, дотор нь мөнгөн эдлэлүүдээ хийж тавиарай! Ингэснээр бодисын нөлөө идэвхижиж, өнгийг сэргээн, толбыг арилгах чанар нь илүү болдог. Гэхдээ та энэ үедээ үнэт эдлэлээ тугалган цаасаар үрж болохгүй. Учир нь үнэт эдлэлд зураасны сэв суудаг байна. 

Мөнгөн эдлэл цэвэрлэх

8 Хүнд тавилгыг зөөх

Давхарласан тугалган цаасыг тавилгын хөлөн доор тавьж хөдөлгөх нь зөөхөд илүү хялбар болгодог.

Хүнд тавилгыг зөөх

9 Wi-Fi-ийн хурдаа сайжруулах

Тэгш өнцөгт хэлбэртэй цаасыг биетэй болтол давхарлан зурагт үзүүлсэний дагуу хөндлөн нугалаж, Wi-Fi цацагчынхаа ард байрлуулна. Ингэснээр та хүссэн талдаа илүү сайн дохио хүлээн авч болно.

Wi-Fi-ийн хурдаа сайжруулах

10 Цавууны буу цэвэрлэх

Орчин үед цавууны бууг маш олон янзаар ашиглах болсон. Гэвч хэрэглэсний  дараа үзүүрт нь хатаж, дагтаршсан цавуу үлдэж, түүнийг цэвэрлэхэд төвөгтэй байдаг шүү дээ. Энэ үед тугалган цаасыг бөөрөнхийлж, цавууны буугаа хийгээд хэсэг халаасны дараа авахад, асуудал шийдэгдсэн байдаг.

Цавууны буу цэвэрлэх

11 Хоолоо түлэхгүй

Дээр хэлсэнчлэн энэхүү цаас нь дулааныг маш сайн дамжуулдаг учир хайруулын тавгандаа дэвсээд тос хэрэглэлгүй, дээр нь түлэлгүйгээр эрүүл хоолыг хийх боломжтой. Хамгийн энгийнээс дурдвал, зурагт үзүүлсэн шиг өндөг шарж болох юм.  

Хоолоо түлэхгүй

12 Гялгар гадаргуу дахь зэвийг арилгах

Ванн, гал тогооны өрөөний гялгар гадаргууд тогтсон зэвнээс айх хэрэггүй. Тугалган цаасаараа бөмбөлөг хийгээд содатай усанд дүрээд зүлгэхэд л зэв арилна.  

Гялгар гадаргуу дахь зэвийг арилгах

13 Сав, баглаа боодлын амыг лацдах

Гялгар уутныхаа амыг тугалган цаасаар боогоод индүүгээр халаавал, тухайн зүйлийг лацдаж, шинэ мэт савлагаатай болгох болно.

Сав, баглаа боодлын амыг лацдах

14 Мэдрэгчтэй дэлгэцийн үзэг

Мэдрэгчтэй дэлгэцэнд тугалган цаасаар хүрэхэд хариу үйлдэл үзүүлдэг. Иймээс тугалган цааснаас харандааны үзүүрт бэхэлж, үзэг болгох боломжтой.

Мэдрэгчтэй дэлгэцийн үзэг

15 Жигнэмэгийн хэвээ гэртээ хийцгээе!

Тугалган цаасыг нугалж хүссэн хэлбэр загвартаа оруулахад амархан байдаг. Үүнийг ашиглаад хүүхдүүддээ хүссэн хэлбэр дүрсээр нь амттай жигнэмэг хийж өгөөрэй.

 

Жигнэмэгийн хэвээ гэртээ хийцгээе!

16 Шүд цайруулах

Шүдний оон дээрээ бага зэрэг хүнсний сода нэмээд тугалган цаасан дээрээ зузаан түрхэнэ. Бэлдэцээ шүдэндээ жигд наагаад 1 цагийн дараа амаа зайлна. Ингээд л таны шүд урьд өмнөхөөсөө цайрсан байх болно. 

Шүд цайруулах

16 Үсээ гэмтээлгүй буржийлгах

Та тугалган цаасыг ашиглан, үсээ гэмтээлгүйгээр буржийлгах боломжтой. Ердөө л үсээ халаахын өмнө тугалган цаасаар орооход хангалттай. 

Үсээ гэмтээлгүй буржийлгах

Та бүхэн тугалган цаасаар хийж болох өөр зүйлсийг мэддэг бол бидэнтэй хуваалцаарай!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()